Гоолиг Манка брэнд Healthy, Busy, Lifestyle

Гоолиг Манка брэнд Healthy, Busy, Lifestyle

Гоолиг Манка брэнд Healthy, Busy, Lifestyle

Хуучин оноо үдэж, шинэ жилээ угтахад ердөө хоёр сар гаруйхан хугацаа үлдсэн энэ үед “МАНКА” брэндийн дөрвөн төрлийн будаагаа амтархан идээд, шинэ жилээр хүссэн даашинзаа өмсөх бэлтгэлийг яг өнөөдрөөс эхлэхийг та бүхэндээ уриалж байна. Хоол бэлтгэхэд хялбар, цаг хэмнэх давуу талтайгаас гадна эрүүл мэндэд тустай, эрүүлээр жин хасах боломжийг олгодгоороо “Манка” брэндийн бүтээгдэхүүнүүд онцлог билээ.

Хүмүүс өөрт хэрэгтэй шим тэжээлийг хоол хүнсээрээ дамжуулан авахыг илүүтэй эрмэлзэж байна. Тийм ч учраас хүний биед нэн шаардлагатай эрдэс, амин дэмүүдийг агуулсан органик, байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүний эрэлт улам бүр тэлж буй. Түүнчлэн завгүй амьдралын хэв маягнийгэмд давамгайлах хэрээр идэж буй хүнс нь тэнцвэртэй байх, улмаар хоол хүнсээ хэт хасахгүйгээр, эрүүлээр жин хасах сонирхол хүмүүсийн дунд түлхүү нэмэгдэх хандлагатай байна. Жил тутам улам бүр өсөн нэмэгдэж буй энэхүү хэрэгцээг хангах зорилгоор үндэсний “Грийн Групп” компани Орос орны үржил шимт хөрсөнд ургасан, амт чанартай, амин дэм, эрдэс бодисоор баялаг цагаан болон шар будаа, гурвалжин, хөц будаа бүхий нийт дөрвөн төрлийн будааг “Манка” брэндийн дор дотоодын зах зээлд нийлүүлж байна.Тэнцвэртэй зөв хооллолт, эрүүл, органик хүнсний хэрэглээг дэмжих зорилгоор монголчуудын өдөр тутмын хүнсний хэрэглээнд санал болгож буй эдгээр дөрвөн төрлийн будаа нь гарал үүслийн баталгаатай, эрүүл, Орос чанараар баталгаажсан гэдгээрээ ялгардаг. “Манка” брэнд өдгөө гоолиг будаа гэдгээрээ зах зээлд танигдаж, цаг хэмнэж, амттай хоол идээд эрүүлээр жингээ хасаж болно гэдгийг зах зээлд таниулж, монголчуудын эрүүл мэндийн хүнсний хэрэглээг дэмжиж байна.

Жишээ татан тайлбарлая. “Манка” брэндийн хөц будааг өдөр тутам хүнсэндээ хэрэглэх нь хорт бодисыг гадагшлуулах, дархлаа дэмжих, бөөрний үйл ажиллагааг сайжруулах, харшлыг анагаах, мөн цөсний чулуу үүсэхээс сэргийлж, улмаар жин хасахад эерэг нөлөө үзүүлдэг байна. Тийм ч учраас Манка брэндийг гоолиг бие, эрүүл хооллолт, төгс зохицол хэмээн нэрийдэж байна.

Харин “Манка” брэндийн гурвалжин будааны хувьд холестерины түвшинг бууруулж, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулан, улмаар чихрийн шижин өвчний эрсдэлийг бууруулах, хорт хавдраас сэргийлэх, жин хасахад тустай. Тэрчлэн биеийн эсэргүүцлийг сайжруулах, ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагааг хангахад эергээр нөлөөлдөг ньшинжлэх ухаанаар нотлогдсон байдаг.

Тэгвэл “Манка” шар будаа нь артерын даралтыг хэвийн болгох, архаг ядаргаа, сэтгэл гутралын үед тустай төдийгүй ой тогтоолтыг сайжруулж, арьс үсэнд эергээр нөлөөлөн, өнгө зүсийг сайжруулдаг нь тогтоогдсон. “Манка” цагаан будааны хувьд B, C, E тэргүүтэй амин дэм, эрдсүүд болон коллагеныг өөртөө агуулдгаараа бусад үр тарианаас онцлог. Түүнчлэн будааны шүүс нь гоо сайханд нэн тустай органик нэгдэл гэдгээрээ алдартай байдаг. Тийм ч учраас арьсыг цэвэрлэх, үсний өнгийг сэргээж, ургалт дэмжих, мөн бие галбирын хувьд турахад ч энэхүү будааны шүүс тустай гэгддэг билээ.

Ийнхүү бидний өдөр тутмын хоол хүнсний хэрэглээнд зайлшгүй байх ёстой хүнс гэгддэгорганик үр тарианы бүтээгдэхүүн нь эрдэс бодис, шим тэжээл, эрч хүч, энергиэ нөхөх хамгийн энгийн атлаа чухал бүтээгдэхүүнд тооцогдож байна. Буруу хооллолт, хэт завгүй байдал зэрэг амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй таргалалт нийгэмд нэмэгдэж буй энэ цаг үед хоол сойх, эсвэл химийн гаралтай янз бүрийн бүтээгдэхүүн хэрэглэж эрүүл мэндээрээ хохирч турахаас илүүтэй хэрэглэж буй хүнсээ зөв сонгож, эрүүл аргаар гоолиг биеийг бүтээхийг “Манка” танд зөвлөж байна.

Манка брэнд – Healthy, busy, lifestyle.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж