УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр 2024 оны төсвийн хуулийг хэлэлцэх үеэр тус байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг "Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн хорооны төсвийг хэрхэн зарцуулсан бэ. Ямар үйл ажиллагаа явуулдаг хороо вэ. Өнгөрсөн 2022 онд 22.6 тэрбум төгрөгийг төсөвлөж, өмнөх оноос хоёр тэрбум орчим төгрөг нэмж төсөвлөсөн гэж байна. Юу хийх гэж энэ төсвийг зарцуулсан юм бэ" гэж асуув.
Түүний хариултад Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Энх-Амгалан "Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах үндэсний хороог сая гуравдугаар улиралд Засгийн газрын тогтоолоор байгуулсан. Энэ хороо Соёлын яамны дэргэд 2023 оны гуравдугаар улирлаас үйл ажиллагаа явуулж байгаа. Таван хүний ажлын албаны бүрэлдэхүүнтэй. Өнөөдрийн байдлаар төсөв захиран зарцуулсан асуудал байхгүй.
Ирэх 2024 оны төсөв дээр саяны нэмэгдсэн төсвийг аудитын дүн дээр тусгасан. Ирэх жил Монголыг олон улсад сурталчлах "Монголд зочлох жил" ажлын хүрээнд таван тэрбум төгрөгийг тусгасан" гэдэг мэдээллийг өглөө.
Өмнөд Солонгосын "JTBC" суваг сонирхолтой шоу нэвтрүүлгийг хийхээр алдартай жүжигчид нь Монголд ирсэн. Энэ шоуны гол дүрүүдийн нэг бол БНСУ-ын алдартай жүжигчин Жан Хьюк, Ча Тэ Хьюн нар юм. Тэд монгол ахуйтай танилцаж, нэвтрүүлэгт оролцох үеэрээ өөрсдийн цахим хуудаснаа малчин айлын модон жорлонг онцолсон нь олон нийтийн сүлжээнд санал шүүмжлэл өрнүүлээд амжсан. Гэсэн ч энэ зун БНСУ-аас Монголыг зорих жуулчдын цуваа тасраагүй. Гадаадад ажиллаж, амьдарч буй зарим монголчууд "МИАТ" компанийн дараалсан нислэгийн 70-80 хувь нь Солонгос хүмүүс байна гэдгийг сошиалд бичиж байв. Монгол Улсад 2023 оны есөн сарын байдлаар нийт 700 гаруй мянган жуулчин хүлээж аваад байна.
Холбоотой мэдээ