“Ханбогд Кашимер”-ын Art collection “ГРАН ПРИ” хүртлээ

“Ханбогд Кашимер”-ын Art collection “ГРАН ПРИ” хүртлээ

“Ханбогд Кашимер”-ын Art collection “ГРАН ПРИ” хүртлээ

Монгол Улсын стратегийн гол бүтээгдэхүүн болох ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэх иж бүрэн цогц үйлдвэрийг бий болгож, хөнгөн үйлдвэрийн салбарын тэргүүлэгчдийн нэг болгон хөгжүүлсэн “Ханбогд Кашимер”-ын VIP FASHION SHOW 2023 өнгөрөгч долоо хоногт Шангри ла зочид буудлын Балл рүүм танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү VIP FASHION SHOW 2023 “Ханбогд Кашимер”–ын Fall/Winter 2023/2024 оны коллекцүүд танилцуулагдсан ба зураач С.Заяасайханы бүтээлүүд ч мөн хамрагдсанаараа онцлог юм. Энэхүү загварын шоу арга хэмжээнд Монголын сор болсон моделиудаасаа гадна топ моделиуд оролцсон нь олны анхаарлыг ихээр татаж байна.

Анх 1998 онд үүсгэн байгуулагдсан Монгол Улсын анхны Хаан ширхэгт тохирлын гэрчилгээтэй SFA “Алтан батламж”-тай “Ханбогд Кашимер”-нь дэлхийд танигдсан брэндүүдийн өндөр зэрэглэлийн чанарын шаардлагад нийцсэн самнасан ноолуурыг 25 жилийн турш Англи, Итали, Хятад, Герман, Энэтхэг, Япон, Солонгос, Канад, АНУ, Чех зэрэг улсуудад бэлтгэн нийлүүлдэг юм байна.

2023 оны 10 сарын 20-нд 25 жилийн ой нь тохиож байгаа “Ханбогд Кашимер” нь Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам болон “Монголын ноос, ноолуурын холбоо” хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ноос ноолуур, Арьс ширэн бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаанд оролцож “ГРАН ПРИ” шагналыг хүртсэн байна. Шагнал хүртсэн уг коллекци нь дэлхийн хамгийн үзэсгэлэнт хүлэг болох Аха -техе морины уран дүрслэлийг дэвшилтэд технологи ашиглаж гэрэл сүүдрийн хуулиар мандаж буй нарны туятайг тусган 100 хувь кашимерийг тансаг нарийн торгон утастай сүлжин бүтээснээрээ онцлогтой юм байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-24 103.212.118.168

Гое загварууд гаргажээ. Танай хамт олонд баяр хүргэе.

Avatar

Нэргүй 2023-10-24 213.87.154.122

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж