Шинэ номын сангийн барилгыг 12 дугаар сард ашиглалтад оруулна

Шинэ номын сангийн барилгыг 12 дугаар сард ашиглалтад оруулна

Шинэ номын сангийн барилгыг 12 дугаар сард ашиглалтад оруулна

Үндэсний төв номын сангийн шинэ барилгын ажил 10 дахь жилтэйгээ золгож байна. Тэгвэл шинэ номын сангийн барилгыг ирэх арванхоёрдугаар сард улсын байнгын ашиглалтад хүлээж авна гэдгийг Соёлын дэд сайд М.Батбаяр өчигдөр /2023.10.24/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хурал дээр хэллээ. Тэрбээр "Бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Энэ оны арванхоёрдугаар сард Үндэсний номын сан нүүх, шилжих боломжтой болно. Өнгөрсөн 2022 онд барилгын ажил хагас жилийн хугацаанд доголдсон. Шалтгаан нь үндсэн барилгын гүйцэтгэгч харамсалтайгаар нас барсан.

Одоо шинэ гүйцэтгэгч компани ажиллаж, эрчимтэй барилга угсралтын ажил үргэлжилж байна.

Нийт 14 багц тоног төхөөрөмжийн тендер зарлагдаж, 1-12 дугаар багцыг нийлүүлж, суурилуулж байна. Сүүлийн хоёр багц нь барилгад тавилга нийлүүлэхтэй холбоотой. Одоо худалдан авалтын ажиллагааг зохион байгуулна" гэв.

Анх 2008 оноос эхлэн шинэ байрны асуудал яригдаж, 2014 оноос барилгын ажил эхэлжээ. Гэвч төсөв, санхүүгийн улмаас барилгын ажил удааширч, 2017 оноос ажил нь эхэлсэн байдаг. Шинэ номын сангийн барилгын гүйцэтгэгчээр “Акмихолдинг” компани ажиллаж байв. Гэвч гүйцэтгэгч байгууллагын эзэмшигч нас барж, барилгын ажлыг гүйцэтгэх чадамжгүй болсон байна. Тиймээс шинэ гүйцэтгэгч оруулахаас өөр аргагүй болж, шинэ гүйцэтгэгч компани ажиллаж байгаа талаар Соёлын яамнаас мэдээлсэн.

ХУУЧИН НОМЫН САНГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАНА

Хуучин номын сангийн төв байраа Монгол судлалын номын сан, гар бичмэл ном судрыг сэргээн засварлах, дижиталчлах төв хэвээр үлдээх аж. Энэ хуучин байрыг 1951 онд 500 мянган номын даацтайгаар тооцоолж, ашиглалтад оруулж байсан бол гурван сая орчим номтой болж өргөжин, даац хэтэрчээ. Мөн ашиглалтад орсноос хойш нэг ч удаа засвар, өргөтгөл шинэчлэлийн ажил хийгээгүй бөгөөд МХЕГ-ын дөрвөн удаагийн шалгалтаар 2020 онд ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан юм.

Тиймээс 2022 онд хуучин номын сангийн барилгыг хүчитгэл хийх засварын зураг төслийг баталжээ.

Үндэсний номын сангийн сан хөмрөг хоёр хуваагдах гэнэ. Тодруулбал, шинэ барилгадаа уншигчдад зориулсан ном бүтээлээр олон нийтэд үйлчлэх бол хуучин номын сан нь судалгаа шинжилгээний тал руугаа түлхүү ажиллах гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-25 59.153.112.54

Номын сангийн ажилчдынхаа цалинг нэмээд хүн шиг болгомоор бна аа. Дотоод гадаадын уншигчид их үйлчлүүлдэг. Өмссөн зүүснийг нь дээ гэж хардаг бх даа. Соен гэгээрлийн ажил ийм сүүлд тавигдаж бгаад харамсаж байна

Avatar

Нэргүй 2023-10-25 59.153.112.54

Шинэ номын сангийн байрлал онцгүй бна аа. Төвдөө байж болдоггүй юм бх даа.

Avatar

Нэргүй 2023-10-25 66.181.178.37

Үндэсний номын сан гэхэд арай дэндүү тураалтай барилга. Үе үеийн дарга нар цавчаа орсон дэндүү доромжилсон барилга гэдэг нь үнэн ш дээ

Avatar

Зочин 2023-10-25 202.55.188.46

өөрсдийнхөө хауснаас жижигхэн байрига барьцан уу хэнийг доромжилж байгаа юм болдоо мэдээж Монголын ард түмнийг уг таа Монголчуудыг доромжилж байх шив дээ

Avatar

Нэргүй 2023-10-25 103.10.21.9

барилга загвар нь шал муухай ямар ч үзэл сурталгүй юм аа .ийм гачин хог барихаа болиоч .

Avatar

Нэргүй 2023-10-25 213.87.137.12

)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-25 66.181.176.254

Ардчилсан намын үед эхэлсэн ажлыг АН гараад таг зогсоосон.

Avatar

Zochin 2023-10-25 202.21.111.170

Акедимч Чулуун …… гэх юм. Мөн ч тэнэгдүү нөхөрдөө. Боловсрол, мэдлэгээр Ичинхорлоогоос давахгүй байхаа.

Avatar

Зочин 2023-10-25 202.179.25.30

Номын сангийн барилга ашиглалтад орохыг дуулаад баярлаж байна. Харин Монгол улсын төв номын сан гэдэг утгаар нь удирдлага буюу Ичинхорлоо гэдэг найрагч, хөтдөгч боловсрол дульхан хүнээ бүрэн солих хэрэгтэй. Цаашдаа академич Чулуун шиг эрдэмтэй хүмүүсээр улсын төв номын сангийн захиралуудаа томилох нь зүйтэй. Ичинхорлоо гэдэг эмэгтэй бол үнэхээр ичмээр, Тэр хүн найр хурим, элдэв шоу, ТВ-ээр концерт ын хөтлөгч, нийтийн дууны тайлбарлагч хийгээд явж байсан нь өлзийтэй. уран зургийн муеэй , Төв

Avatar

Нэргүй 2023-10-25 66.181.178.37

Чулуун аа, чи троллдож өөрийгөө бичихээ болиоч ээ, ичдэггүй хулгайч

Avatar

Нэргүй 2023-10-25 202.21.104.2

БАС ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ГЭЭД ДУУСДАГГҮЙ НЭГ ГАЗАР БАЙНА АА. ЮУ БОЛСОН БЭ?

Avatar

Нэргүй 2023-10-25 66.181.161.52

Хаана юм бэ шинэ байр нь ?

Avatar

Нэргүй 2023-10-25 66.181.187.46

11 r horoolol, selbe goliin baruun erge

Avatar

Нэргүй 2023-10-25 202.9.46.81

Акмихолдинг компани гэдэг нь Акимийн компани юм уу. Нэг л сэжигтэй адилхан нэр байна.

Avatar

2973 2023-10-25 66.181.166.134

ХҮЧИТГЭЛ гэдэг зохиомол, буруу үг хэрэглэж эх хэлийг минь элий балай болгохгүй байхыг хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж