Цагдаагийн байгууллагад Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 14 настай, эмэгтэй хүүхэд 2023 оны аравдугаар сарын 23-ны өдрийн 20.00 цагийн үед сураггүй алга болсон дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, эрэн хайх ажиллагааг нийслэл, Төв аймгийн хэмжээнд зохион байгуулсан. Эрэн хайх ажиллагааны үр дүнд дээрх хүүхдийг нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 2023 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 14.00 цагийн үед олж тогтоон, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоолоо.
Цагдаагийн байгууллагад 2023 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс 24-ний өдөр хүртэлх хугацаанд оршин суугаа газраасаа сураггүй алга болсон гэх “189” хүүхдийн мэдээлэл бүртгэгдсэнийг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон эцэг эх, асран хамгаалагчдад хүлээлгэн өгч, холбогдох байгууллагын хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулан ажиллаж байна.
Одоогоор Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд оршин суух "Э" гэх охиныг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа тул тухайн хүүхэдтэй холбоотой мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлж, хамтран ажиллана уу.
- Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, хэрэгцээ, шаардлага, зан байдлыг зөв үнэлж, илэн далангүй сайтар ярилцаж, ойлголцож, хүүхдэдээ цаг гаргаад ярилцдаг, хүүхдээ сонсдог болох.
- Хүүхдийн зөв хүмүүжил, төлөвшил, бие даасан, өөртөө итгэлтэй хүн болгож хүмүүжүүлэхэд анхаарах. Таны хүүхэд дуулгавартай, бусдын өмнөөс “Үгүй” гэж хэлж чаддаггүй, бусдыг аялдан дагадаг байвал уруу таталт, ятгалгад амархан орох эрсдэлийг бий болгоно.
- Эцэг, эхчүүд маань гэр бүлдээ тайван дулаан, элгэмсэг орчныг бүрдүүлэхэд анхаарч, хүүхэд аливаа асуудлыг эергээр даван туулах суурь чадварыг бүрдүүлэх.
- Зөв, бодит мэдээллийг хамтдаа хайж, энэ талаар ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрэх, та ярилцахгүй бол танил нөхөд, цахим орчин түүнд тайлбарлаж өгнө гэдгийг санах.
- Шаардлагатай тохиолдолд ичиж сандралгүй мэргэжлийн байгууллагад хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Холбоотой мэдээ