Орос эмэгтэйчүүдийг цэрэгт татаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2023.10.24-нд нийтлэгдсэн

Орос эмэгтэйчүүдийг цэрэгт татаж эхэлжээ

Орос эмэгтэйчүүдийг цэрэгт татаж эхэлжээ

ОХУ-ын Батлан хамгаалах яам Украины дайнд оролцох хүсэлтэй эмэгтэйчүүдийг мэргэн буудагч, нисгэгчгүй онгоцны операторын ангиудад элсүүлж эхэлснийг Медуза хэвлэлд мэдээллээ. Тодруулбал, Батлан хамгаалах яамны харъяанд байдаг "Редут" хувийн цэргийн компани сайн дурын батальонд эмэгтэйчүүдийг элсүүлэхээр төлөвлөжээ. Эмэгтэйчүүдэд 220 мянган рублийн цалинтай, зургаан сарын хугацаатай гэрээг санал болгож байна. Хэрвээ цэрэгт элсэгчид зэвсэгтэй харьцах ур чадваргүй бол Донецк мужид сургалтад хамруулах аж.

Мэргэн буудагч, нисгэгчгүй онгоцны оператор зэргийг эмэгтэйчүүд ч хийж чадна гэж үзэж байна. Отрядын захирагч хэлэхдээ "Эмэгтэй хүнийг зөвхөн хоол хийх, хүүхэд төрүүлэхэд зориулж бүтээгээгүй гэдгийг батлах нь бидний үүрэг" гэжээ.

ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгугийн мэдэгдсэнээр Украин дахь дайнд 1100 эмэгтэй цэрэг оролцжээ. Мөн Оросын Зэвсэгт хүчинд 39 мянга гаруй эмэгтэй алба хаагч байгаагаас 5000 орчим нь офицер юм байна. Ихэнх эмэгтэй алба хаагч нь эмч, тогооч зэрэг байлдааны бус үүрэг гүйцэтгэдэг. 

Эмэгтэйчүүдийг эмч, сувилагч, тогоочоор армид элсүүлж эхэлсэн тухай Оросын хэвлэлүүд өнгөрсөн долдугаар сард мөн мэдээлсэн. Харин байлдааны талбар руу эмэгтэй хоригдлуудыг илгээсэн гэж "Торны цаадах Орос" төрийн бус байгууллагаас мэдээлжээ.

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
6
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж