Б.Энхбаяр: Айж зугтаад байгаа хянан шалгагч нарын асуудлыг ярина

Хуучирсан мэдээ: 2023.10.24-нд нийтлэгдсэн

Б.Энхбаяр: Айж зугтаад байгаа хянан шалгагч нарын асуудлыг ярина

Б.Энхбаяр: Айж зугтаад байгаа хянан шалгагч нарын асуудлыг ярина

Хууль зүйн сайд Б.Энхбаяраас дараах тодруулгыг хийлээ. 


-Нүүрсний сонсголыг хэзээ зохион байгуулах вэ. Энэ намрын чуулгандаа амжих уу?

-УИХ-аас энэ намрын чуулганд багтааж сонсгол хий гэдэг тогтоол гарсан. Тэр тогтоолын дагуу ажиллана. Намайг түр хороо даргалахаас өмнө 5 хянан шалгагч томилсон байсан. Намайг томилогдсоны дараа гурван хянан шалгагч болъё гээд өчигдөр өргөдлөө өгчихлөө. Өчигдөр нэг нь өргөдлөө өгсөн.

-Хянан шалгагч нар өргөдлөө өгсөн үндэслэл нь юу юм бол?

-Би таалагдахгүй байгаа юм уу. Надаас айгаад байгаа юм уу. Тайлангаа тавьж чөлөөлөгдөнө гээд яриад байж байна.

-Нэмж хэчнээн хянан шалгагч томилох вэ?

-Хугацаа богино байна. Би Хөгжлийн банкны хэрэг дээр жил ажилласан. 11 хянан шалгагч шинжээч нартай хагас жил сууж байж, сонсголыг хийсэн. Хугацаа богино байгаа биз. Ирэх долоо хоногт түр хороо хуралдана. Айж зугтаад байгаа хянан шалгагч нарынхаа асуудлыг ярина. Зүгээр явуулахгүй.

-Эрүүгийн хуульд доромжлох заалт орж байгаа юу?

-Орохгүй. Хууль зүйн сайдын хувьд татаж авна гэдгээ хэлсэн.

-Мөрдөн байцаалтын нууц задруулахтай холбоотой 21.19 дүгээр заалтыг УИХ-ын чуулганаар шийдвэрлэх үү. МАН-ын бүлгээс уг хуулийн заалтыг татан авна гэдэг байр суурийг илэрхийлсэн байгаа шүү дээ?

-Өнөөдөр ажлын хэсэг байгуулах ёстой байсан. Байнгын хорооны ирц бүрдэхгүй хойшилчихлоо. Маргааш хуралдах байх. УИХ одоо шийднэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж