Тамхины аварга корпорациуд та биднийг дээрэлхсээр л байх уу?

Хуучирсан мэдээ: 2023.10.24-нд нийтлэгдсэн

Тамхины аварга корпорациуд та биднийг дээрэлхсээр л байх уу?

Тамхины аварга корпорациуд та биднийг дээрэлхсээр л байх уу?

Japan Tobacco International болон British American Tobacco зэрэг тамхины аварга корпорациуд ДЭМБ-аар дамжуулан ядуу буурай орнуудын засгийн газар, улстөрчдийг худалдан авах замаар цахилгаан тамхийг хориглуулах лоббиг хүчтэй хийж байна.

Одоогоор 34 ядуу улс тэдний лоббид автаад иргэдээ хорлох ажилд идэвхийлэн оржээ.

Цахилгаан тамхийг хориглосон орнуудыг дурдвал Хойд Солонгос, Венесуэл, Ирак, Иран, Камбож, Лаос, Туркменистан, Панам, Уганда, Никарагуа, Бразил … гээд авлигын төвшингөөр толгой цохидог, баян ядуугийн ялгаа эрс их улсууд байна. Авилгад идэгдсэн төртэй улсуудад төрийн түшмэд нь иргэдийнхээ эрүүл мэндэд санаа тавьж байгаа дүр эсгэн аливааг хориглох замаар хууль бус наймаа, далд худалдааг цэцэглүүлэх, эрх баригчид нь ийм аргаар сонгуулийнхаа мөнгийг босгодог уламжлал тогтсон байдаг. Монгол улс тэдний араас орохоор идэвхийлэн зэхэж байгаа гэсэн мэдээлэл төрийн ордны тамхины цэг дээрээс тархлаа.

Эсрэгээр өндөр хөгжилтэй болон хөгжиж байгаа 121 улс цахилгаан тамхины борлуулалтыг зохицуулалттай болгох, элдэв амт үнэр шингээлгэхгүй байх тал дээр анхаарч, үр дүнд нь тамхидалт эрс буурч байгаа ажээ. Хөгжсөн орнууд аливаа зүйлийг хорихоос зохицуулсан нь дээр гэж туршлагаасаа үздэг юм. Хориглох, хаах зэрэг нь хэзээ ч хүссэн үр дүнг авчирдаггүй. Алдарт “хуурай хууль” америкт архийг хориглоод архидалтыг улам цэцэглүүлж, хууль бус наймаа, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүдийг давраах хөрсийг бэлдсэн гашуун түүх бий. ЗХУ-ыг дууриагаад БНМАУ-д хуурай хуулийг хэрэгжүүлэх гэж оролдоод бүтэлгүйтсэн үе бий.

Бид яагаад бусдын муу туршлагыг давтах ёстой юм бэ?. Тамхины хяналтын тал дээр Японы туршлага онцгой сайн хэмээн хүлээн зөвшөөрөгдөх болжээ. Тэд юу хийсэн бэ?

Япон олон жилийн турш дэлхийн хамгийн их тамхичидтай 5 орны тоонд багтдаг байв. Тамхитай хийх Засгийн газрын тэмцэл ХХ зууны сүүлчээс эрчимжсэн ч үр дүн өгөөгүй аж. Харин 2010-аад оны эхээр Тамхины хяналтын шинэ арга барилд шилжжээ. Уламжлалт аргаас ялгаатай нь шууд хориглохын оронд зохицуулахыг эрхэмлэсэн.

Тамхийг хорихын оронд хэрэглээг нь багасгах илүү зөөлөн арга руу шилжихийг иргэддээ санал болгосон. Орчин үеийн, эрүүл мэндэд хөнөөл багатай инновацилаг бүтээгдэхүүнийг хэрэглэхийг дэмжсэн.

Энэ бодлого гайхалтай үр дүнд хүрч, сүүлийн таван жилд гэхэд японы тамхичдын тоо 30 хувиар буурчээ. Дагаад тамхидалтаас үүдэлтэй өвчлөлийн тоо эрс багасаж, эмнэлэгийн ачаалал ч мөн буурсан байна. 2015 оноос эхлэн утаат тамхины борлуулалт огцом буурч, дараа дараагийн жилүүдэд өмнөх жилүүдийнхээс тав дахин буурах хандлага тогтов. Цахилгаан тамхи гэх инноваци дэлгэрч, янжуураас цахилгаан тамхи руу шилжүүлсний дараа тамхины хэрэглээтэй холбоотой эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо буурсан үзүүлэлт гарчээ. Янжуур, цахилгаан тамхи хоёрт агуулагдах хорт бодисын хэмжээг харахад энэ шууд ойлгогдно.

Янжуурт 100 хувьтай хорт бодис агуулагддаг бол цахилгаан тамхинд ердөө 5 хувь байдаг. Янжуурыг татах үед никотинаас гадна давирхай зэрэг хүний эрүүл мэндэд хөнөөлтэй олон бодис уушиг руу ордог юм.

Японд цахилгаан тамхины зах зээлийн хувь хэмжээ 2015 оны эхээр 0.01% байсан бол 2019 оны эцэст 25% болж өсөв. 2019 оны Үндэсний эрүүл мэнд, хоол тэжээлийн үзлэгийн мэдээллээс үзэхэд цахилгаан тамхи хэрэглэгчдийн 76 хувь нь янжуур тамхинаас бүрэн татгалзсан байна.

АНУ, Их Британи, Швед, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнууд ДЭМБ-ын шахалтыг үл тоон цахилгаан тамхинд хориг тавихгүй, эсрэгээр хуулийн зохицуулалт хийх бодлого баримталж байгаа нь Монголын бодлого боловсруулагчдад таалагдахгүй байна гэж үү?

Яаж ч бодсон эдгээр улсын эрх баригчид иргэддээ хор хөнөөл тарихгүй. Тийм хууль журам гаргахгүй ёс зүйтэй. Харин монголын улс төрчид, төрийн түшмэд гадаадын корпорациудын өгсөн мөнгөнд иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг золихоос буцахгүй хэмжээнд төлөвшжээ.

ДЭМБ бол итгэж үл болох субъект гэдгийг ковид нотлон харуулсан юм. ДЭМБ вакцины компаниудын шахалтад орж, худалдагдснаар ямар ч үр дүнгүй цар тахлын хөл хориог зарлаж, энэ нь бүх улсын эдийн засагт ихээхэн хохирол авчирсан билээ. Дэлхий нийтээр цар тахлын үеийн хөл хорио, вакцин ямар ч үр дүнгүй байсныг одоо хүлээн зөвшөөрч байна. Энэ бол явуургүй улстөрчид, худалдагдсан түшмэдийн эрх мэдлээ бэхжүүлэх, мөнгө цөлмөх л арга хэмжээ байсан нь тодорхой болж байна. Ганц жишээ хэлэхэд цар тахлын хөл хорио огт тогтоогоогүй Швед улс хөл хорио тогтоосон орнуудаас нас барсан хүний тоогоор цөөн гарчээ.

Яг энэ цаг үед Монголчууд ДЭМБ-ын ээлжит явуулга, цахилгаан тамхийг улсаар нь хориулж, иргэдийнх эрүүл мэндийг алсуур бөхөөх бодлогын золиос болоход бэлтгэж байна.

Хэн гэгч улстөрчид үүнд үйлчлэх гэж байгааг удахгүй тодорхой болгоно.

С.ГАНТИГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж