Их Британийн Тэнгисийн цэргийн хөлөг онгоцнуудын цэвэрлэгээ, үйлчилгээнд хятадуудыг ажиллуулдаг уламжлал 100 орчим жил үргэлжилсэн. Тодруулбал, 1930-аад оноос хойш хятад ажилтнуудыг зуу зуугаар нь Их Британийн хөлөг онгоцнуудад ажиллуулжээ. Өнгөрсөн зууны эхээр Хонгконгийн компаниудтай гэрээ байгуулснаар энэ заншил хэрэгжиж эхэлсэн байна.
Гэвч хятад ажилтнууд тагнуул хийж магадгүй гэсэн болгоомжлолын үүднээс непалчуудаар солих болсон байна. Хятадын эрх баригчид угаалгын ажилчдын ойр дотны хүмүүсийг заналхийлэх замаар мэдээлэл олж авч магадгүй гэж Батлан хамгаалах яам үзжээ. "Хэрэв энэ нь аюулгүй байдлын асуудалтай холбоотой бол Тэнгисийн цэргийн хүчинд ямар ч сонголт байхгүй" гэж Их Британийн Тэнгисийн цэргийн адмирал хэлжээ.
Хятад улс Их Британийн цөмийн нууцыг хулгайлахыг оролдож байна. Тэр дундаа цөмийн шумбагч онгоцны шинэ флот байгуулах Их Британи, АНУ, Австралийн түншлэлийг тасалдуулах нь Хятадын нэн тэргүүний асуудал гэж Их Британи үзжээ. Их Британи, АНУ, Австралийн түншлэлийг 2021 онд үүсгэн байгуулсан. Уг хэлэлцээрийг зарласнаас хойш Хятадын тагнуулын агентлагууд төсөлд нэвтэрч, нууц хулгайлахыг завдсан гэв.
Эх сурвалж: THE TELEGRAPH
Холбоотой мэдээ