МАН олон нийтээс санал авахдаа “алагчилна”

МАН олон нийтээс санал авахдаа “алагчилна”

МАН олон нийтээс санал авахдаа “алагчилна”

Эрх баригч нам олон нийтээс дэмжлэг авч чадсан асуудлыг УИХ-ын түвшинд ярьж, иргэн та УИХ-ын 77 дахь гишүүн болж, хууль санаачлахад оролцоно хэмээн рекламдсан ажил нь эхнээсээ дэмжлэг авч чадахгүйд хүрч байна. Тодруулбал, D-Өргөдөл / petition.parliament.mn / цахим систем нээж, иргэдийн өгсөн санал 33 мянга хүрвэл тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70 мянга хүрвэл  Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100 мянган иргэний дэмжлэг авсан тохиолдолд УИХ-аар шийдвэрлүүлэх боломж бүрдэх эрх зүйн орчныг бий болгосон. Тиймээс эхний удаад НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгох санал явуулж, 100 гаруй мянган иргэний санал аваад буй.

Журмын дагуу 100 мянга давсан бол энэ асуудлыг УИХ-аар авч хэлэлцэж, холбогдох байнгын хороо нь 14 хоногийн дотор шийдвэрээ гаргах учиртай. Гэвч энэ саналыг нь Засгийн газар, Сангийн сайд нь эрс эсэргүүцэж, эрх баригчдын иргэдийн саналыг авах ажил улс төрийн хайчинд ороод байна. Түүгээр зогсохгүй МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн цаашид иргэдээс санал авахдаа зарим асуудлыг хориглох, бүхий л асуудлаар санал авах нь эрсдэлтэй юм байна гэж мэдэгдэв.

Өөрөөр хэлбэл, иргэдийн шийдвэр гаргах түвшинд, хууль санаачлах эрхийг нэг талаар нээж байгаа боловч нөгөө талдаа эцсийн шийдвэрийг УИХ өөрсдөө гаргана. Ингэхдээ олон нийтэд таалагдсан ч өөрсдөд нь таалагдахгүй асуудлыг бол УИХ-аар хэлэлцэх, явуулахгүй гэсэн агуулгатай дүрэм журамтай ажлыг анхнаас нь эхлүүлсэн. Тиймээс ч өнөөдөр УИХ-ын дарга нь ямар ч тооцоо судалгаа, үндэслэлгүй төсвийн зарлага нэмэх санал оруулж ирж, түүнийг нь Сангийн сайд, Засгийн газар, УИХ-ын гишүүд нь эсэргүүцээд сууж байх жишээтэй. Тиймээс иргэдийн саналыг авахдаа тэд өөрсдөдөө “хэрэгтэй эсвэл ашигтай” зүйлсээр нь санал авч, УИХ-ын босго давуулж байна гэдгээ битүүхэн хэлчихлээ. НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох эсэхийг одоо УИХ, байнгын хороо шийднэ. 2024 оны төсөв хэлэлцэж байгаа энэ цаг үед 100 гаруй мянган иргэдийн санал биелэлээ олно гэдэг юу л бол. Эцэст нь, УИХ-ын дарга Г.Занданшатарын “шоу” болоод л дуусах вий.

Ш.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-24 124.158.119.126

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гээд санал авсан, зөвхөн гишүүн сайд болох талыг нь шийдсэн. Олон нийтийн олон өөр санал, жишээ нь сүлдний "модон морь"-ийг жинхэнэ морь болгоё… гэх мэт бусад саналыг огт хэрэгсээгүй… Тэгээд баахан баячууд мэргэжил хамаарахгүй, баян дээрээ баян болно" гээд сайд болсон,

Avatar

Нэргүй 2023-10-24 103.57.93.98

Татвараас бүрддэг төсвийн зардлаа тана!; хувийн хэвшлээр хийлгэчихэж болох хөрөнгө оруулалт нэртэй зардлаа бүгдийг нь хас! Сангийн сайд нь НӨАТ гэж ямар учиртай татвар болохоо ойлго! Одоо л энэ хоёр намыг ард түмнийхээ дуу хоолойг яаж сонсдог, юу хүсдэгийг хийж чадах эсэхийг нь харяа!!!

Avatar

Нэргүй 2023-10-24 66.181.186.149

Гишүүд ард түмний төлөөлөл болж сонгогддог. Тэдний дуу хоолойг хүргэхгүй юм бол гишүүн байх хэрэггүй.

Avatar

Нэргүй 2023-10-24 66.181.179.168

ANYSDN80955877

Avatar

Зочин 2023-10-24 66.181.181.92

Улс орныг минь удаа дараа сүйрэлд оруулсан жинхэнэ их гарын хулгайчууд лав л ардчилагч биш дэг. МАН руу дайрч хулгай хийж зарим нь доллараар бөгсөө арчдаг яриа гарч байвдаа. Мөнгө нь ихдээд будилсан байхаа. Бас НӨАТ авах. Цаддаггүй новшнууд шорондоо и гадагшаа!!

Avatar

Нэргүй 2023-10-24 213.87.154.122

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Бат 2023-10-24 103.212.119.213

Өгсөн татвараа саа буцааж авьяа гээд байхад Сангийн сайд банкны чэнж байсан Жавхлан дургүйцээд байгааг ойлгохгүй байна шүү. Жавхлан албаар алдагдалтай төсөв зохиож сонгуулийн жилч таарч ,МАН–ын бүх шатанд цавчаа хийдэг төсөв болохоор хэрэггүй зардалаа хасаж чадахгүй болоод байна ш дээ. Зөв төсөвтэй, эдийн засагтай оронд НӨАТ-ыг буцааж өгдөг, зарим оронд даатгалын зарим хэсгийгч буцаадаг энэ нь эдийн засгийн ач холбогдолтой байдаг. МАН аль соц үеэс намаара хувааж идээддэг уламжлалтай 24 онд зайл

Avatar

Чагнаа 2023-10-24 124.158.119.126

Чухамдаа НӨАТ төлөх ёстой татвар мөн юм уу? Далд эдийн засагийг ил болгох "түр зуурын татвар" байх магадтай. Дарга нар мэдэн будилаад албан ёсны татвартай ялгахгүй болчихоод байгаа юм биш үү? Сангийн сайд 2 хувийг 5 болгоход төсөвөөс 600 тэрбум гарна гээд байгаа юм. Иргэдийн бодолоор тэр мөнгийг чинь бид хэдийнээ төлчихсөн, бэлэн байгаа мөнгө биш юм уу?

Avatar

зочин 2023-10-24 66.181.181.48

Занданшатараа. Албан тушаалаа ашиглаж ИНЕГ-т ажлуулж байгаа эгч Батцэцэгийнхээ асуудлыг шийдчихээд, дараа нь шудрага дүр гаргавал яасан юм вэ? Ядахдаа мэргэжлийн байсан бол бас яахав. ИНД гэдгээ мэдэхгүй эгчийгээ албан тушаалаа ашиглаж төрийн албыг төрлийн алба болгоод байгаа үнэхээр харамсалтай

Avatar

Зочин 2023-10-24 202.126.94.99

Угаасаа бугд худлаа. Зугээр л попордсон, хэлж ярихаа хянах чадваргуй этгээдууд тер атгаад , иргэдээр тоглоод л сууж бна!!!

Avatar

Зочин 2023-10-24 66.181.160.71

Энэ хэдэн малаас яаж салах вэ

Avatar

зочин 2023-10-24 183.177.97.42

Сангийн сайд Жавхлан уул уурхайн ноогдол ашгийг огт өгүүлэхгүй байгаа.За яахав тэр ноогдол ашгаар бүтээн байгуулалт хийдэг юм гэхэд бид нөат 10 хувийг төлсөн ,түүнийхээ 5 хувийг л авъя. гэж байхад түүнийг нь эсэргүүцээд байгаа нь ард түмнээ дарамтлаж байгаа хэлбэр.Их орлоготой хүмүүст буцаан өгөх нөат-ын хэмжээг багасгаж болно шүүдээ.

Avatar

Зочин 2023-10-24 64.119.29.46

Мэдээж шүү дээ ямар нэг шалтаг хэлээд л хэлэлцэхгүй буцаан шүү дээ эхнээсээ энэ бол шоу бсан шүү дээ

Avatar

Нэргүй 2023-10-24 188.162.254.6

Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!

Avatar

Иргэн 2023-10-24 103.212.119.31

Сангийн сайд Жавхлан уул уурхайн ноогдол ашгийг огт өгүүлэхгүй байгаа.За яахав тэр ноогдол ашгаар бүтээн байгуулалт хийдэг юм гэхэд бид нөат 10 хувийг төлсөн ,түүнийхээ 5 хувийг л авъя. гэж байхад түүнийг нь эсэргүүцээд байгаа нь ард түмнээ дарамтлаж байгаа хэлбэр.Их орлоготой хүмүүст буцаан өгөх нөат-ын хэмжээг багасгаж болно шүүдээ.

Avatar

Зочин 2023-10-24 202.70.34.70

энэ ямар төсвөөс шууд гарч байгаа мөнгө үү, иргэдийн карманаас гарч байгаа мөнгөнийхөө 5 хувийг иргэн өөртөө, 5 хувийг улсад л өгч байгаа хэрэг шдээ. Төсөв хүндрэнэ ч гэх шиг. Тэгж ярьвал ХХОАТ 10 хувь, НДШ 10, ААНАТ-10, Эрүүл мэндийн даатгал гээд 30-35 хувь татвар авдаг биздээ. Тэгээд хэдэн зуун тэрбумаар дэмий дэмий хөшөө, хаалга, хашаа, хайс бариад үргүй зардаг шдээ тэгээд хэн ч хариуцлага хүлээдэггүй, өнгөрдөг тогтолцоотой болцон.

Avatar

Зочин 2023-10-24 66.181.181.92

Занданшатар даргаа та дэндүү хөнгөн хандаж шум дэгдээлээ. Мөнгөө буцааж авах уу гэхээр авнаа л гэнэ биз дээ. Мөнгөнд дургүй хүн байдгүйшдээ. Ийм юмыг ганцаараа шийдэж таарахгүй, тухайлбал Засгийн газраас санал авсан уу, Сангийн сайд, Эдийн засгийн сайдтай уулзсан уу, Түүнчлэн худалдан авах чадвар муутай хүнд олигтой нэмэргүй. УЛС АРД ТҮМЭНД ТУЛГАРСАН ОНЦГОЙ АСУУДЛААР САНАЛ АВАХ УЧИРТАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж