МӨРИЙН ВАНЧИН

(1931-2023)

Монголын харилцаа холбоо, радио, телевизийн салбарын үндэс суурийг тавигчдын нэг Мөрийн Ванчин 2023 оны 10-р сарын 21-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж гэр бүл, үр хүүхэд төрөл төрөгсөд бидэнд хүнд гарз тохиолоо. Ахмад холбоочин Мөрийн Ванчин 1931 онд Сэлэнгэ аймгийн Дархан суманд төрсөн. Мөрийн Ванчин 1939-1946 онд Баруун хараагийн бага, дунд сургууль, 1946-1950 онд Холбооны техникум, 1957-1962 онд Ленинградийн Цахилгаан Холбооны Дээд Сургуулийг тус тус төгсөж Монголын холбооны салбарыг хөгжүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх, мэргэжилтэй ажилтан инженерүүдийг бэлтгэхэд өөрийн бүхий л үйл амьдралынхаа 55 жилийг зориулсан шилдэг инженер, сурган хүмүүжүүлэгч, манлайлагч байлаа.

Тэрээр яамны сайдын шийдвэрээр 1950 оноос Радио өргөн нэвтрүүлгийн станцад техникч, 1952 оноос Холбооны Яамны Радио нэгдсэн засварын газарт техникч, 1954 оноос Улсын Радио хороонд нэвтрүүлэгч, 1962 оноос Төв радио засварын ахлах техникч мастер, 1967 оноос Радио, телевизийн нэгдсэн засварын инженер, ахлах инженер, 1972 оноос Ус цаг уурын эрдэм шинжилгээний институтэд тооцоолох машины инженер, 1975 оноос Холбооны сургалтын төвд мастер багш, 1975 оны 11-р сард Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газарт анхны хувилагч машин "Canon"-ийг нэвтрүүлсэн бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт тасралтгүй 20 жил ажиллаад өндөр насны тэтгэвэртээ гарсан юм.

М.Ванчин нь улсад 55 жил ажиллахдаа Монголын радио өргөн нэвтрүүлгийн станцаас хүчин чадлыг сайжруулах, тооцоо судалгаа хийж долгионы хамрах хүрээг өргөтгөж, радио телевизийн засварын нэгдсэн төв байгуулж тоног төхөөрөмжийг сайжруулах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, хөдөө аймаг сумдуудад 25, 50 вт-ийн радио өсгүүрүүдийг өөрсдөө үйлдвэрлэж хангах ТУ-50, ТУ-100, Вт-ийн радио өсгүүрүүдийг шинээр суурилуулах ажлуудад оролцож мөн хожим ЗХУ-ын ТУ-600, Унгарын ST-800 Вт-ийн станцуудыг суурилуулж байжээ. Тэрбээр радио телевизийн засварчин бэлтгэх 6 сарын курс зохион байгуулан орон нутаг, төв суурин газруудаар мэргэжилтэн бэлтгэсэн юм. Мөн монголын радиогийн анхны нэвтрүүлэгчдийн нэг байлаа.

Төр засгаас Холбооны салбар түүний дотор радио телевизийн салбарт оруулсан түүний хувь нэмрийг өндрөөр үнэлэн, Засгийн газрын хүндэт жуух, 50, 60, 80 жилийн ойн медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнажээ. М.Ванчин таны хөдөлмөрч бүтээлч зан чанар бид бүхэнд өвлөгдөн үлдэх болно.

Хань, үр хүүхэд, төрөл төрөгсөд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
ХарамсалтайХарамсалтай
9
ЗөвЗөв
6
БурууБуруу
5
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-24 202.55.188.103

Үё үёийн холбооны мэргэжилтэн
Холбооны тёхникч инжёнёруудын
Холбооны хамт олон нийт ажилтан хүмүүсийн үр хүүхэд гэр бүлд
Гүн амгэнэл илархийльё
Ум ма аи бад мэ хум
Дахин эргэн төрөх болтугай

Avatar

Нэргүй 2023-10-24 139.5.217.199

Ум Ма Ни Бад Ми Хум

Avatar

Irgen 2023-10-24 202.55.188.113

Um ma ni bad mi hum

Avatar

Irgen 2023-10-24 202.55.188.113

Um ma nubad mi hum

Avatar

Иргэн 2023-10-24 66.181.183.31

Жм мани бад мэ хум 🙏🙏🙏

Avatar

Нэргүй 2023-10-24 139.5.219.52

ум ма ни бад мэ хум .

Avatar

Иргэн 2023-10-24 66.181.185.37

Гүн эмгэнэл илэрхийлье.
Ванчин гуайн хүү Сүхээ бид хоёр бага ангидаа хамт сурч байсан. 18-р сургууль. Адъяа багшийн ангид.

Avatar

Нэргүй 2023-10-24 59.153.115.206

жигжидын зуслан ,клубийн урдах байшин, улаан ява.Тайван нойрсдоо Ванчин

Avatar

Нэргүй 2023-10-24 202.126.90.56

Гүн эмгэнэл илэрхийлье. Сэлэнгэд дархан сум гэж байхгүй шү.

Avatar

Нэргүй 2023-10-24 121.45.166.32

Сэлэнгэд Дархан сум гэж байсан шүү. Энэ сумын нутагт одоогийн Дархан хот сүндэрлэн боссон. Сумын нэрээр Дархан гэж нэрлэгдсэн юм бна лээ. жаахан юм уншиж бай хө.

Avatar

Холбоо 2023-10-24 202.179.21.216

Үнэхээр гайхамшигт хүн байж дээ.
Бид бүхний төлөө хийсэн бүхэнд тань Баярлалаа
Ум сайн амгалан болтугай

Avatar

Нэргүй 2023-10-24 213.87.154.122

^ Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Аригу 2023-10-24 66.181.184.98

Ум Ма Ни Бад Ме Хум..

Avatar

Зочин 2023-10-24 202.131.240.147

Гүн эмгэнэл илэрхийлье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж