НӨАТ-ыг 5 болгох санал хууль болох эсэхийг УИХ-ын гишүүд шийднэ

НӨАТ-ыг 5 болгох санал хууль болох эсэхийг УИХ-ын гишүүд шийднэ

НӨАТ-ыг 5 болгох санал хууль болох эсэхийг УИХ-ын гишүүд шийднэ
2023 оны 10 дугаар сарын 2. Төрийн ордон. УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Гэрэл зургийг Л.Энх-Оргил.

УИХ-ын D-Өргөдөл / petition.parliament.mn / цахим системд байршуулсан НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг дэмжиж, 100 гаруй мянган иргэн санал өгсөн. Тиймээс санал авах үйл ажиллагааны үр дүнг өчигдөр /2023.10.23/ УИХ-ын Тамгын  газраас УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн билээ.

Тиймээс иргэдээс ирсэн санал асуулгыг УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, хуулийн төсөл боловсруулах ажлыг УИХ-ын даргын зүгээс санаачилж, шийдвэр гаргах учиртай. Тодруулбал, Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2023 оны 01 дүгээр тогтоолоор баталсан Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах журамд зааснаар, санал авах үйл ажиллагааны үр дүнг УИХ-ын Тамгын газар ажлын 3 хоногт багтаан УИХ-ын даргад хүргүүлнэ. Улмаар УИХ-ын дарга уг асуудлын талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлж, холбогдох Байнгын хороонд шилжүүлэх зохицуулалттай. Байнгын хороо уг асуудлыг 14 хоногийн дотор хэлэлцэх бөгөөд гаргасан шийдвэрээ шаардлагатай гэж үзвэл нэгдсэн хуралдаанд танилцуулна хэмээн дээрх журамд заажээ. Тиймээс одоо чуулганы хуралдаанд танилцуулсны дараа холбогдох байнгын хороонд шилжүүлэх зохицуулалтын дагуу Төсвийн байнгын хороонд шилжүүлж, тус байнгын хороо иргэдийн саналыг хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт байдлаар оруулах уу эсвэл гэдгийг шийдэх учиртай.

УИХ-ын тухай хуульд зааснаар, D-Өргөдөл цахим системд байршуулсан өргөдөл, санал 33,000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70,000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100,000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд УИХ-аар шийдвэрлүүлэх боломжтой.

Сангийн сайд Б.Жавхлангийн зүгээс “НӨАТ-ын хувийг нэмэх чиглэлээр ямар нэг судалгаа, тооцоолол ирүүлээгүй байна. Угтаа бол төсөвт ямар боломж, бололцоо байна вэ гэдэг дээр суурилж, санал асуулгыг хийх ёстой. Олон нийтээс санал авах нь зөв боловч сэдэв, агуулга, татвар, зарим хуультай холбоотой асуудлаар олон нийтийн санал авах ёстой гэдгийг эргэж харах ёстой. НӨАТ-ын асуудал нь эдийн засаг хэврэг байгаа үед тооцоо, судалгаагүй хандаж болохгүй.  Сонгуулийн өмнө төсөв, эдийн засгийн тогтворгүй байдал үүсгэх нь маш эрсдэлтэй. Төсвийн алдагдал нэмэгдэх тусам зээлжих зэрэглэл, гадаад өрийн асуудал зэрэг маш олон эрсдэл үүсэх байх гэж санаа зовж байна” гэсэн тайлбарыг өгөөд буй. Өөрөөр хэлбэл, Сангийн сайдын хувьд төсвийн алдагдлыг нэмэх боломжгүй, НӨАТ-ыг 5 хувь болгох боломжгүй гэдэг байр сууриа удаа дараа илэрхийлээд буй.

Иргэд саналаа өгсөн ч асуудал шууд шийдэгдээд, шийдвэр гараад, хуульд өөрчлөлт оруулаад явах боломжгүй. Эцсийн шийдвэрийг УИХ, УИХ-ын гишүүд гаргана. УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд Пүрэв, Баасан гаригийн чуулганы хуралдаанд танилцуулж, холбогдох байнгын хороонд шилжүүлнэ. Байнгын хороо 14 хоногийн дотор НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох эсэх, үүнийг цаашид судалж, хуульд өөрчлөлт оруулж, төсвийн алдагдлаа нэмэх эсэхийг шийдвэрлэнэ.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-10-24 66.181.181.92

АН-ын хулгайчууд сэвээд байгаа. Таргалсан хэд л авна шуналын бузрууд. Бага орлоготой масс. баярлахгүй

Avatar

Нэргүй 2023-10-24 213.87.154.122

^^^ Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-24 103.57.92.130

Баячуул нь хожно; ядуус нь авахгүй ч гэх шиг битгий худлаа сэвээд бай! Улс төрчид – эрх баригчид өөрсдөө ингэж иргэдээ битгий ялгаварлаад бай! Наад санал өгсөн 100 гаруй мянган хүмүүсийн тоо улам нэмэгдэж байгаа, тэдэн дотор бага дунд орлоготой гээд бүх давхаргын хүмүүс саналаа өгч байгаа. НӨАТ чинь бүртгэлийн зорилготой гээд мэргэжлийн хүмүүс нь яриад байхад Сангийн сайд нь орлогын эх үүсвэр болгочихсон яриад байдаг, арай ч дээ!

Avatar

зочин 2023-10-24 202.21.120.66

Жавхлан сайдаа тэгвэл та нар хулгай хийхээ зогсоо. та нар төсвийн мөнгөнөөс хэдэн их наядаар хулгайлж болдог ард иргэд өөрсдийн төлсөн мөнгөний 5%-г авч болохгүй нь шударга уу чамд ер нь хэлэх үг олдохгүй байна шүү Даваасүрэн гишүүн чамайг юу гэж хэлж байлаа яг үнэнг хэлсэн байна

Avatar

Нэргүй 2023-10-24 66.181.165.88

Бас л мөнгөтэй, хэрэглээ, худалдан авалт өндөртэй баячуул, гишүүд маань сая саяар нь 5 хувь нэрээр мөнгөө буцааж авна. Хэрэглээ худалдан авалт багатай эгэл ард нь 30 мянга хүрэхгүй мөнгөө буцааж эргүүлж авна даа.

Avatar

Нэргүй 2023-10-24 64.119.29.144

100000 гарын үсэг нийт хүний хэдэн хувь юм бэ ? Асуулт тохиромж муутай учраас дөнгөж 100000 хүн дэмжив үү? Энэ бол идэвхийг харуулсан үнэлгээ болов. 100000 хүн дэмжих нь нийт санал өгөх хүний 10 хүрэнгүй хувь биз дээ.

Avatar

зочин 2023-10-24 202.21.120.66

тэгвэл санал асууж үзэх хэрэгтэй 5 өдөр тавихад 100000 хүн дэмжиж байна гэдэг чинь маш олон хүн хүсэж бна гэсэн үг хүмүүс тэр болгон цахим сүлжээнд орж чадахгүй байгаа 1 сар тавиад үз л дээ зурагтаар явуул баг хорооггор дамжуулж санал авч болно энэ тоо өснө үү гэхээс буурахгүй шүү

Avatar

Нэргүй 2023-10-24 202.9.46.90

ИХ ХУЛЫН ГИШҮҮД ХУУЛЬ САНААЧИЛЖ ЗАСГИЙН ГАЗАРТ ОРУУЛЖ АЛЬ НЭГ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН САЙД НАРЫН НЭГНЭЭР ИХ ХУРАЛД ӨРГӨН БАРЬЖ ТААРАА .,,,,ДАРАА НЬ ХУУЛИЙН ДАГУУ ҮЙЛ АЖИЛАГАА ЯВЖ ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНААС ЗӨВШИЛЦӨЛД ХҮРЧ 2 ХУВИЙГ 3 ХУВЬ БОЛГОХ БАЙЛГҮЙ ДЭЭ ….АЛИВАА ХУРИМТЛАЛ 1 МӨНГӨНӨӨС ЭХЭЛДЭГ ШҮҮ ДЭЭ. ,,,ТЭР НӨАТ-ын нэртэй хувь татвар биш,,,, БАРААНЫ өртөг шингэж худалаж байгаа барааны ҮНЭ-д суусан мөнгө байх даа .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж