"Сумдад соёлын төв барихаас илүү хавдрын эмнэлэг барья"

"Сумдад соёлын төв барихаас илүү хавдрын эмнэлэг барья"

"Сумдад соёлын төв барихаас илүү хавдрын эмнэлэг барья"

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд өнөөдөр /2023.10.24/ 2024 оны улсын төсвийн талаар байр сууриа илэрхийллээ.


Тэрбээр "Би ажлын хэсэгт тодорхой санал өгсөн байгаа. Монголд хорт хавдраар өвчилсөн маш олон тооны иргэн байна. Хавдар судлалын үндэсний төвийн оочер дугаар алдагдсан. Химийн эмчилгээ хийлгэдэг маш олон хүн бий. Энэ хүмүүст зориулсан эмнэлэг барих ёстой. Одоо байгаа эмнэлгийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа учраас нэмэх шаардлагатай. Жишээлбэл, нэг айл хөргөгч, зурагтгүй байж зургийн аппарат авч байгаатай л адилхан. Миний хувьд соёлын төв байгуулахыг болиул гэж байгаа юм биш. Ямар ч байсан 2024 оны улсын төсөвт нийт 152 тэрбум төгрөгөөр зөвхөн соёлын төв барих гэж байна. Тэрийг хавдрын эмнэлэг рүү шилжүүлье гэж байгаа юм. Хавдрын эмнэлгийн суурь дэд бүтцийн төсвийг төсөвт тусгасан. Өнөөдөр өвчин хэлж ирэхгүй. Цаг нар биднийг хүлээхгүй. Тиймээс бид эмнэлгээ хамгийн түрүүнд босгох нь зөв.

Орон нутгийн эрт илрүүлгийн тоног төхөөрөмжийг сайжруулах гэх мэт саналаа Төсвийн ажлын хэсэгт гаргаж өгсөн. Ажлын хэсгээр ярих байх.

Хүүхдийн эмнэлгийн асуудал бас олон жил яригдаж байгаа. Амьсгалын замын өвчлөл анхаарал татах болсон.  Гурав дахь шатлалын ХСҮТ, ГССҮТ, ЭХЭМҮТ гэх мэт эмнэлгийн нөхцөл байдлыг ярьдаг хүн байхгүй болсон. Салбар яамнаас гадна тойргийн УИХ-ын гишүүд нь анхаарах ёстой ч сонгуулийн өмнө бүгд чимээгүй болчихдог. Хавдрын эмнэлгийн төсөв нь гарчихсан юм байна. Эс эд эрхтэн шилжүүлэх төвийг байгуулахаар болсон байна. Ажлын хэсэг дээр тодорхой зүйлүүд яригдах байх. Бид өнөөдөр НӨАТ-ын хувийг нэмэх гэж санал асуулга авах бус хавдрын эмнэлэг чухал байна уу. Соёлын төв чухал уу, эмнэлэг барих нь чухал уу. Энэ талаар УИХ-ын гишүүдийг шатаж, шаардах хэрэгтэй" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

СОНГОГЧ 2023-10-24 202.9.46.251

Юу хийхээ мэдэхгүй, засаг дарга нарын карманы хүмүүсээр дүүрсэн соёлын төвүүдэд барилгын хэрэг бна уу? Соёлын яам нь ийм газар байдагыг мэддэг юм болов уу?

Avatar

Ddavaa 2023-10-24 202.21.107.38

Havdriin emnelegiig yadaj Bagahangaid bariarai daa Turgenev mashin tugjrelgui ochno Emch ajichdiin hothon barih gazartai

Avatar

Нэргүй 2023-10-24 213.87.154.122

^^ Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-24 202.126.88.206

18 ширхэг соёлын төв? Барихад төсвийн зардал дараа нь ашиглалтын зардал их дүн гарна даа, хавдрын эмнэлэг, эмчилгээний дараах нөхөн сэргээлтийн төв, урьдчилан сэргийлэх спорт заал, усан бассейн бол арай зөв шийдэл бол уу Раднаасэдийн саналыг дэмжиж байна

Avatar

Нэргүй 2023-10-24 202.21.108.26

Яагаад хавдар тусаад бн. Найдваргүй вакцин малд тарих, найдваргүй сүү цагаан идээ муутгххгүйн тулд хортой хиймийн бодис хийнэ, хоол хүнс гурил будаа нь хуурамч, ногоо нь монгол биш учраас өвчлөл их бгаа юм биш үү. Гол анхааохх зүйл эрүүл найлвартай мах сүү гурио хоол хүнс агаар усанд анхаарах

Avatar

Зочин 2023-10-24 59.153.113.179

Юу солиороод бгаа юм? Ганц хавдартай хүнд зориулж бүхэл бүтэн тусгай зориулалтын эмнэлэг барих уу, эсвэл олон нийт хүүхэд залуучуудад зориулж соёлын төв барих уу?
Харин чанартай, үйлчилгээтэй, тухайн орчион таарсан зэрэглэлийн (илүү хүнд өвчтнийг өөр дээш зэрэглэлийн эмнэлэгт явуулах) эмнэлэг хаа сайгүй хэрэгтэй!

Avatar

Нэргүй 2023-10-24 103.57.92.254

Юун ганц хавдар вэ? Монголд хавдраар хүнаа алдаагүй нэг ч гэр бүл алга болчихоод байна. Аймшиг болоод байгааг мэдэж байна уу

Avatar

Нэргүй 2023-10-24 66.181.176.130

. Соёл урлаг бол эрүүл мэндийн дараагийн асуудал. Хүн ам нь эрүүл байвал соёл урлаг болон бусад асуудал руу аяндаа тэмүүлнэ шүү дээ .

Avatar

Нэргүй 2023-10-24 103.9.90.100

махан толгойтой маанаг юм. Эмнэлэгээ ч барь, соёлын төвөө ч барь. хүмүүнийг соёлжуулахгүйгээр, дуу хуургүйгээр, үзэж сонсох юмгүйгээр яаж амьдар гэдэг юм болоо. Соёлоор дамжуулж хүмүүст ухамсар суулгана шүү. Хөдөөгийн хүмүүст ганц дутагдаж байгаа зүйл соёлын арга хэмжээ шүү. Аялан тоглолт нэртэй хэдэн луйварчид очиж хэдэн цаас саачихаад л ирдэг. Өөр юу ч байхгүй байгаа шүү

Avatar

Нэргүй 2023-10-24 66.181.168.8

ҮНЭГҮЙ ҮЗЭХ ГЭЭ ЮУ, ЗОРЬЖ ОЧИЖ ТОГЛОЖ БАЙХАД ХЭН Ч АЛБАДАЖ ҮЗҮҮЛЭЭГҮЙ, СОЁЛЫН ТӨВТЭЙ БАЙХААР ЮУ ҮЗНЭ ГЭЖ БОДООД БАЙГААН ТЭНЭГ ЧИНЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж