Г.Азжаргал: Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татаагүй

Г.Азжаргал: Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татаагүй

Г.Азжаргал: Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татаагүй

Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргалаас дараах тодруулгыг хийлээ.


-АТГ-аас Вьетнам улсаас оруулж ирсэн ногоон автобус, мөн Улаанбаатар хотод барилга барих зөвшөөрөл олгосонтой холбоотойгоор нэлээн олон хүнийг шалгаж байгаа мэдээлэл бий. Хэчнээн хүн шалгагдаж байна вэ?

-Нийт гурван хэрэгт хэрэг бүртгэл нээн,  шалгаж байна. Зөвхөн ногоон автобус гэхгүйгээр нийтийн тээвэртэй холбоотой асуудлыг бүхэлд нь шалгаж байна.

-Ж.Сүхбаатар сайдыг шалгаж байгаа юу?

-Эрүүгийн хэрэг  дээр оролцогч гэж байдаг. Сэжигтэн, яллагдагчаар татах гэж… Албан ёсоор сэжигтэн болон яллагдагчаар татаагүй байгаа гэсэн үг.

-Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазарыг автобусны хэргээр сэжигтэн ч юм уу, яллагдагчаар татсан уу?

-Албан ёсоор татаагүй байгаа. Бид удахгүй өнөө маргаашгүй АТГ-т шалгаагдаж байгаа хэргүүдийн талаар мэдээлэл өгнө.

-Д.Сумъяабазараас мэдүүлэг авсан болов уу?

-Шалгалтын ажиллагаа явж байгаа байх.

-Гадаадын иргэнийг цагдан хорьсон асуудал байгаа?

-Гадаад улсын компанитай холбоотой иргэдийг саатуулсан, шалгаж байгаа асуудал бий.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-24 213.87.154.122

))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

ТАТААЧ НОВШОО 2023-10-24 87.101.92.222

ХЭРГИЙН ЭЗЭН, ХЭНГЭРГИЙН ДОХИУР БОЛСОН СҮХБААТАР, СУМЬТАЙБУЗАРЫГ ТАТААЧ, ХООЛНЫ САВНУУД.

Avatar

батхүү 2023-10-24 139.5.216.98

татаач с** минь

Avatar

ЗОЧИН 2023-10-24 103.212.116.75

ТАВАНТОЛГОЙ ДЭЭР 35 га-д ЗАЛИЛАНГААР БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР ХАМТРАН БАРЬЖ ГАЗРЫГ ЭНЭ ОРДТОЙ НЬ ХАМТ ХАМ ӨӨРИЙН БОЛГООД АВЧИХСАН,ХЯТАДРУУ ХЭДЭН ЗУУН МЯНГАН ТН-оор НЬ НҮҮРС ГАРГАЖ БУЙ,МӨН ҮҮНЭЭС ХЭДЭН САЯ ДОЛЛАРЫН АШИГ ХҮРТЭЖ БУЙ 4тэрбумын ЖДҮЧИН ХУЛГАЙЧ САЙД АМАРБАЯСГАЛАНГ ХЭЗЭЭ БАРЬЖ ЯЛЛАХ ВЭ.ЭНЭ ХОГ ХУЛХИ НОГООН АВТОБУСНЫ ЛУЙВРЫН ГОЛ ЭЗЭН НЬ АЖ.ТЕНДЕРТ ДЭМЖЭЭРЭЙ ГЭЖ СҮХБААТАР, СУМЪАБАЗАР 2-ыг ӨРӨӨНДӨӨ ДУУДАЖ"ТЭНҮҮН ОГОО"-н ЗАХИРАЛ ГАНХУЯГТАЙ УУЛЗУУЛСАН.ГЭРЭЭГ НУУЦАД ОРУУЛАХЫГ ЭНЭ 3 + ТАГНУУЛ ХИЙСЭН.

Avatar

ard tumen 2023-10-24 139.5.218.204

ene peediisen tagjiisan hulgaichiig busadtai n adil shalgaach

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж