Г.Азжаргал: Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татаагүй

Хуучирсан мэдээ: 2023.10.24-нд нийтлэгдсэн

Г.Азжаргал: Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татаагүй

Г.Азжаргал: Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татаагүй

Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргалаас дараах тодруулгыг хийлээ.


-АТГ-аас Вьетнам улсаас оруулж ирсэн ногоон автобус, мөн Улаанбаатар хотод барилга барих зөвшөөрөл олгосонтой холбоотойгоор нэлээн олон хүнийг шалгаж байгаа мэдээлэл бий. Хэчнээн хүн шалгагдаж байна вэ?

-Нийт гурван хэрэгт хэрэг бүртгэл нээн,  шалгаж байна. Зөвхөн ногоон автобус гэхгүйгээр нийтийн тээвэртэй холбоотой асуудлыг бүхэлд нь шалгаж байна.

-Ж.Сүхбаатар сайдыг шалгаж байгаа юу?

-Эрүүгийн хэрэг  дээр оролцогч гэж байдаг. Сэжигтэн, яллагдагчаар татах гэж… Албан ёсоор сэжигтэн болон яллагдагчаар татаагүй байгаа гэсэн үг.

-Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазарыг автобусны хэргээр сэжигтэн ч юм уу, яллагдагчаар татсан уу?

-Албан ёсоор татаагүй байгаа. Бид удахгүй өнөө маргаашгүй АТГ-т шалгаагдаж байгаа хэргүүдийн талаар мэдээлэл өгнө.

-Д.Сумъяабазараас мэдүүлэг авсан болов уу?

-Шалгалтын ажиллагаа явж байгаа байх.

-Гадаадын иргэнийг цагдан хорьсон асуудал байгаа?

-Гадаад улсын компанитай холбоотой иргэдийг саатуулсан, шалгаж байгаа асуудал бий.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж