"Торгуулийн орлогоос камержуулалтад зарцуулах санал хүргүүлсэн"

"Торгуулийн орлогоос камержуулалтад зарцуулах санал хүргүүлсэн"

"Торгуулийн орлогоос камержуулалтад зарцуулах санал хүргүүлсэн"
Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд өнөөдөр /2023.10.24/ 13 настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа талаар мэдээллээ.

Тэрбээр "Өнгөрсөн амралтын өдөр гэхэд зургаан хүүхэд алга болсон байна. Одоогийн байдлаар таван хүүхдийг олсон, нэг хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Бид сэрэмжлүүлэг мэдээллийг явуулж байгаа. Насанд хүрээгүй хүүхдүүд эцэг эхтэйгээ маргалдсан, найз нөхөдтэйгөө маргалдсан шалтгаанаар гэрээсээ алга болж байна. Мөн найзынхаа гэрт хоноод эцэг эхдээ хэлдэггүй асуудал гарч байна.
Ер нь эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул, хүүхдүүд нь дураараа гадуур явдаг асуудлаар өдөр тутам цагдаагийн байгууллагад ханддаг.
Бид дуудлага мэдээллийн дагуу аль болох хурдан шуурхай ажиллаж, хүүхдийг эрэн хайдаг. Эрэн хайх ажиллагааг явуулахад олон алба хаагч оройн цагаар ажиллаж, машин техникийг шатахуунаар хангах гэх мэт хүндрэл учирдаг.  Манай байгууллагаас камержуулалтын дэд бүтцийг сайжруулах тал дээр анхаарахыг нийслэлийн Засаг дарга, Хууль зүй, дотоод хэргийн яам, орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдөд хандаж, албан бичиг хүргүүлээд байна. Уг дэд бүтцийг байгуулахад нийт хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулах шаардлагатай байна вэ, торгуулийн орлогоос 20 хүртэлх хувийн төсвийг камержуулалтад зарцуулаач гэсэн саналыг хүргүүлсэн. Камер дээр тодорхой хэмжээний ажлыг зохион байгуулахаар болсон. Зарим аймаг эхнээсээ энэ ажилд анхаарлаа хандуулаад эхэлсэн" гэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-24 213.87.154.122

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-24 66.181.188.70

manius torguulahgui bol yah yum boldoo

Avatar

Нэргүй 2023-10-24 92.182.71.142

Ажлаа сайн хий. Замын хөдөлгөөний жүрэм журмаа дэлхийн жишигт нийцүүлэн шинэчил. Жолооны курсэд атвьдаг шардлага босгыг сайжруул

Avatar

Нэргүй 2023-10-24 59.153.112.70

Ярьдаг сэдэв нь гэмт хэрэг. Бузартай улс болжээ. Мөнгө байвал сайн сайханд зарцуцлахгүй юм уу. Тэнэг монголчуудаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж