"2024 оны төсвийг их өөдрөг, өндөр орлогоор төсөөлж байна"

"2024 оны төсвийг их өөдрөг, өндөр орлогоор төсөөлж байна"

"2024 оны төсвийг их өөдрөг, өндөр орлогоор төсөөлж байна"

Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам)-ын аравдугаар сарын хурал болж, “Монгол Улсын эдийн засгийн 2024 оны төлөв”-ийн талаар өнөөдөр /2023.10.24/ хэлэлцэв.


Энэ үеэр эдийн засагч Ч.Хашчулуунаар улсын төсвийн талаарх байр суурийг сонслоо. Тэрбээр "Ер нь 2024 оны улсын төсвийг их өөдрөг, эдийн засгийн өсөлт, орлого өндөртэй төсөөлж байна. Бодит байдлаас айхтар зөрүүтэй гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ эрсдэл өндөртэй төсөв байна. Орлогын тал дээр тийм их хэмжээний экспортыг хийж чадах уу гэдэг нь эргэлзээтэй байгаа. Дэлхийн эдийн засаг сайн биш байна. Урд хөрш болох Хятадын эдийн засаг сүүлийн саруудад нэлээд муудлаа. Тэгэхээр Монголоос хийх худалдан авалт нь өндөр хэмжээнд байж чадах уу гэдэг нь баталгаатай биш. Нөгөө талаасаа зохиомол тоо тавьчихаагүй. Монгол Улсын талаас төмөр замаа барьж, гарцаа сайжруулж байгаа гэдэг утгаараа болохгүй зүйл байхгүй.

Гэхдээ уул уурхайн салбараас орж ирж байгаа мөнгөө зөв зарцуулж, хөгжлийн чиглэлээ тодорхой болгох талаар ярихгүй байна уу даа.

Учир нь 2020-2024 оны улсын хөгжлийн үндсэн чиглэлийн хугацаа нь дуусч байгаа. Сонгуулийн дараах бодлого чиглэл, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дараагийн бодлого юунд тулгуурлах вэ гэдэг нь бүрхэг байна. Өнгөрсөн 2020-2024 оны үндсэн хэрэгжилт нь ямар байсныг зайлшгүй авч үзэх ёстой. Миний бодлоор аж үйлдвэр, дэд бүтэц дээр төдийлөн ахиц гараагүй. Улаанбаатарын хүрээнд хэрэгжүүлэх зургаан том төсөл хэрэгжээгүй үлдсэн.

Инфляци дээр айхтар сөрөг нөлөө гарахгүй байж магад. Учир нь 2023 онд иргэдийн бодит худалдан авалт буурсан байгаа. Тэгэхээр одоо нэмэгдэж байгаа хэсэг нь буурсныг нь тодорхой хэмжээнд нөхөж байна. НӨАТ-ын татварын хувийг бууруулах талаар мэргэжлийн талаас судлах ёстой. Тэр орлогоо зөв зарцуулж, ирээдүйн том төсөлд хөрөнгө оруулах боломжтой" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-24 103.10.21.9

хоосон тоо шүү дээ хамгийн гол нь шударга юмийг чинь сэтгэлээсээ хийх нь чухал худлаа баахан тоо хөөгөөд цоорхой хувин шиг юу хийж бүтээсэн үл үзэгдэх юм төдий л байдаг ш дээ

Avatar

Нэргүй 2023-10-24 213.87.154.122

) Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-10-24 66.181.161.157

Төсөв тануулах зорилгоор жагсацгаая аа, та минь ээ! Бид ямар туршилтын туулай юм уу? Хэрэв орлого тасалдаж төсөв 2 биш 10 трилионоор тасрахдаа хүрвэл дахиад л юмны үнэ одоогийнхоос 2 дахин өсөх болно шүү. Үүнийг би батлая. Эртхэн дээр нь залруулцгаая. Наад хомхой араатнууд чинь 27 трилион төгрөг бушуухан батлуулж аваад сонгуулийн жил 2 дахин ихийг төсвөөс цавчихаар улайрч байна. Гэвч бид хохирлыг нь үүрэх болно шүү дээ. Ирэх жилийн төсвийн зарлага яасан ч 22 трилионоос давж болохгүй.

Avatar

Зочин 2023-10-24 66.181.161.157

Хэрэв төсвийг таначихсан байхад үнэхээр гүйцэтгэл нь 60 сая тонндоо хүрээд алдагдал биш 10-аад трилион төгрөгний илүүдэл гардаг юм бол түүн шиг сайн юм гэж байхгүй. 3 тэрбум долларын өр төлж засгийн өр 7 тэрбум доллар болж бууна гэдэг сайн зүйл. Жагсацгаая. Сонгуулийн золиос болох биш ирээдүйгээ аварцгаая!

Avatar

Зочин 2023-10-24 139.5.219.146

Хятадуудыгн нүүрс авахгүй гээд ябайхад нь ачиж явуулаад байхнээ

Avatar

Нэргүй 2023-10-24 169.150.218.38

Хашчулуун багш дарга нарын хүссэнийг хэллэг болжээ хөөрхии. Бодит амьдрал өөр байна шүү. Анализдааа Тайван болон бусад геополитик, геоэдийн засгийн факторууд, мөн нүүрлээд буй дэлхийн эдийн засгийн хямралыг тооцсон байлгүй дээ.

Avatar

Нэргүй 2023-10-24 103.57.92.38

Нөгөө улсын ирээдүйн хуримтлалын сан юу болж байна?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж