"2024 оны төсвийг их өөдрөг, өндөр орлогоор төсөөлж байна"

Хуучирсан мэдээ: 2023.10.24-нд нийтлэгдсэн

"2024 оны төсвийг их өөдрөг, өндөр орлогоор төсөөлж байна"

"2024 оны төсвийг их өөдрөг, өндөр орлогоор төсөөлж байна"

Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам)-ын аравдугаар сарын хурал болж, “Монгол Улсын эдийн засгийн 2024 оны төлөв”-ийн талаар өнөөдөр /2023.10.24/ хэлэлцэв.


Энэ үеэр эдийн засагч Ч.Хашчулуунаар улсын төсвийн талаарх байр суурийг сонслоо. Тэрбээр "Ер нь 2024 оны улсын төсвийг их өөдрөг, эдийн засгийн өсөлт, орлого өндөртэй төсөөлж байна. Бодит байдлаас айхтар зөрүүтэй гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ эрсдэл өндөртэй төсөв байна. Орлогын тал дээр тийм их хэмжээний экспортыг хийж чадах уу гэдэг нь эргэлзээтэй байгаа. Дэлхийн эдийн засаг сайн биш байна. Урд хөрш болох Хятадын эдийн засаг сүүлийн саруудад нэлээд муудлаа. Тэгэхээр Монголоос хийх худалдан авалт нь өндөр хэмжээнд байж чадах уу гэдэг нь баталгаатай биш. Нөгөө талаасаа зохиомол тоо тавьчихаагүй. Монгол Улсын талаас төмөр замаа барьж, гарцаа сайжруулж байгаа гэдэг утгаараа болохгүй зүйл байхгүй.

Гэхдээ уул уурхайн салбараас орж ирж байгаа мөнгөө зөв зарцуулж, хөгжлийн чиглэлээ тодорхой болгох талаар ярихгүй байна уу даа.

Учир нь 2020-2024 оны улсын хөгжлийн үндсэн чиглэлийн хугацаа нь дуусч байгаа. Сонгуулийн дараах бодлого чиглэл, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дараагийн бодлого юунд тулгуурлах вэ гэдэг нь бүрхэг байна. Өнгөрсөн 2020-2024 оны үндсэн хэрэгжилт нь ямар байсныг зайлшгүй авч үзэх ёстой. Миний бодлоор аж үйлдвэр, дэд бүтэц дээр төдийлөн ахиц гараагүй. Улаанбаатарын хүрээнд хэрэгжүүлэх зургаан том төсөл хэрэгжээгүй үлдсэн.

Инфляци дээр айхтар сөрөг нөлөө гарахгүй байж магад. Учир нь 2023 онд иргэдийн бодит худалдан авалт буурсан байгаа. Тэгэхээр одоо нэмэгдэж байгаа хэсэг нь буурсныг нь тодорхой хэмжээнд нөхөж байна. НӨАТ-ын татварын хувийг бууруулах талаар мэргэжлийн талаас судлах ёстой. Тэр орлогоо зөв зарцуулж, ирээдүйн том төсөлд хөрөнгө оруулах боломжтой" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж