Б.Жавхлан: 20 их наядыг хаанаас гаргаж ирсэн юм, мэдэхгүй

Хуучирсан мэдээ: 2023.10.24-нд нийтлэгдсэн

Б.Жавхлан: 20 их наядыг хаанаас гаргаж ирсэн юм, мэдэхгүй

Б.Жавхлан: 20 их наядыг хаанаас гаргаж ирсэн юм, мэдэхгүй

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлангаас дараах тодруулгыг хийлээ.


-Ардчилсан намын бүлгээс “Covid-19 цар тахлын үеэр 20 их наядыг хяналтгүй зарцуулсан гэдэг асуудлыг тавьж байна.

Базарваань 20 их наядыг хаанаас гаргаж ирсэн юм, би мэдэхгүй. Өчигдөр энэ асуудлаар сонсгол хийе гэж бид зөндөө шаардсан, өөрсдөө хойшлуулчихсан шүү дээ. Шинжээч томилно гэж байна лээ, бушуухан томилох хэрэгтэй. Шинжээчгүй байсан ч тоонууд дээрээ ард түмэнд мэдээллийг өгөх ёстой.

Covid-19 дээр зарцуулсан төсөв маш тодорхой байгаа. Монгол Улсын 2021, 2022 оны төсөв цар тахлын хүнд үеийг давсан төсөв. Онцгой байдалтай хамтран энэ бүх тоонуудаа гаргаж өгөөд тайлагнаад явж байгаа. Татварын хөнөгөлөлт чөлөөлөлт болон цахилгааны дулааны зохицуулалт  хийсэн. Эдгээр хөнгөлөлт чөлөөлөлт нийлээд 6.7 их наяд орчим.  Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа ч сэргээх хөтөлбөр нь 10 их наяд. Түүн дээр зээл тусламж, төсвийн арга хэмжээнүүдээ оруулаад тэр тоог оруулж хэлж байгаа юм болов уу л гэж ойлгосон.

-2024 оны төсвийн хуультай холбогдуулан, соёлын төв барихын оронд эмнэлэг бариач ээ гэдэг асуудлыг хөндөж байна?

-Соёлын төв барихыг бүх нийтээрээ ад үзээгүй болов уу. Орон нутагт амьдардаг, ажиллаж хөдөлмөрлөдөг иргэдэд төрийн соёлын үйлчилгээ заавал очих ёстой. Хөдөгийн сэргэлт гэж ярьж байна,  хөдөөдөө сайхан амьдаръя гэж байгаа бол Улаанбаатар хот болон төвлөрсөн суурин  газарт байдаг төрийн бүхий л үйлчилгээ тэнд байх ёстой. Соёл, спортын арга хэмжээ хөдөөд илүү хүртээмжтэй байх ёстой.

Ирэх жилийн төсөвт тусгагдсан соёлын бүтээн байгуулалтын төслүүдийн тухайд шинээр эхэлж байгаа 12 төсөл байгаа. Орон нутгаас сонгогдсон гишүүдийн санал болон сая Ерөнхий сайдыг орон нутагт ажиллах үеэр ард иргэдийн өөрсдийнх нь санал хүсэлтээр эрэмбэлэгдэж тавьсан төсөл. Энэ болохгүй төсөл гэж ад үзэх нь буруу.

Эмнэлгийн тухайд ирэх жилийн төсөвт хамгийн том хөрөнгө оруулалт тавигдсан. Эрхтэн шилжүүлэх төв  эмнэлгийг маш олон жил ярьсан. Сүүлийн хоёр жил ТЭЗҮ дээр нь маш сайн суулаа. Монгол Улс гурван жилийн дараа барууны стандартыг барьсан маш сайхан эмнэлэгтэй болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж