Ирэх сарын 14-нд бүх нийтээр амарна

Ирэх сарын 14-нд бүх нийтээр амарна

Ирэх сарын 14-нд бүх нийтээр амарна

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулж өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Монгол бахархалын өдөр болгон бүх нийтээр тэмдэглэж, амардаг билээ. Тэгвэл 2023 оны энэ өдөр ирэх арваннэгдүгээр сарын 14-ний Мягмар гаригт тохиож байна. Монгол бахархлын өдөр нь Монгол Улсад 2012 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж буй баярын өдөр юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон Шинжлэх ухааны академийн саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон байдаг. Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

Монгол бахархлын өдрөөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог.

Монгол Улсын бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг байна. Тодруулбал, 

  • 2023 оны 1 сарын 1-нд, Ням гариг /Шинэ жил/
  • 2023 оны 2 сарын 21-нээс 23-ны өдрүүд, Мягмар, Лхагва, Пүрэв гариг /Цагаан сар/
  • 2023 оны 3 сарын 8-нд, Лхагва гариг /Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр/
  • 2023 оны 6 сарын 1-нд, Пүрэв гариг /Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр/
  • 2023 оны 6 сарын 4-нд, Ням гариг /Бурхан багшийн их дүйчин өдөр/
  • 2023 оны 7 сарын 10-наас 15-ны өдрүүд, Даваа-Бямба гариг /Үндэсний их баяр наадам/
  • 2023 оны 11 сарын 14-нд, Мягмар гариг /Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр/
  • 2023 оны 11 сарын 16-нд, Ням гариг /Бүгд найрамдах улс тунхагласан өдөр/
  • 2023 оны 12 сарын 29-нд, Баасан гариг /Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр/
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-24 213.87.154.122

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-24 202.9.40.95

энэ сайт дандаа худлаа бичнээ. Жил бүрийн 2 сарын 21-нээс 23-ны өдрүүдэд цагаан сар тогтмрол болдоггүй. Жил бүрийн 11-р сарын 16-нд улс тунхагласны баярыг тэмдэглэдэггүй. үүнийг өөрсдийн дарга Элбэгдорж болон Баабараас асуугаарй. тэд ч худлаа ярьж чадах улсууд даа.Хятадууд Монгол улс тусгаар тогтносон өдрийг хар өдөр гэж үздэг. Эд нар албаар ингэж байгаа юм биш үү

Avatar

нэг баяр 2023-10-24 66.181.161.116

илүүдсэн байна …. тэр нь 6-р сарын 4

Avatar

Нэргүй 2023-10-24 202.72.245.121

Зүгээр шдээ

Avatar

Нэргүй 2023-10-24 59.153.114.50

16 ням гараг гэнэээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж