"Хийн хоолойн гэмтэлд ОХУ буруутай бол далайн тээврийг хаах ёстой"

"Хийн хоолойн гэмтэлд ОХУ буруутай бол далайн тээврийг хаах ёстой"

"Хийн хоолойн гэмтэлд ОХУ буруутай бол далайн тээврийг хаах ёстой"

Латвийн ерөнхийлөгч Эдгарс Ринкевичс өнгөрсөн долоо хоногт телевизэд ярилцлага өгөхдөө "Финланд, Эстони хоёрыг холбосон байгалийн хийн хоолойд гэмтэл учруулсан хэрэгт ОХУ буруутай нь тогтоогдвол НАТО Балтийн тэнгисийн далайн тээврийг хаах ёстой" гэж мэдэгдсэн. Үүний хариуд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Дамжуулах хоолой болон харилцаа холбооны кабельд учирсан хохиролд Орос огт оролцоогүй. Оросын эсрэг аливаа заналхийлсэн үйлдлийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Заналхийлэл хэнээс ч ирсэн хамаагүй нухацтай авч үзэх ёстой. Би дахин давтан хэлье, Орос энэ үйл явдалд ямар ч холбоогүй" гэжээ. 

"Эдгарс Ринкевичсээс эргүүлээд Хойд урсгал хийн хоолойд өнгөрсөн онд гарсан гэмтлийн талаар асуумаар байна. Энэ халдлагыг АНУ болон түүний холбоотнууд үйлдсэн. Хойд урсгалын эсрэг террорист халдлагыг хэн үйлдсэн, хэн захиалсан нь тодорхой болсны дараа Балтийн тэнгист юу хийх шаардлагатайг асуумаар байна" гэж Песков сөргүүлжээ. 

Финланд, Эстони, Латви нь НАТО-ийн баруун цэргийн эвслийн гишүүн орнууд юм.

Тэгвэл Балтийн тэнгис дэх хийн хоолойд гэмтэл гарах үед Хятадын "NewNew Polar Bear" хөлөг онгоц ойрмогхон нь байсныг Финландын мөрдөн байцаалтаар илрүүлжээ. Энэ талаар Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлэхдээ "Хэрэг гарах үед Хятадын хөлөг онгоц хэвийн байсан. Далайн нөхцөл байдал тааруу байснаас болж ямар нэгэн хэвийн бус нөхцөл үүссэн зүйл байхгүй" гэжээ. Мөн шударга бөгөөд мэргэжлийн мөрдөн шалгалт явуулахыг Хятад уриаллаа. 

Хийн хоолойн гэмтэл нь дэлбэрэлт гэхээсээ илүү гадны механик хүчнээс болсон гэж мөрдөн байцаагчид мэдэгдсэн. Энэ хэрэгтэй холбоотойгоор далайн ёроолоос олдсон том, хүнд биетийг техникийн үзлэгт оруулах болжээ.

Эх сурвалж: REUTERS, EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-24 192.82.64.212

Орос будаа. Монголтойгоо адил ядуу улс нэгээр нэмэгдэж байна.

Avatar

Нэргүй 2023-10-24 213.87.154.122

)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-24 202.131.235.198

ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст ОХУ-ын МАГИСТРИЙН ГЭРЧИЛГЭЭ нөхөн олгож байна. Утас: 88671597

ОХУ, ЗХУ-ын их дээд сургуулийн дипломын апостиль баталгаажуулалт хийнэ. Утас: 88671597

Avatar

Зочин 2023-10-24 59.153.113.179

Украин бол тэнэг гарууд баян тарган, юм бүх юм нь хангалттай амьдрахын оронд дайн байлдааныг сонгосон. Украин ямар 3 балтикийн улс биш, том улс шүү дээ … тэднийг дууриах хэрэггүй байсан юм.
3 балтикийн улс яаж ч байсан орос тоох ч үгүй, харин украин ямар нэгэн юм хийвэл маш болгоомжтой үндэс суурьтай хандана.
Энд ийм л юм болоод, гараад, үргэлжлээд, сунжраад л яваад байна л даа.
Юм ингэж байгаад том тэсэрвэл хэцүү л болох байх, ай даа бидэн хаа хамаагүй хүмс амьд үлдэх болуу даа. 🙁

Avatar

Нэргүй 2023-10-24 202.9.47.29

Хаавал таарна. Наад хулмасууд чинь яаж ч чадахгүй. Ямар сул дорой улс гэдгийг нь Украйны дайн харууллаа

Avatar

Нэргүй 2023-10-24 103.168.34.16

Өнөөдрийг болтол хэдий дайтаж байгаа ч ОХУ ын талаас барууны иргэний байгууламжинд ямарч хорлон сүйтгэх оролдлого хийсэнгүй. Маш сонирхолтой юм шүү. Харин АНУ ба түүний холбоотнуудаас ОХУ руу бүх төрлийн хорлон сүйтгэх ажиллагааг идэвхитэй хийлээ. Хамгийн сүүлд цэргийн сургуулийн сонсогч оюутнууд, тэдний гэр бүлүүдийг олноор нь хордуулан а**х гэж оролдлоо.

Avatar

Нэргүй 2023-10-24 103.212.116.218

Худалч хулгайч оросууд, алга бол!!!

Avatar

Байден 2023-10-24 202.131.251.130

Орос өөрийнхээ хий дамжуулах хоолойг өөрснөө дэлбэлээд, дараа нь балтийн тэнгис дэх энэ хоолойг гэмтээсэн …

Avatar

Нэргүй 2023-10-24 122.201.23.83

Оросууд ийм юм хийхдээ сурамгай

Avatar

ЗОЧИН 2023-10-24 202.9.47.24

Барууныхан ОХУ той дайн хийх шалтаг хайж бна…………..

Avatar

иргэн 2023-10-24 202.126.88.200

дайн хийх шалтаг гэнэ шүү, хэн ер нь дайн байлдаанд дуртай байна? Орос Украин руу дайрсан нь үнэн үү? Дайн оросын нутагт болоод байна уу эсвэл оросууд украин руу дайраад газар нутгийг нь эзлээд хүн ардыг нь алаад байна уу? Хамас Израил руу дайраад байна уу эсвэл Америк дайн зарлаад байна уу? Яагаад ийм зомби болчихдог байна аа?? Эрүүл саруул ухаанаар сэтгээд хэн юу хийгээд байгааг хараад ойлгодоггүй юм уу?? Иргэд хуучин автуусыг шинэ автуусны үнээр оруулж ирээд байна уу, эсвэл дарга нар уу?

Avatar

Зочин 2023-10-24 202.179.27.41

Фашизм нь хөгжөөд орос үндэстнүүдийг алан хядаад байхаар Украйныг цэрэггүйжүүлэхээр Орос байлдаж байгааг мэднэ. Амьдрах орон зайгүй, НҮБ-ын шийдвэртэй тусгаар улс болгохгүй газар нутгийг нь цөлмөсөн эрх чөлөөг нь хясан боогдуулсан Израйлвтай Хамас байлдаад байгааг бас мэдэж байна. Америк зомбинууд дабл ётандарттай болохыг бас мэдээд эхэлсэн байгаа

Avatar

Нэргүй 2023-10-24 103.57.93.70

Baruunii telelt bolon zuunii telelt hoorondoo morgoldoj bgaagiin ur dagavar, Ukraine daind oroltsohguigeer oorsdiigoo avaad yavah yostoi baisan, hen ni hohirch bna, nogoo l ard tumen, baychuud, tomchuud ni ali neg dalain ereg deer coffee uugaad hevtej bgaa biz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж