Ханжоу-2022: У.Сүрэнжав Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2023.10.24-нд нийтлэгдсэн

Ханжоу-2022

Ханжоу-2022: У.Сүрэнжав Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Ханжоу-2022: У.Сүрэнжав Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Ханжоу хотноо Азийн пара наадам үргэлжилж байна. Наадмын нээлт өнгөрөгч Ням гаригт болж, өчигдөр/2023.10.23/ албан ёсоор тэмцээн уралдаанууд эхлэв. Монголын баг ч наадмын эхний өдөр эхний медалиа хүртлээ. Тодруулбал, паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт У.Сүрэнжав мөнгөн медалийн эзэн болжээ. Тэрбээр шигшээ шатанд Хятадын Шиан Чиантой ойрхон өрсөлдөөнийг үзүүлж, 9-10 гэсэн харьцаатай ялагдал хүлээжээ.

У.Сүрэнжавын тухайд тус тамирчинтэй энэ онд хоёр удаа учраа таарахдаа хоёуланд нь ялж байсан гэж Монголын паралимпийн хорооноос мэдээллэв.

Мөн жүдогийн G1 ангиллын 48 кг-ын жинд Т.Сувд-Эрдэнэ шагналт тавдугаар байрт шалгарчээ. Тэрбээр хүрэл медалийн төлөө Индонезийн бөхтэй барилдсан ч хоёр вазаригаар ялагдсан гэнэ. Өдгөө 21 настай Т.Сувд-Эрдэнэ Азийн наадамд анх удаа оролцож байгаа бөгөөд УАШТ-ий хүрэл, Монголын бүх ард түмний спортын наадмын хүрэл медальтай аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж