Халдлагын хариуцлагыг Иран хүлээх болно

Халдлагын хариуцлагыг Иран хүлээх болно

Халдлагын хариуцлагыг Иран хүлээх болно

Ойрхи Дорнод дахь АНУ-ын цэргийн баазууд руу нисгэгчгүй нисэх онгоц болон пуужингаар халдсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл энэ халдлагын хариуцлагыг Тегеран хүлээх болно гэж Даваа гаригт Пентагон мэдэгдэв. "Ираны засгийн газар халдлага үйлдсэн гэх мэдээлэл Пентагонд байхгүй. Гэсэн ч буруутай бүлгүүдийг Иран дэмжиж байна. Тиймээс эцсийн дүндээ Иран хариуцлагыг хүлээх болно" гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Патрик Райдер хэлэв.

Халдлагын үеэр хэд хэдэн америк цэрэг шархаджээ. Мөн нэг хүн хуурамч дохиоллын улмаас гүйж яваад зүрхний өвчнөөр нас барсан байна.

Хамас бүлэг аравдугаар сарын 7-нд Газын зурвас руу довтолсноос хойш АНУ үг хэллэгээ хянах маягтай байсан бол энэ удаад илүү ширүүн мэдэгдэл хийсэн нь энэ боллоо. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын цэргүүд халдлагад өртсөний дараа Патрик Райдер мэдэгдэл хийхдээ "Аравдугаар сарын 7-ны цохилт, АНУ-ын цэргүүдийн эсрэг халдлага хоёр хоорондоо шууд холбоо хамаарал байхгүй" гэж байв. Гэтэл Даваа гаригт түүний мэдэгдэл эрс ширүүн болжээ.

Хэрвээ Израиль улс Газын зурвас руу хуурай замаар довтлох юм бол АНУ-ын цэргүүд рүү хийх дайралтаа нэмэгдүүлнэ гэж Ираны итгэмжлэгдсэн бүлгүүд мэдээлсэн байна. Энэхүү мэдэгдлийг Патрик Райдер Даваа гаригт үг хэлэхдээ онцолжээ. Гэхдээ чухам ямар бүлгүүд халдага үйлдэж буйг хэлэхээс татгалзсан.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин өнгөрсөн долоо хоногт болсон халдлагын дараа Америкийн хүчнийг илүү сайн хамгаалах тушаал өгсөн. Тэрбээр "USS Dwight D. Eisenhower" нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг Газар дундын тэнгисийн зүүн хэсгээс Улаан тэнгис, Персийн булан болон бусад бүс нутгийг хамарсан байрлал руу шилжүүлэх, Патриот пуужингийн довтолгооноос хамгаалах системийн батальонуудыг бүс нутгийн хэмжээнд байрлуулах зэрэг даалгавар өгчээ. "Бид өөрсдийн хүчнээ хамгаалахын тулд хийх ёстой зүйлээ үргэлжлүүлэн хийх болно. Хэдийгээр бүс нутгийн мөргөлдөөнийг илүү өргөн цар хүрээнд хармааргүй байгаа ч өөрсдийн хүчнээ хамгаалахаас буцахгүй" гэж тэр хэллээ. 

Эх сурвалж: POLITICO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

21 2023-10-24 202.55.191.130

BUUR SHIIDTSIIN BISHUU

Avatar

Нэргүй 2023-10-24 213.87.154.122

)))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-24 38.42.106.107

Эд нар их сонион. Хэн ч уриагүй, яваачээ зайлаачээ гээд бхад л Сирид суугаад бдаг

Avatar

Нэргүй 2023-10-24 59.153.112.90

+Ирак

Avatar

Нэргүй 2023-10-24 66.181.185.240

иран улс чацга алдах нь дээ, трампыг төрийн эрх барьж байхад америкчууд пуужин харвалаа гэж андуураад айсандаа Украйны иргэний нисэх онгоцыг буудаад унагачихдаг арчаагүй амьтад шд.

Avatar

Нэргүй 2023-10-24 59.153.112.90

Мөн нэг хүн хуурамч дохиоллын улмаас гүйж яваад зүрхний өвчнөөр нас барсан байна. Аааааааааааааааа ха ха ха ха ха

Avatar

Нэргүй 2023-10-24 202.131.245.243

Орос бөмбөгдөгч онгоцууддаа Гинжаалаа зүүгээд эргүүл хийж эхэлсэн чинь Анугийн Газрын дундад тэнгист ирсэн байсан байлдааны 2 усан онгоцын 1 нь болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд Улаан тэнгис рүү орохоос өөр аргагүй болж. Хятадын байлдааны усан онгоцууд бас замдаа гарсан, ирж явна. Турк цэргээ бэлэн байдалд оруулаад эхэлчихлээ. Израйл Палестин руу хуурай газраар дайралт хийхээ хэд дэх удаагаа хойшлууллаа. Саудын Аравын хаан Салман өөртэй нь уулзахаар ирсэн Америкийн төрийн нарийн Блинкинийг хүл

Avatar

Нэргүй 2023-10-24 202.131.245.243

Блинкинийг хүлээж авч уулзах цагаа удаа дараа хойшлуулж хүлээлгэж бгаад бүүр цуцлаад дараа нь нэг хүлээж авсан нэр зүүж хэсэг эвшээж сууж бгаад явуулжээ.

Avatar

Нэргүй 2023-10-24 202.131.245.243

Мөн нэг хүн хуурамч дохиоллын улмаас гүйж яваад зүрхний өвчнөөр нас барсан байна. Аааааааааааааааа ха ха ха ха ха

Avatar

Нэргүй 2023-10-24 124.158.67.184

АНУ бол дэлхийн энх тайвны баталгаа мөн. Ардчилсан хүчирхэг АНУ оршиж байгаад монголчууд бид талархах ёстой.

Avatar

Нэргүй 2023-10-24 103.242.47.254

Бургер идсээр гахай шиг болсон тарган америк гүйж чадахгүй үхсэнд Иран буруутай юу. АНУ израйлийн нацистуудын үг аргагүй мөн шүү.

Avatar

ЗОЧИН 2023-10-24 202.9.47.24

Ираныг бөмбөгдөж дуусгах шалтаг хайж байх шив

Avatar

Нэргүй 2023-10-24 66.181.164.24

USA heree mdku ix olon tom gurentei daisagnah ym tsagaa tulval NATO ni ch tus bolj jadku tsuuhun jijken ulsaas burdsen armyshd

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж