Хулгай хийвэл нь ордонд!

Хулгай хийвэл нь ордонд!

Хулгай хийвэл нь ордонд!

Нэг бүр нь 400 сая, нийтдээ 318 тэрбус төгрөгийн үнийн дүн бүхий ногоон автобусны худалдан авалтыг шалгуулъя гэж иргэн Б.Мягмардорж “Нийтийн өргөдөл” ханджээ.  Хууль нь гууль биш, хуульчид нь хуульчид шиг байсан бол юу гэж л ийм санал, хүсэлт иргэд нь гаргаж байх вэ дээ. Аргаа барсан иргэдийн үйлдэл. Авлига, хулгайн хэргүүд шил дараалан дэлгэгддэг ч шүүхээс ял шийтгэл авдаг нь цөөн, ихэнхдээ “чоно цатгалан, сүрэг бүтэн” үлддэг нь үнэн. Ийм байхад Татварын болон Эрүүгийн хуультай холбоотой асуудлаар иргэдээс санал авах нь буруу жишиг гэж  бүдүүн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ихэрхээд сууж байж болохгүй.

Улсаа тоносон нь УИХ-д, хуулиа луйвардсан нь хуулийн хамгаалалт дор хулгай хийдгийг иргэд энэ мэт эсэргүүцээд байгаа юм шүү дээ, уг нь.

Нэг.

Үйлдвэрлэсэн газар нь тодорхойгүй ч, өнгө зүсээрээ “овоглогдсон” ногоон автобусны хэрэг үргэлжилсэн дуулиан, үйл явдлуудын шуугианд дарагдаад өнгөрөх тал руугаа орж байна. Энэ хэрэгт “Тэнүүн Огоо” компанийн эзэн А.Ганхуяг болон нийслэлийн холбогдох албаны дунд шатны ганц хоёр даргыг баривчлан саатуулснаас өөрөөр том шатандаа гэм буруугүй үлдэж байх шиг. Хулгай луйврын хэрэгт нэр холбогдсон хотын хоёр дарга Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар өөрсдийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ч энэ нь тэднийг хулгай хийгээгүй, авлига аваагүй гэсэн үг биш.

Ямбыг нь эдлэж байсны хувьд ялыг нь үүрэлцэх нь зүйн хэрэг. Мэдээж, гэм буруутай эсэхийг шүүх тогтоох ч, шүүх нь өргөсөн тангарагтаа үнэнч байж чадах уу гэдэг нь өөрөө асуултын тэмдэг юм.

Албан тушаалаасаа огцрохдоо Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар хоёул амнаасаа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн нэрийг унагасан нь санамсаргүй үг, үйлдэл биш нь лав.  Бага залуугаасаа намын эрх мэдэлд хүрсэн түүний нэр энэ хэрэгт ямар холбоотой вэ гэдгийг хууль дүрэмтэй улсад шалгах ёстой факт мөн үү мөн. Авчиг Монголд “цаад эзнийг” нь биш наагуурх албан тушаалтныг нь барьсан, хорьсон болоод асуудлыг намжаадаг нь амь бөхтэй жишиг болсон.

Хоёр.

АТГ-аас анх, 2022 оны арванхоёрдугаар сард нүүрсний хулгайн хэргийн гол сэжигтнээр 17 хүнийг зарлаж байлаа. Тэднээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Ариунболд, Б.Ганхуяг нарыг баривчлан саатуулснаас өөрөөр ихэнх нь эрх чөлөө, эрх ямбатайгаа явж байна.

Ихэнх “сэжигтнүүд” нь ирэх 2024 оны сонгуульд нэр дэвшиж, хуулийн ард хулгайгаа үргэлжлүүлэхийг хүсч яваа нь гүтгэлэг биш. Жишээ нь, Женко.Баттулга бол ирэх сонгуульд нэр дэвшинэ, Л.Оюун-Эрдэнийн суудлыг авна гэж тооцсон яваа нь гарцаагүй.

АТГ-аас хэвлэлийн бага хурал хийж, “нүүрсний хулгайч нар”-ыг зарласан өдрөөс хойш тоолбол яллахыг нь яллаад, цагаатгахыг нь цагаатгах хугацаа өнгөрсөн. Бүтэн арван сар өнгөрчхөөд байхад л хууль хүчнийхэн ганц Б.Ганхуягтай л сууж байна. Өнөөх нь шорон дотроос цамнаастай, цагаан байрны нөхдөө сүрдүүлээстэй. Бүгдээрээ наанаа “хулгай, хулгайчийг бариарай” гэх атал цаанаа баригдсан, нотлогдсон хулгайч  бараг алга.

Гурав.

Уг нь хулгай хийсэн  хүн шоронд суух ёстой. Харин Монголын хулгайчид хуулийг нь хууль шүүхтэй, хууль хэрэгжүүлэгчдийг нь хууль тогтоох байгууллагатай нь худалдаж авдаг нь жирийн явдал. Жишээ нь Хөгжлийн банкийг тоносон хэрэг явж, явж эцэстээ мөнөөх л “чоно цатгалан сүрэг бүтэн” үлдсэн. Нийт активийнх нь тал хувийг тоносон хэрэвзээ банкны захирал нь “шүгэл үлээгээгүй” бол бараг тэр чигтээ бүгд төлөхгүй бодолгүй байсан тэдгээр зээлдэгчдийн дийлэнх нь улстөрчид. Тэр дундаа МАН-ынхан байсан нь баримт нотолгоотой дэлгэгдэж байв.
Улаанбаатар чуулгад 47 хоног хуралдсан шүүх хурлын шийдвэр эхнээсээ ойлгомжтой, банк тоносон хэрэгт буруутгагдсан улстөрчдөөс Ё.Баатарбилэгээс бусад нь ял шийтгэлгүй үлдсэн.  Жирийн хулгайч чиний гар утас, хэтэвчийг хулгайлдаг бол улстөрийн хулгайч эрүүл мэнд, боловсролыг хулгайлдаг гэдгийн сонгодог жишээ. Жирийн хулгайч чамайг сонгож хулгайлдаг бол улс төрийн хулгайчийг бид өөрсдөө сонгодог. Жирийн хулгайчийг цагдаа хайдаг бол улс төрийн хулгайчийг цагдаа хамгаалдаг. Энэ л бидний нөгөө “хүртэх ёстой зүйл” маань болчхоод байна

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR. ADITYA 2023-10-24 102.89.23.109

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долл

Avatar

Нэргүй 2023-10-24 213.87.154.122

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-10-24 66.181.181.92

Ардчиллыг гутаан доромжилж уландаа гишгэсэн дээрэмчдийн бүлэглэл АН нэрийн доор 90 ээд оноос жил алгасалгүй хулгай хийлээ. Нэг их ариун хүн болж жүжиглээд амжилт олохгүй болсон. Нам дотроо ч гадна ч х****л хар пиар гүтгэлэг доромжлолоос өөрцгүй. Намаа, жирийн сайхан гишүүдээ э****з хурлийз зонхилсон харгис этгээдүүд нь бузарлаж, улс орныг зориуд хагалан талцуулсаар шинэ зууны 23 жилийг үдлээ.

Avatar

Нэргүй 2023-10-24 202.126.89.130

МАН асуудал өөр дээр нь буухаар 1 хүнээр "Туг тахьдаг" өвчтэй. Анхных Дондог гишүүн, Дараа нь Гаалийн Баатар, одоо Баатарбилэг гишүүн. "Номхон тэмээ ноолоход амархан" гэж үг хэл муутайг сонгон хамаг булхайгаа чихэн өөрсдийгөө цэвэрлэдэг аргаа хэзээ болмх вэ

Avatar

Нэргүй 2023-10-24 188.162.254.6

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!

Avatar

Дунд нь Баттулгыг хавчуулчих юм аа Элбэгээ! 2023-10-24 202.131.251.98

Дунд нь Баттулгыг хавчуулчих юм аа Элбэгээ!

Avatar

Нэргүй 2023-10-24 103.57.93.191

МАН ын өлөн хулгайчид арай л боллрр. Ард түмэн нь арчаагүй тэмцэлгүй болохоор элэг барьж даам гэж

Avatar

Зочин 2023-10-24 66.181.181.92

Ямар зэрлэг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг байнга нийгмийн сүлжээнд доромжилдгийг бүгд мэднэ. 43.242.242.59 шударга иргэн байна. Женко Баттулга голлоод. Эби нар ингэж улиглахаасаа уйддаггүй юм байхдаа. Ард түмэн бол уйдаад жигшиж байна.

Avatar

Нэргүй 2023-10-24 202.126.89.130

Хүрэлсүх гэж өөрөө өөрийгөө ийм байдалд хүргэсэн хоосон толгой

Avatar

Нэргүй 2023-10-24 139.5.218.35

гар утасны худалдаачид, засварчид гэж новшийн луйварчид бнаа!!!! Шалгалт хийгээч!!!!

Avatar

zochin 2023-10-24 202.9.40.112

Одоогийн нийгмийн бүх үзэгдэл (хулгай, луйвар, залилан, дээрэм, тонуул, хүчин, хүчирхийлэл, гүтгэлгэ, доромжлол, аллага, рецедив хэрэг, архидалт, г.м …….) бол бидний сонгосон нийгмийн үзэл баримтлалын үндсэн дагуул нь гарцаагүй мөн юм бнаа. Ямарч хууль гаргаад хэрэгжихгүй ээ. Харин "ардчилсан, эрх чөлөөт, капитализм" – аасаа үзэл баримтлалын хувьд салж байж л хүн бүгд тэгш, эрхтэй сайхан болж хөгжих байх.

Avatar

Нэргүй 2023-10-24 59.153.115.38

Зөвхөн чоно цатгалан үлдэж сүрэг ирээдүйгээ алдаж нийгмээрээ сэтгэл зүйн депресстэй үлдэж байна.

Avatar

Нэргүй 2023-10-24 202.9.40.186

Бид яагаад хулгайчуудтай хариуцлага тооцож чадахгүй байна? Яагаад НАМ-уудын хяналт, хариуцлагын систем ажиллахгүй байна? Яагаад бүгд мэдэж байгаа мөртлөө, хулгайч нар хулгайлахыг бид хүлээн зөвшөөрч байна?

Avatar

Зочин 2023-10-24 66.181.181.92

Женко Баттулга тэргүүтэй гол хулгайчуудаа АН жагсаалтаар гаргахаар зэхэж байгаа сурагтай. Арга ядахдаа МАН-ын лидерүүдийг шилж адилхан хулгайч болгох ан авд гарч мушгих материалын хайж тарчилж байгаа харагдах юм АН эрүүгийнхэн архаг хулгайчуудын мэдэлд хэвээр байгаа учир УИХ-д нэр дэвшүүлэхэд намын дарга нарт нь ямарч эрх мэдэл байхгүй дарамтлуулаад өдрийг өнгөрөөжгөө вий

Avatar

Нэргүй 2023-10-24 43.242.242.59

Хулгай бол манай нийгмийн үзэгдэл. үүнд гайхаад байх юм алга. Ардчилсан капиталист нийгэм бүгд л ийм байдаг шзз дээ. Харин социалист нийгэмд бол хулгайг үзэхгүй рецедив гэмт хэрэгт тооцож бүгдийг нь хорьдог байсан. Одоо бол бүгд л хулгай хийж худал ярьж нам болж талцан улс орныхоо эдийн засгийг сүйрүүлж байна. Ер нь томчууд л хулгай луйвар хийж байна даа. Хулгай луйварыг АН л Монголд цэцэглүүлсэн гэж иргэн хүний хувьд би дүгнэдэг. Сэтгэгдэл бичдэг 185.93.183.250 дугаартай хүн энэ одоо болноо.

Avatar

Зочин 2023-10-24 103.57.95.225

Ногоон автобус бол зүгээр захын асуудал наад хулгайчууд чинь гадныхантай нийлж улсаа тонон цаашлаад зарах гээд бүр том хулгай луйврын асуудлууд байгаа монголын ард түмэн гадны барьцаанд орсон эсвэл бүр худалдагдсан газар нутагт амьдарч байгаагаа ойлгохгүй байна

Avatar

Нэргүй 2023-10-24 139.5.218.35

ийм болгох гэж ардчилал руу оруулсан юм биш үү

Avatar

ЖДҮ-чин Я.Содбаатар ЯЛТАН ХҮРЭЛСҮХ иргэнд 2023-10-24 185.93.183.250

Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд байна. Ноён зарцын барьцаалсан харьцаатай,“луйврын”сонгуулийн ирөнхулгайч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа даруй зогсоо. Эмэгтэйг буцаад ЗГазарт нь буцааж ажиллуул. Ялтанд үйлчилдэг Тамгын газрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй. Хадгаламж банкны 14.2 тэрбумын БАНКНЫ хулгайч

Avatar

Нэргүй 2023-10-24 66.181.160.98

санал авлаа ч саналыг үл тоодог шүү дээ. ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТӨӨР ИРГЭД СОНГОГЧИД 180 ГРАДСЫН ЭСЭРЭГ САНАОТАЙ БАЙСАН. ТЭГСЭН ЯААСАН 126 БОЛГООД ШАЛ ХУДЛАА ТАЙЛБАР ХИЙСЭН.

Avatar

Нэргүй 2023-10-24 103.111.68.3

МАЛНУУД МАЙЛЖИЛ БАЙДГИЙМ, ЯАДГИЙМ….МАНАН БИД ЭЗЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж