Монголын сагсан бөмбөгт дахин хагарал үүсэв үү?!

Монголын сагсан бөмбөгт дахин хагарал үүсэв үү?!

Монголын сагсан бөмбөгт дахин хагарал үүсэв үү?!

Нэг үе хоёр хуваагдаад байсан Монголын сагсан бөмбөг саяхан л элэг бүтэн болж, олон гайхалтай ялгуусан амжилтыг үзүүлсэн. Гэтэл энэ удаад дахин үл ойлголцох асуудал гарч ирэв. Тодруулбал, дээд лигийн зарим багийн эзэд, хөрөнгө оруулагчид болон сагсан бөмбөгийн холбооны удирдлагууд нэг талдаа гарч чадахгүй байна.

Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирал арваннэгдүгээр сарын 03-ны өдөр "UG" аренад эхлэх товтой байгаа ч  "BCH Гарьд", "IHC Apes", "Эрдэнэтийн Уурхайчид", "Завхан Brothers", "Тэнүүн Өлзий Металл" гэсэн таван баг сагсан бөмбөгийн холбоонд шаардлага хүргүүлсэн. Дээрх багуудын хүргүүлсэн шаардлагад улирлын тоглолтыг гурван тойрогтой болгох, лигийн борлуулалтын орлогын 25 хувийг багийн эзэд, хөрөнгө оруулагчдын холбоонд хуваарилах, мөн таван хувийг тамирчдын "Ирээдүй" холбоонд хуваарилах, шууд дамжуулалтын үеэр багууд өөрсдийгөө сурталчлах цаг, эрх олгох болон бусад заалтыг багтаажээ.

Шаардлагын хариу иртэл лигийн ямар ч арга хэмжээнд оролцохгүй гэв.

Тэгвэл өчигдөр/2023.10.23/ сагсан бөмбөгийн холбооны зүгээс шаардлагын хариуг хүргүүлж, багуудаас тавьсан дээрх шаардлагуудыг хүлээн авах боломжгүй гэжээ. Хариуны төгсгөлд "Лигийн тэмцээнд оролцох эсэх шийдвэр нь та бүхний өөрсдийн бүрэн эрх, сонголт бөгөөд Монголын сагсан бөмбөгийн холбооны хувьд лигийн журмын 4.28-д заасны дагуу насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй улсын шигшээ багийн 75-аас доошгүй хувийг лигийн тэмцээний тоглогчдоос бүрдүүлэх үүрэгтэй болохыг дурдъя. Иймд энэхүү заалтыг хэрэгжүүлэх үүднээс лигийн журамд зааснаар төлөвлөгөөний дагуу эрэгтэй найм, эмэгтэй зургаан багийн оролцоог хангаж зохион байгуулах болно" гэжээ.

Өөрөөр хэлбэл, шаардлага хүргүүлсэн таван баг лигт оролцохгүй байсан ч тэднийг нөхөх л болно гэсэн утгатай зүйлс бичжээ.

Холбооны мэдэгдлийн дараа багийн эзэд, хөрөнгө оруулагчид эхнээсээ үзэл бодлоо илэрхийлэв. Тухайлбал, IHC Apes багийн эзэн О.Мөнхжин өөрийн цахим хуудаснаа "Багууд ер нь хамтраад лигээ хийх болж байх шиг байна. Бидний шаардлагыг хүлээн авах боломжгүй юм байна. Хөлбөмбөгийн холбоо уг нь багууддаа лигээ зохиох эрхийг өгчихсөн гэнэ. Сагсан бөмбөгийн холбоо маш сайн ажиллаж байгаа. Тэрийг хэзээ ч үгүйсгэхгүй. Гэхдээ багууд нь одоо бизнесийн зарчмаар явахгүй бол ирэх жил оршин тогтнох үгүйтэй болчихоод байна. Дайсагнасан, хуваагдсан зүйл огт байхгүй. Бид бизнесийн лигээ хийе" гэжээ.

Лигийн медиа өдөрлөгт эмэгтэй багууд бүрэн оролцсон бол эрэгтэй багуудаас Хасын Хүлэгүүд болон Налайх Бизон л оролцсон аж.

Эргэн санавал, анхны нэгдсэн дээд лиг эхлэхээс хэдхэн хоногийн өмнө тамирчдын "Ирээдүй" холбоо өөрсдийн лигээ хийнэ гэж байсан билээ. Удалгүй талууд зөвшилцөлд хүрч, нэгдсэн дээд лиг спортын төв ордонд эхэлж, Монголын сагсан бөмбөг албан ёсоор нэгдсэн түүхтэй.

Ямартай ч үндэсний дээд лиг хөшгөө нээхэд тун бага хугацаа үлдлээ. Үүнээс өмнө талууд нэгдэж, сагсан бөмбөгт хайртай, дуртай үзэгч, дэмжигчдээ баярлуулна гэдэгт сагсан бөмбөг сонирхогчид итгэж байна. Монголын сагсан бөмбөг хуваагдаж, талцаж хангалттай цаг хугацаа алдаж, хохирол амссан гэдгийг түүх харуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Horchin 2023-10-24 139.5.216.98

Tulgiig zailuul

Avatar

Нэргүй 2023-10-24 103.57.94.74

mongold meregejliin bisnessin zarchmaar ywchhaar club holboo gej bdiimu s**

Avatar

DR. ADITYA 2023-10-24 102.89.23.109

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долл

Avatar

Нэргүй 2023-10-24 192.82.66.225

ainnnn solioroogui bizdee kkkkk

Avatar

Нэргүй 2023-10-24 213.87.154.122

>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Buyannemekh 2023-10-24 66.181.183.196

2.1 terbum bosgosni 1.2 terbumiig baguudad ogson bn shd

Avatar

Сувдаа 2023-10-24 139.5.216.98

Буяннэмэх ч гэх шиг Төгсжаргалаа чи ажлаа өг

Avatar

зочин 2023-10-24 66.181.166.196

Өндөр хөгжилтэй гадны орнуудад холбоо болон лиг нь тусдаа байдаг, холбоо нь зөвхөн шигшээ багийн асуудлаа хариуцдаг, олон улсад улсаа төлөөлдөг, лиг нь багууд нийлээд зохион байгуулдаг, лигийн ашиг орлогоос багууд хамааралтай байдаг даа

Avatar

зочинUG 2023-10-24 66.181.182.10

UG arena , 70% энэ чин харин мангасын ходоодтой газар бна,багийн эзэдын зөв ш дээ.

Avatar

Нэргүй 2023-10-24 66.181.179.53

ene munhjin pasag ahiad horioch

Avatar

maikl l jordan 2023-10-24 202.70.37.178

sagsaar gawichdag ch umshig sagsar yaaxnaw dee

Avatar

Нэргүй 2023-10-24 203.91.112.174

azid negt ord bn ** min

Avatar

Отгонбаяр 2023-10-24 202.55.188.115

Сагсны холбооны С.Төнсжаргал гэж амьдралдаа аж ахуй эрхэлж үзээгүй, нэг хүнд цалин өөрөөсөө олгож үзээгүй нөхөр жилд тэрбумаар нь сайхан сэтгэлээр хандив өгдөг хүмүүсийг доромжилсоор байгаа
мангар бацаан холбооноосоо унаад хаана юу хийж явахыг нь харнаа.
Ер нь энэ холбооны юм үзээгүй залуус хагалан бутаргагч Тулга н хүмүүс шүү дээ

Avatar

Namshir 2023-10-24 139.5.216.98

UG arena Mcs n Sagsan bumbugiin holboo 2 buren avilgajsan gazruud … eruugiin tsagdaa deer hereg yysgej sanhuugiin shalgalt oruulah shaardlagarai

Avatar

Зочин 2023-10-24 202.126.89.24

Сагсан бөмбөгийн холбооныхон жаахан бодолтой байвал яасан юм бэ? Багт хөрөнгө оруулагчид чинь зүгээр мөнгөө өгөөд,холбоог бас ордон эзэмшигчдийг зүгээр тэжээгээд байх хэрэг үү.Энд тамирчдыг нь шигшээд авахгүй гэдгээр их айлгах санаатай…Бүх юм үнэ цэнэтэй шүү.

Avatar

- bainguins ; 2023-10-24 216.38.195.74

XT

Avatar

Нэргүй 2023-10-24 202.131.225.53

UG arena yamar aimaar yum be.

Avatar

- ylcuin xamgaaltad; 2023-10-24 216.38.195.74

@@ gay

Avatar

kkk 2023-10-24 139.5.219.53

saihaan saihan. odoo tgd huvaagdaad heviin bdldaa shiljeerei oird ih oodortsgoogood bsiin.

Avatar

Нэргүй 2023-10-24 202.21.124.130

Zuv shaardlaga baina

Avatar

Нэргүй 2023-10-24 202.21.126.30

UG arena 70% ???

Avatar

zochin 2023-10-24 103.80.211.207

Түрээсээс гадна 70хувь юм байхдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж