Сурвалжлага: Үнийн өсөлт иргэдийг туйлдуулж байна

Сурвалжлага: Үнийн өсөлт иргэдийг туйлдуулж байна

Сурвалжлага: Үнийн өсөлт иргэдийг туйлдуулж байна

Н.Гэрэлцэцэгийнх ам бүл гурвуулаа. Эднийх сардаа 1-2 удаа хоол хүнсээ зах болон бөөний худалдааны төвөөс цуглуулдаг. Өмнө нь худалдан авсан хүнсээ дуусгаад зах дээр очиход бараа бүтээгдэхүүний үнэ дахин өссөн байдаг тухай бухимдан ярилаа. Тэрбээр ажлаа тараад “Бөмбөгөр” худалдааны төвөөс хоол хүнсээ цуглуулж байгаа нь энэ. Тэр “Махны үнэ огт буухгүй байна. Сүүлийн үед байрны гадна малчид машинтайгаа ирж, мах зарж байгаа. Тэндээс махаа худалдан авсан. Одоо цагаан будаа, ургамлын тос, гурилан бүтээгдэхүүн авах гэж байна” гэдгийг хэлсэн юм.

“Сая атар талх 2500 төгрөгөөр худалдаж авлаа. Боорцог авах гээд харж зогсоно. Хааяа гэртээ талх барина. Ажилтай болохоор тэр бүр гэртээ талх барьж чадахгүй юм. Гурилан бүтээгдэхүүн худалдан авч дийлэхээ байлаа. Цагаан идээ бүр тансаг хэрэглээ болж, дархлаагаа дэмжих боломжгүй байна. Багахан 500 гр ааруул авах гэхээр 10, 20 мянган төгрөг болж байна. Сардаа 300 орчим мянган төгрөгөөр хоол хүнсээ арайхийн цуглуулж байна” гэж учирлана.

"Нэг килограмм элсэн чихэр хэд вэ", "Хонины махны үнэ хэд бол", "Хоёр килограмм төмс авъя" гэсэн иргэд "Бөмбөгөр" худалдааны төвийн хүнсний тасагт тааралдана. Иргэдийн зүгээс цар тахлаас хойш эдийн засаг хүндэрч, цалин хөлс хаанаа ч хүрэлцэхээ больсон гэдгийг хэлж байна. Ам бүл цөөтэй, орон сууцанд амьдардаг жирийн нэгэн залуу өрхийн хүнсний зардал ийм байна.

Харин ам бүл олон, гэр хорооллын айл өрхүүд сард хэдэн төгрөгийг хоол хүнсэндээ зарцуулж, бүсээ чангалж амьдарч байгаа нь тодорхой.

ҮСХ: ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ДУНДАЖ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.8 ХУВИАР БУУРСАН

Үндэсний статистикийн хорооноос 2023 оны аравдугаар сарын 16-ны байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 1.8, өмнөх долоо хоногоос 1.2 хувиар тус тус буурсан гэдэг "амьдрал"-гүй тоог танилцуулсан.

"Бөмбөгөр" худалдааны төвийн гурил, будааны лангуу үйлчлүүлэгч ихтэй хэсгийн нэг. Худалдагч нь "Манай бүх бараа борлуулалт сайтай. Гэхдээ иргэдийн худалдан авах чадвар буурч, хоол хүнсээ жижиглэнгээр, бага багаар худалдан авдаг болсон" тухай ярьсан юм. Жишээлбэл, 10 мянган төгрөгөөр нэг килограмм будаа, 500 гр сахар, үлдсэнд мөнгөндөө багахан гоймон худалдан авдаг аж.

Үнийн хувьд огцом өссөн бараа гэвэл элсэн чихэр. Гурван сарын өмнө 3800 төгрөгийн үнэтэй байсан элсэн сахар одоо 4300-4500 төгрөг болжээ.

Харин цагаан будаа сортоосоо хамаараад 3500-4800 төгрөгийн үнэтэй. Гурил таван килограмм нь 11-13 мянга, 10 килограмм нь 23 мянган төгрөг бол 25 килограмм гурил нь 51-53 мянган төгрөгийн үнэтэй худалдаалж байлаа.

ӨНДӨГНИЙ ҮНЭ НЭМЭГДЭЭД НЭГ САР БОЛЖ БАЙНА

Иргэд мах, гурил, хүнсний ногооноос гадна өндгийг хоол хүнсэндээ өргөн хэрэглэдэг. Өндөгний худалдагч О.Туул "Өндөг 550-590 төгрөгийн үнэтэй болж, нэмэгдээд нэг сар болж байна. Гэсэн хэдий ч иргэдийн худалдан авалт харьцангуй гайгүй байна. Иргэд мах, ногооны хажуугаар хоол хүнсэндээ өндөг хэрэглэдэг" гэсэн юм.

Харин сүү цагаан идээ иргэдийн хувьд "тансаг" хэрэглээ болсон байна. Ихэвчлэн дотоодын үндэсний үйлдвэрлэгч, малчдаас бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг ч үнэ нь дийлдэхээ байсныг иргэд хэлж байв. Худалдагч "Иргэдийн худалдан авалт сайн байна. Хамгийн борлуулалттай бүтээгдэхүүн сүү байдаг. Үнийн хувьд 4200 төгрөг бөгөөд үнэ нь тогтвортой байгаа" гэлээ.

Ногооны худалдагч Б.Даваажав "Иргэдийн худалдан авалт эрс буурсан байна. Энэ намар хүнсний ногооны үнэ өндөр байна. Ургац хураалтын улирал болж байгаа ч хүнсний ногооны үнэ буураагүй. Өдийд үнэ нь харьцангуй хямд болсон байх ёстой ч төмс гэхэд 1500 төгрөгөөс буухгүй байна. Шинэ ургацын ногоо гарахаар төмс ядаж 1000 болж хямдардаг. Иргэд таван килограмм ногоо худалдан авдаг байсан бол 2-3 кг болсон. Хажуугаар нь мах их үнэтэй байна. Би гэхэд таван төрлийн хүнсний ногоог тээвэрлэлт, түрээсийн зардлаа нэмээд 200-1000 төгрөг нэмж зарж байгаа.

Төмс 1500 төгрөг, лууван манжин 2500 төгрөг, байцаа 1500 төгрөгийн үнэтэй зарж байна. Бид хамгийн доод үнээр зараад байгаа нь энэ" гэж учирлав.

Махны лангууны хэсгээр үйлчлүүлж буй иргэн Д.Солонго "Махны үнэ өндөр байна. Авсан махаа дуусгаад зах руу орж ирэхэд дахиад үнээ нэмсэн байдаг. Энэ наймаачдад үнээ буулгана гэсэн ойлголт ер  байдаггүй. Цалин хөлс, тэтгэвэр халамж нэмэх сураг ажгаар шууд бараа бүтээгдэхүүнээ нэмнэ. Үнээ нэмсний дараа дахин нэмнэ. Буцаад хэзээ ч үнээ буулгадаггүй. Би бол валютыг тогтвортой байна гэж хараад байгаа. Тэгсэн мөртлөө үнэ нь буудаггүй.

"Талх чихэр" компанийн гурилан бүтээгдэхүүний үнэ маш их нэмэгддэг. Худалдагч нар нь "Цаанаасаа ингэж ирсэн" гэж ам тагладаг. Гурилан бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэсэн гурилаараа үйлдвэрлэж байгаа мөртлөө 6000-10 мянган төгрөгөөр боорцог худалдан авч байна. Үндсэн гурилын үнэ нэмэгдээгүй байхад үнээ зохиомлоор үгсэн хуувилдаж, нэмээд байдаг. Ард иргэдийнхээ амьдралд нийцүүлж, үнээ огт буулгадаггүй" талаар бухимдан ярилаа.

ӨРХИЙН ЗАРДАЛД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ ХАМГИЙН ЭМЗЭГ ТУСЧ БАЙНА

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа:

-Инфляци 2023 оны эхний есөн сарын байдлаар 10.1 хувьтай гарсан. Өнгөрсөн наймдугаар сард есөн хувь руу орж буурсан боловч эргээд өслөө. Үүнд боловсролын салбарын үнийн өсөлт нөлөөлж байна. Одоогийн статистик мэдээгээр энэ салбарын өсөлт 16 хувийн өсөлттэй байна. Их дээд сургуулийн сургалтын төлбөр 20 хувиар нэмэгдсэн нь нөлөөлж байгаа юм. Мөн зочид буудал, нийтийн хоолны салбарын үнэ 18 орчим хувийн өсөлт нөлөөлж байна.

Инфляцийг бууруулахад эерэг нөлөө үзүүлж байгаа зүйл бол мах, хүнсний ногооны үнэ. Сүүлийн гурван сарын хугацаанд мах, байцаа, луувангийн үнэ буурсан үзүүлэлттэй байгаа. Шатахууны үнэ тогтвортой байгаа боловч инфляци нэмэгдэж байгаад анхаарал хандуулах шаардлагатай. Өрхийн орлого цар тахлын үе буюу 2021, 2022 онд эрс буурч байсан бол энэ оны эхний улиралд нэг орчим хувь, хоёрдугаар улиралд 2.7 хувиар өссөн. Тэгэхээр эдийн засгийн өсөлт хэзээ өрхөдөө очиж, шингэх вэ гэдэг асуулт гарч байна.

Өрхийн зардлын хувьд хүнсний бүлгийн үнийн өсөлт хамгийн эмзэг тусч байгаа. Энэ оны есдүгээр сарын байдлаар хүнсний бүлгийн үнийн өсөлт 17 орчим хувьтай гарсан. Өндөр өсөлттэй бүлэг хэвээр байгаа.

Цар тахлаас хойш хүнсний бүтээгдэхүүний үнэ 2-3 дахин өсч, 70 хувьд хүрээд байна. Орлого багатай, эмзэг өрхүүхэд хүнд тусч байна. Тухайн өрхийн орлогын зардлын гуравны нэг буюу 30 гаруй хувийг хүнсний бүтээгдэхүүнд зарцуулдаг бол өндөр орлоготой иргэдийн зардал 10 орчим хувьтай байдаг. Мах, гурил, будааны үнэ нэг жилийн хугацаанд нэмэгдсэн. Ялангуяа гурилын үнэ 40 гаруй хувь нэмэгдэж, талх гэхэд 40 хувиар нэмэгдэж, 2450 төгрөгийн үнэтэй байна гэв.

Гэрэл зургийг О.БОЛОРСУВД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-24 59.153.114.100

arai denduu bnshde

Avatar

Зочин 2023-10-24 139.5.217.187

Наад бичсэнээс чинь илүү үнэтэй байгаа.Өдөр болгон нэмээд байна.Энэ зах,жижэг дэлгүүрүүд нөт-ын баримт өгдөггүй мөртлөө том дэлгүүрээс илүү үнэтэй зардагын байна лээ.Зах бол арай дэндүү ерөөсөө баримт өгдөггүй шүү дээ.

Avatar

Zichin 2023-10-24 202.126.90.151

NAIMAACHID ARAI L TENEG SHUNALTAI HVVRNVVDYUNAA.NAIMAACHIDIIG L HAZAARLAH HEREGTWIBAINA. NAIMAACHID ODOOBVVRUDUR BVR VNEE
VGSEN HUIWALDAJ NEMEJ.BAINA . NAIMAACHID ERUNHII SAID OYUN-ERDENE SHIG TENEG MAL MONGOLUIG UDIRDAH YAMAR URAMTAI YUMBE GESEN DUU ZOHIOSON GEDEG SHVVDEE. IIML MUUHAI NAIMAACHIDIIG TUR TUMUR NVVREE HARUULAAD VNE VGSEN HUIBALDAJ NEMEJ BAIGAA LANGUU,PABILON,DELGVVR, SVPER MARKET GEED BVH HUWI HVH,BAIGUULLAGA,AAH,_VVDIIN BVH BARAAG HURAAJ ULSIIN ORLOGO BOLGO

Avatar

DR. ADITYA 2023-10-24 102.89.23.109

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долл

Avatar

Нэргүй 2023-10-24 213.87.154.122

>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – —- – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Бүх төрлийн татвараа буулгавал 5% буцаалтаас илүү түмэнд тустай 2023-10-24 66.181.187.163

нөат ын буцаан олголтоос иргэнд сайн л бол 10.000 хүрэхгүй орно ,яахав их хэмжээний үнэтэй тансаг хэрэглээтэй өрхөд их л мөнгө орж ирэх байх.
Жинхэнэ туйлдаж байгаа өөрийнхээ байгаагаар амьдарч байгаа жирийн иргэдийг ингэж 5% болгоно гэж хоосон яс үмхүүлээд яахав!! Тэрний оронд бусад албан татваруудаа/ НД эрүүл мэнд , ххоат гэх татваруудаа л буулга Короно гэж бүх татварыг хүчээр нэмсэн бас Онцгой албан татвар гэж шулдагаа ч боль .Одоо корона чинь ханиад л болсон

Avatar

Үхэр монгол 2023-10-24 202.70.34.89

Одоо тэгээд яалтай билээ нүдэн дээр нь хулгай луйвар авилгал болоод байхад зүгээр хараад сууж байгаа үхэр монголчуудын хохь чинь юм уу даа хөөрхий

Avatar

Нэргүй 2023-10-24 103.57.93.191

Аргагүй л эзэнгүй төрийн эмгэнэл гэж. Төрд байгаа өлөн луйварчид нь тэнгэрийн юм ярьж худал попрохоос өөр шидгүй н**ш гэж. Юмны үнэ арай л боллоо.

Avatar

Т1 2023-10-24 202.21.110.212

Мөн зочид буудал, нийтийн хоолны салбарын үнэ 18 орчим хувийн өсөлт нөлөөлж байна. Хэ хэ талхны үнэд зочид буудал ямар хамаатай вэ?

Avatar

Нэргүй 2023-10-24 66.181.188.217

Монголчууд бие биенээ хорлохдоо мөнгө хайрладаггүй.

Avatar

Нэргүй 2023-10-24 202.55.191.130

Мөнгө хэвлэхээ зогсоо.

Avatar

Нэргүй 2023-10-24 202.126.89.219

энэ ёстой дүүрсэн эдийн засгийн бодлого. ард түмнийг хуурч төв талбай дээр хагас бүтэн сайн бүрд нэг баяр хийж монхруулна.

Avatar

Нэргүй 2023-10-24 146.70.109.66

Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд байна. Ноён зарцын барьцаалсан харьцаатай,“луйврын”сонгуулийн ирөнхулгайч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа даруй зогсоо. Эмэгтэйг буцаад ЗГазарт нь буцааж ажиллуул. Ялтанд үйлчилдэг Тамгын газрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй. Хадгаламж банкны 14.2 тэрбумын БАНКНЫ казиночин

Avatar

1 2023-10-24 202.126.90.88

даргын хүүхэд дарга болоод байхаар ямар ч сайн сайхан зүйл хүлээгэд хэргүй

Avatar

Иргэн 2023-10-24 202.126.90.88

туйлдахаар барах уу . ажиллаад байхад улам дордоод байна. хууль дүрэм журамгүй улсад дур дураараа хэцүү бна бүх юм мөнгө танил талаар явахгүй л бол бүтэхгүй гүйцэхгүй болоод бна

Avatar

tuildhaar mongol hun 2023-10-24 139.5.219.53

yamar duu awia gargadgiin? temee yamaa shig yantsgaah uu yahuu duu awia garguul deedes tooh boluu

Avatar

Нэргүй 2023-10-24 112.72.8.90

НӨАТ ын татварыг УИХ даргын санаачилснаар 5% ийн буцаалт болговол барааны үнэ өснө гэсэн мэдрэмж байна

Avatar

иргэн 2023-10-24 202.21.117.210

Монгол банкны ерөнхийлөгч гээд тэнгэрийн нэртэй албан тушаалтанд хариуцлага тооцоочээ. Хүнс худалдааны асуудал хариуцсан сайд Болорчулуун эдийн засгийн сайд Хүрэлбаатар нарт хариуцлага тооцоочээ.

Avatar

иргэн 2023-10-24 202.21.117.210

Монгол банк төгрөгийн ханшийг алдсан ямар мөнгөний бодлого гэж энэ улсад алга.

Avatar

Нэргүй 2023-10-24 66.181.188.22

ИНФЛЯЦИЙГ ХУДЛАА ГАРГАХЫГ ЗӨВ БОЛГОХ БУЮУ ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН САГСЫГ ИРГЭДЭЭС СУДЛАН АВЧ САНАЛ ОРУУЛАХ

https://petition.parliament.mn/Detail?id=a634525e-4136-4160-ad8f-83740f4690bd

Avatar

Нэргүй 2023-10-24 103.80.211.124

УИХ гишүүд, сайд нарыг бүх хангамжаас нь салгаж байгаад 1 сар цалингаар нь амьдруулаад үзэх юмсан.

Avatar

Нэргүй 2023-10-24 92.38.148.59

pyzdaa ene mongold yaaj amidarnaaaaaa!!!!!!!!!! neg bol yaduurch uhne, neg bol gadaadad bool bolj uhne

Avatar

Нэргүй 2023-10-24 66.181.160.82

Зайл

Avatar

з 2023-10-24 202.126.88.167

харахад бэлэн мөнгөөр худалдаа хийдэг татвараас зайлсхийсэн орлоготой хүн л байна даа

Avatar

Нэргүй 2023-10-24 66.181.169.116

газраа ухаж хамаг юмыг нь авч усыг нь сорсоор байтал сүйрэл ойрхон боллоо. маш эмзэг хөрстэй сүйрлийн ирмэг дээр ирсэн гээд гадны эрдэмтэнсудлаад бичсэн байна. сөөм газар үлдээлгүй худалдаж дуусч байж энэ эрх мэдэлтнүүд бүтэн нойртой хонох нь ээ янз нь х****л идэг

Avatar

дулмаа 2023-10-24 66.181.169.116

үмхий хортой утаагаар утаж аллаа ярьж байгаа тоож байгаа хүн алга. толгой өвдөж дотор муухай оргиж банйа. яаж амьдрах юм бэ. хавдар монголд тоогоо алдсан гэх юм яагаад гэдгийг тоодог мэддэг махан толгой дээр алга. тэнэг тэнэг юм яриад улсаар нь шоронжуулах юм хийгээд л. 30 жид хөл толгойгүй болгох юмыг хийсэн улстөрчид л ял үүрэх ёстой шүү ийм нийгэм бүтээчихээд одоо жүжиг тавиад хэрэггүй

Avatar

уншигч 2023-10-24 66.181.169.116

үнийн өсөлтийг зориудаар дэмжээд байдаг юмуу хаашаа юм ямар ч арга хэмжээ авахгүй юм. ядаж бхад тэр зар жбайгаа хоол хүнс нь баталгаатай юм тун ховор. утаа хортой хоолоор хоморголон устгах гээд байгаа юм шиг сёанагдах боллоо. загас толгойноосоо өтдөг шүү энэ нам нэртэй төрийн эрх барьдаг үе үеийн балиарууд өөсдөө хагартлаа өбаяжаад бусадтай нийлж улсаа тоночиохоод төрд насаараа зүтгэсэн хүмүүсийг хүртэл авилгач болгож харагдуулж баахан барьсан хорьсон гэж мэдээлэл тарааж өөрсдийгөө аврах санаата

Avatar

Иргэн 2023-10-24 59.153.115.228

Цалин хаан ч хүрэхгүй байна. Гэтэл боломжтой бүх татвар, хураамжийг нэмсэн, инфляци, ханш төгрөгийг цаас болгож байна. Татварын мөнгийг иднэ, нүүрсний, зээл тусламжийн, ЖДҮ, тендерийн. Улс төрчид боломжтой бүх сувагар улсын мөнгийг идэж ууж. Газар доорхи баялага нь 2 их наяд доллар, гадаад өр нь 35 тэрбум доллар. Сахилга бат, дэг журам шаардлагтай, цэргийн дэглэм шаардлагатай. 30 гэр бүл нь одоо 300 болсон байх. Улс төрчид гэж амиа бодсон, дандаа хувийн компанитай нөхдүүд. Ард түмэн, улс орноо

Avatar

Нэргүй 2023-10-24 59.153.86.200

Тэмцэж чаддаггүй хувиа хичээсэн хүмүүс одоо яая гэхэв улныхан болоод сууж бай. Ирэх сонгуулиа л мөнгө авахгүйгээр шударга өг. Тэнэг ард түмэнд тэнэг л Төр таардаг юм ш тээ

Avatar

Зоорий 2023-10-24 139.5.216.126

Эргүүтсэн Засаг нь сайхан байна бүх юм болж бүтэж байна гэж хуцах бид ч үнэхээр заяа нь хаяасан ард түмэн юмдаа цаашид бүүр дордоно

Avatar

Нэргүй 2023-10-24 202.72.245.121

Ажил хийж чардайж байгаа хэсэг нь хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байна. Тэмцэж үнээ бууруулж авчлгачдаа дарж чадахгүй зөвхөн бие биенээ шулж хулхидаж худлаа хөөрөгдөж өчүүхэн өт хорхой мэт амьдарч байна даа бидний монголчууд. Наймаачид бол хүнийг хайрлах сэтгэлгүй мөнгө улаан нүд цагаан хүмүүс шүү дээ. Онлайнаар худалдан авалт хийх хамгийн буруу. Бөмбөгөр Барс Нарантуул бүгд супермаркетын үнээр юмаа зардаг. Тэгчихээд НӨАТ өгдөггүй, ийм эрүүл бус гажиг тогтолцоотой. Шахаж шаардаж засч залруулья аа мо

Avatar

Нэргүй 2023-10-24 124.158.109.175

Энэ засагийн газар үнэ гэдэг зүйлийг анхнаас нь анхааралгүй явсаар тавиад туучихсан. Мартсан гэх аргагүй, бодвол өөрсөдөд нь ашигтай байгаад анхаараагүй гэсэн үг. Долоо хоногт махны үнэ 2000 төгрөгөөр өссөн тухай ТВ-9 комментоороо ярьж байсан даа…
Дарга нар, Статистикийн газартайгаа дандаа сайхан үлгэр ярина. Сар бүрийн мэдээгээр дундаж цалин өссөн байна гэдэг. Энгийн бид цалин өссөнийг мэдэхгүй, эрхтэн дархтан нарын цалин дэндүү өсөөд дундаж цалинг өсгөдөг бөйж мэднэ. Заа ийм байна даа…

Avatar

Зочин 2023-10-24 202.126.88.218

Дэлхийн шударга бусын туйлыг монголд туршин байгуулж байгаа юм шигээ.

Avatar

Зочин 2023-10-24 202.126.88.218

Африкаас хямдхан өөрийн өртгөөр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж африктай адилхан цалин авч америкаас илүү үнээр дамлан зарж шулж мөлжихийн туйл болж хагас нь баяжиж үлдсэн нь мөнхийн ядуурч бие биенээ барьж идсэн зэрлэгүүдийн амьдрал монголд хөгжин ноёлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж