Бяцхан хөлүүдийг дулаацуулъя

Бяцхан хөлүүдийг дулаацуулъя

Бяцхан хөлүүдийг дулаацуулъя

Монгол улсад өнөөдрийн байдлаар 115,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 12 орчим хувь нь хүүхдүүд байна. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд болон манай улсад ч хурдтай нэмэгдэж байгаа эмгэг бол “АУТИЗМ” билээ. Тус Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн түгээмэл илэрдэг шинж тэмдэг нь нэрээр нь дуудахад эргэж харахгүй, бусадтай харилцаа үүсгэхдээ муу, хэт төвлөрсөн үедээ гараа нүдний хажууд байрлуулан гараа сэгсрэх, доороо үсрэх, хэлд орохдоо удаан, хэт хөдөлгөөн ихтэй, шинэ орчинд дасан зохицох дургүй байх, нийгэмшихдээ харьцангуй удаанзэрэг хэд хэдэн янзаар дээрх эмгэг илрэх бөгөөд хөнгөн, дунд, хүнд хэлбэрийн эмгэгүүд байна. Аутизмын хүрээнийэмгэгтэй хүүхэд бүхэн харилцан адилгүй байдаг бөгөөд хоол, эм тариа, витамин, тэжээл зэрэг нь онцлог, биеийн байдлаас нь шалтгаалан өөр өөр байдаг. Тэр ч бүү хэл тэднийг сургах үйл явц нь хүртэл харилцан адилгүй билээ. Харин одоо байгаа хөгжлийг нь ухраахгүй байхын тулд тэдэнд антибиотик бүхий эмийг хэрэглүүлж хэрхэвч болохгүй гэж олон улсын эмч нар зөвлөдөг. Хэвийн хөгжилтэй хүүхдүүд ханиад хүрэхээрээ ямар хүнд тусдагийг та бүхэн мэднэ шүүдээ. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй бяцхан жаалууд минь доороосоо даарах, ядрах, сульдах зэргээс шалтгаалан ханиад хүрэх нь элбэг байдаг ба эмчилгээний арга нь аль болох антибиотик хэрэглэхээс эмч, ээж аав нь татгалздаг юм.

ДҮРСГҮЙ НАВЧ” НҮТББ нь 2022 онд “АУТИЗМ” –тай хүүхэд, тэдгээрийн гэр бүлд чиглэсэн сургалт, судалгаа явуулж, эрүүл мэндийн боловсрол олгох, ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй олон улсын мэргэжлийн байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан.

Жил бүр хөгжлийн бэрхшээлтэй 2800 гаруй хүүхдүүд тодорхой шалтгаануудын улмаас болж сургуульд явж чадахгүй гэртээ үлдсэн хэвээр байна. Хичээлдээ өдөр бүр тасралтгүй явж байж тэд тэгш хөгжих суурь нь болдог учир бид бүхэн энэхүү асуудлыг бага ч гэсэн шийдэхийн тулд АУТИЗМ” –ын хүрээний эмгэгтэй болон бусад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж “БЯЦХАН ХӨЛҮҮДИЙГ ДУЛААЦУУЛАХ” аяныг энэ жил 2 дахь жилдээ зохион байгууллаа.

Хүйтэн өвлөөс урьтаж хөөрхөн бяцхан хөлүүдийг дулаан гуталтай болгох энэхүү зорилтод аяныг минь дэмжин иргэн И.Үнэнбат, С.Баярбат, М.Эрдэнэхүрэл болон нийгмийн хариуцлагын хүрээнд “СЭРҮҮН” ХХК, “ТЭРГҮҮН ЧАНСАА” ХХК, “НОМИН ХОЛДИНГ” ХХК нарын хамт олон, ах эгч нартаа Баянгол дүүргийн ерөнхий боловсролынтусгай 70 –р сургууль, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын  тусгай 55 –р сургууль, Сүхбаатар дүүргийнерөнхий боловсролын Монгол 3 –р сургууль болон “ЭНЭРЭЛ” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалт,хөгжлийн төвийн хүүхдүүдийн өмнөөс “ДҮРСГҮЙ НАВЧ” нь баярласан талархсанаа илэрхийлж байна.

Бид бүхэн энэхүү аянаа жил бүр зохион байгуулах бөгөөд та бүхэн уг аянд нэгдэхийг хүсвэл манай фэйсбүүк дэхь Jolly Leaves буюу Дүрсгүй Навч пэйж хуудсанд хандаж бидэнтэй нэгдээрэй.

ХҮҮХЭД БҮР ЭРҮҮЛ БАЙЖ, ТЭГШ, ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛОВСРОЛД ХАМРАГДАХ БОЛТУГАЙ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-23 213.87.130.231

Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж