100 мянган иргэний дэмжсэн саналыг УИХ-ын даргад хүргүүллээ

100 мянган иргэний дэмжсэн саналыг УИХ-ын даргад хүргүүллээ

Улсын Их Хурлын D-Өргөдөл / petition.parliament.mn / цахим системд байршуулсан НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг дэмжих агуулгатай санал авах үйл ажиллагааны үр дүнг өнөөдөр Улсын Их Хурлын Тамгын газраас УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүллээ.

10 дугаар сарын 17-ны өдөр системд байршуулсан уг саналыг 6 хоногийн хугацаанд 100 мянган иргэн дэмжиж, саналаа цахимаар баталгаажуулснаар уг асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх боломжтой болсон юм.

Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2023 оны 01 дүгээр тогтоолоор баталсан Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах журамд зааснаар, санал авах үйл ажиллагааны үр дүнг Улсын Их Хурлын Тамгын газар ажлын 3 хоногт багтаан Улсын Их Хурлын даргад хүргүүлнэ. Улмаар Улсын Их Хурлын дарга уг асуудлын талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлж, холбогдох Байнгын хороонд шилжүүлэх зохицуулалттай. Байнгын хороо уг асуудлыг 14 хоногийн дотор хэлэлцэх бөгөөд гаргасан шийдвэрээ шаардлагатай гэж үзвэл нэгдсэн хуралдаанд танилцуулна хэмээн дээрх журамд заажээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, D-Өргөдөл цахим системд байршуулсан өргөдөл, санал 33,000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70,000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100,000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-10-23 202.9.40.179

Энэ улирлын НӨАТ-ын буцаалтаа авъя

Avatar

Нэргүй 2023-10-23 188.162.254.122

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!

Avatar

Нэргүй 2023-10-23 213.87.130.231

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-23 66.181.188.249

Иргэдээс 10%-ийн НӨАТ гээд авчихсан мөнгөний талыг нь буцааж өгөх тухай ярьж байхад яахлаараа төсөвт 600 тэрбум шаардлагатай болдгийн бэ…?! Хэрэгтэй хэрэггүй сан ман, ямар ч тооцоо үндэслэлгүй элдвийн хөрөнгө оруулалт гээд төсвийн буюу татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулахаа болио! 600 тэрбумаар төсөвөө танаа! Татвар төлөгчдийн мөнгийг буцааж өгөө! гээд ард иргэд чинь хэлээд байна! Наад НӨАТ гэдэг чинь төсөв бүрдүүлэх зорилготой татвар биш шүү!!!

Avatar

Нэргүй 2023-10-23 202.131.245.34

Улсаараа авий идий ууя гэсэн новшнууд л болждээ. тэр сайт руу нь орсон дандаа мөнгө авмаар байна татвар багасгаад өг гэсэн байх.. татвар багасгахыг дэмжинэ.. гэхдээ энэ татвараа бага аваад хүссэн бүх хүнд мөнгө тараана гэвэл энэ улс чинь дампуурчихгүй юу.. хэдүүлээ нэг улс шиг юмтайгаа байх юм уу эсхүл зүгээр л сайхан идэж уугаад бааж шээгээд байж байх юм уу..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж