"Б.Бат-эрдэнэ сайдын шийдвэр цаг үеэ олоогүй, хэт яарсан"

"Б.Бат-эрдэнэ сайдын шийдвэр цаг үеэ олоогүй, хэт яарсан"

"Б.Бат-эрдэнэ сайдын шийдвэр цаг үеэ олоогүй, хэт яарсан"

Монгол Улсын шигшээ багийн тамирчин Б.Чинзоригоос допингийн хориотой бодис илэрч, шигшээ багаас хасаад буй. Тиймээс Монголын боксын холбооны шинэ ерөнхийлөгч У.Баатараас зарим зүйлийг тодрууллаа.


-Боксын холбооны шинэ ерөнхийлөгчийн үүргийн түр орлон гүйцэтгэгчээр сонгогдсон. Ажлаа юунаас эхлэхээр зорьж байна вэ?

-Монголын боксын удирдах зөвлөлийн хурал болоод тус холбооны ерөнхийлөгчийн үүргийг Парисын олимпийг дуустал түр орлон гүйтгэхээр энэ ажлыг хүлээж авсан. Мэдээж манай холбоо 75 жилийн түүхтэй, олимп, дэлхийн аваргуудтай Монголын топ холбоодуудын нэг. Хийх ажил маш их байна. Хийсээр ч байгаа одоо ч гэсэн хийж байна. Энэ ажлууд дундаас эрэмблэхийн бол өнөөдөр хамгийн чухал ажил бол манай Б.Чинзоригийн асуудал байгаа учир ойрын хугацаанд бидний гол анхаарлаа хандуулж байгаа асуудал энэ байна. Энэ асуудал дээр тамирчдаа хэрхэн дэмжиж ажиллах уу, эрх нь үнэхээр зөрчигдсөн бол хэрхэн хамгаалах уу, хэрхэн зөв шийдэх үү гэдэг дээр анхаарч ажиллаж байна.

-Б.Чинзоригийг үндэсний шигшээ багаас хассан гэж олон нийт ойлгоод байгаа?

-Допингтой холбогдоно гэдэг бол мэдээж хариуцлагын асуудал заавал яригдана. Допингтой холбогдлоо гэдэг мэдээлэл бидэнд ирэхэд холбооны зүгээс тамирчнаас тодруулга мэдээлэл авсан. Б.Чинзориг бусад тамирчдын эрх ашиг зөрчигдөхөөс сэргийлж энэ асуудлыг нэг талдаа шийдтэл шигшээ багаас түрдээ халагдах хүсэлтийг тавьсаны дагуу шийдвэрлэсэн. Монголын боксын холбоо, Биеийн тамир, спортын улсын хороотой гэрээтэй ажилладаг. Энэ юу гэсэн үг бэ гэвэл манай шигшээ багийн тамирчид тус байгууллагаас цалин авдаг. Тэгэхээр цалингийн асуудал түрдээ зогссон гэсэн үг юм. Тэгэхээр халсан гэдэг тушаал холбооны зүгээс гарсан. Тэр тушаалыг Биеийн тамир, спортын улсын хороонд хүргүүлсэн. Яах вэ энэ процессийг хүмүүс л шууд утгаар нь ойлгоод байгаа юм.

-Б.Бат-эрдэнэ сайд санхүүжилтыг зогсооно гэсэн. Энэ боломжтой юу?

-Энэ бол миний хувийн байр суурь гэхээсээ илүү мөн манай боксын холбоо болон бусад спортын топ төрлүүд Биеийн тамир, спортын улсын хорооноос санхүүжилт авдаг спортын төрлүүдэд ч хамаатай. Бид энэ асуудлын хүрээнд Биеийн тамир, спортын улсын хороотой зөвшилцсөн байсан гэтэл нийтээр нь шигшээ багийн санхүүжилтыг зогсооно гэдэг чинь ганцхан шигшээ багийн тамирчид ч биш боксоор хичээллэж байгаа нийт хүүхэд залуус, боксын спортод бүхий л амьдралаа зориулсан багш дасгалжуулагч нарын эрхийг ноцтойгоор хөндсөн үйлдэл юм. Зөвхөн өнөөдрийн санхүүжилт хэдэн хүний цалингаар энэ спортыг төсөөлж огт болохгүй. Б.Бат-эрдэнэ сайдын энэхүү шийдвэр нь цаг үеэ олоогүй, хэт яарсан нэг талыг барьсан шийдвэр байсан. Энэ талаар бид үнэхээр ойлгоогүй. Албан ёсоор буруутай нь тогтоогдоод шүүхээс шийдвэр нь гарвал энэ асуудлыг шийддэг өөрийн гэсэн олон улсын хууль дүрэм нь байсаар байхад зөвхөн салбарын сайд нь шийддэг мэтээр харагдуулж байгаа нь эцэстээ маш буруу. Салбарын сайдын хувьд маш болчимгүй үйлдэл юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-23 43.242.243.219

хийх ажилгүй сайд ажил хийж байгаа нь энэ

Avatar

зочин 2023-10-23 66.181.190.231

Чөлөөт бөхийн санхүүжилтыг зогсоо

Avatar

зочин 2023-10-23 90.188.246.51

Төрөөс цалин авна, допинг хэрэглэнэ, шагнал авахаар өөрсдөө авна, олимпийн аварга болохоор насаараа тэжээлгэнэ дээр нь улсын газар авч зарж ашиг олно. Ойлгохгүй юмаа

Avatar

Нэргүй 2023-10-23 66.181.183.137

баагаа аварга, сахал Уугангэрэл 2 сайн найзууд, адилхан цагдаа хүмүүс, тэдэнд асуудал шийдэх аргыг нь олох, хууль журамд нийцүүлэх ухаан байхгүй, бяр байхад ухаанаар яахав, дарга гарт таалагдаж байвал бусад нь хамаагүй гэдэг хүмүүсийн төлөөлөл юм.

Avatar

Нэргүй 2023-10-23 66.181.183.49

Эрийн муу цагдаа гэж хуучны үг байдагсан, одоо ч цагдаа нар л бүх юмыг даргалдаг болж дээ !!!!

Avatar

Зочин 2023-10-23 139.5.218.66

Тэнэг бөх өөртөө оноо авах юм хийх гэж хэт яараад буруудсан, угаасаа энэ бөхөд ирэх сонгуулиар ч, цаашдаа ч ямар ч боломж байхгүй болсон, одоо зүгээр л багахан гай болоод зайлсан нь дээр

Avatar

Чуукаа 2023-10-23 202.55.188.92

батэрдэнийг баалах юм ер олдохгүй зовж байсан юм шиг шөвөгнөлдөөл энэ тамирчидыг итгэх арга алгаа хөнгөн хоол зооголцгоогоод ийм болчихсон юмуунүдээр нь юу харагдаад байдаг юм бол

Avatar

Нэргүй 2023-10-23 59.153.113.85

Баалах юм зөндөө ядаж таван удаа сонгосон тойрогт юу хийсэн бүтэн хорин жилд

Avatar

Нэргүй 2023-10-23 66.181.187.153

Нямбаатар нь хариуцлагаас айгаад зугатсан уу

Avatar

Нэргүй 2023-10-23 124.158.109.175

Хэрэгтэнүүдийн захиалгаар түүнийг явуулсан байх нь илүү магадтай…

Avatar

Нэргүй 2023-10-23 213.87.130.231

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-23 66.181.160.52

МАНьяк бөхчингүүдэд толгой байх биш бараг өбсөөрөө сэтгэдэг биз

Avatar

Нэргүй 2023-10-23 59.153.115.106

Mahan tolgoi uuriin ner nuur amia l bodno shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж