Долоо дахь жилдээ үргэлжилж буй Дарханы замын аюул!

Долоо дахь жилдээ үргэлжилж буй Дарханы замын аюул!

Долоо дахь жилдээ үргэлжилж буй Дарханы замын аюул!
Олон жилийн явцтай одоог хүртэл бүрэн ашиглалтад ороогүй Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажил сүүлийн долоон жил үргэлжилж буй. 200-хан км урттай, хурдны биш зам атлаа хугацаа алдах болсон шалтгаан тоймгүй их. Цар тахал зэрэг давагдашгүй хүчин зүйлээс гадна ажил царцах болсон олон шалтгааныг холбогдох хүмүүс нэрлэдэг. Түүгээр ч зогсохгүй олон хүний амийг авч одсон тус замын бүтээн байгуулалттай холбоотойгоор цөөнгүй хүнийг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж байгаа. Тус замд зөвхөн зуурдаар нас барсан хүний тоог авч үзвэл 100 хол давсан. Тээврийн цагдаагийн албаны статистик мэдээллээс харвал  2018-2021 оны хооронд нас барсан хүний тоо 127. Үүнийг задалбал,
  • 2018 он -22
  • 2019 он-14
  • 2020 он -3
  • 2021 он-88 хүн Дарханы замд осолдож амь насаа алджээ.
Өчигдөр мөн тус замд зам тээврийн ноцтой осол гарч хоёр хүн нас барж, дөрвөн хүн хүнд бэртсэн.
ТОЛИГОР ЗАМЫГ ГОЁ ЗАМ ГЭХГҮЙ
Гэсэн ч албаныхны статистик байсан ч ажлын явцад энэ нь төдийлөн нөлөөлдөггүй. Жолоочид ч удаа дараа анхааруулж, уг чиглэлд урсгал сөрөх, хурд хэтрүүлэх, гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээ хангалттай байхгүйгээс осол их гарч байгааг хэлдэг. Энэ талаар Замын цагдаагийн газрын олон нийттэй харилцах албаны дарга асан хурандаа С.Энхтөр мөн анхааруулга бичвэрийг цахим хуудастаа нийтэлсэн.
Тэрбээр, Дарханы замаар шөнө зорчиход өндөр хурдтай явж байгаа жолооч нар аль зорчих хэсэг рүү яаж орох нь тодорхойгүй маш аюултай байна. Мэдээллийн байгууламж тэр дотроо тэмдэг тэмдэглэл нь ойлгомжгүй, цөөхөн учир жолооч нар багцаагаар явж байгаа нь их. Туузан хашлага бол эхлэл төгсгөл дээр ямар ч мэдээлэл анхааруулга алга, сүлбүүлж үхмээр. 2, 3 газар л км орчим гайгүй сайн хийгдсэн хэсэг байна гэж харлаа.
Шөнө бол жолооч нар ар, өврөөс гэрлээр зүгээр л сохолж байна. Толигор болохоор гоё зам л гээд байгаа байх, аюулгүй замыг л гоё зам гэнэ шүү дээ хэмээн бичсэн.  Үүнийг тус замаар зорчдог олон хүн шэйрлэж, үнэхээр тулгамдаад байгаа асуудал гэдгийг ч илэрхийлж буй.
Харин Зам тээврийн яамнаас замчдын бүтээн байгуулалтын ажлыг битгий үгүйсгээсэй. Тус замын ажил бүрэн дуусаагүй гэдгийг онцолсон.
ЗАМЫН АЖИЛ БҮРЭН ДУУСААГҮЙ БАЙХАД ДҮН ТАВИХГҮЙ БАЙХЫГ ХҮСЭВ
Тодруулбал Зам тээврийн дэд сайд Л.ХАЛТАР:
-Олон мянган замчдын ажлыг улстөржүүлж, шороотой хутгамааргүй байна. Дарханы замаар улстөр хийгээд хэрэггүй. Ажил явдгаараа явж байгаа. Хүмүүсээс нэг л зүйлийг хүсмээр байна. Энэ бол хурдны зам биш учир хурдаа тохируулж явахыг. 2023 оны арваннэгдүгээр сард дөрвөн эгнээний хөдөлгөөнийг нээнэ.
Өнөөдрийн байдлаар өнгө хучилтын ажил үргэлжилж байна. Үүний дараагаар хөвөө, цагаан зураас, туузан хашлага, төмөр бетонон хашлагууд хийгдэнэ.
Замын ажил бүрэн дуусаагүй байна. Хөдөлгөөний аюулгүй байдлын тухайд Тээврийн цагдаагийн албанаас тогтмол хяналт тавьж байгаа. Замын ажлуудын хувьд Зам тээврийн яамнаас шаардлагуудаа тавиад явж байгаа. Багцын гүйцэтгэгч нартай бид тогтмол уулзаж байгаа. Тэмдэг, тэмдэглэгээ дутуу хэсэгт арваннэгдүгээр сарын 5-н гэхэд бүрэн суурилуулна. Тиймээс энэ ажлуудыг битгий улстөржүүлж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг хүсье.
БАГЦ ЗАМУУДЫН АЖИЛ БҮГД 70-ААС ДЭЭШ ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам 90 хувийн гүйцэтгэлтэй, суурь хучилт бүрэн дууссан талаар энэ сарын эхэнд мэдээлсэн. Тухайлбал, Азийн хөгжлийн банк (АХБ)-ны санхүүжилтээр хэрэгжиж буй гурван багцын барилгын ажил дуусч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээгээд буй. Үлдсэн хоёр багц болох хоёрдугаар багц 84.5 хувь, дөрөвдүгээр багц 79 хувийн, нийт 90 хувийн гүйцэтгэлтэйгээр 260 гаруй хүн, 119 машин механизм техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа аж.

Харин Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хийж буй нэмэлт хоёр эгнээ авто замын барилгын ажил 74 хувийн гүйцэтгэлтэй байна. Тодруулбал:

  • Баруун аймаг руу салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх нэгдүгээр багц 79.53 хувь,
  • Хар модот давааны араас Урьхан хүртэлх хоёрдугаар багц 69.59 хувь,
  • Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх гуравдугаар багц 78.41 хувь,
  • Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх дөрөвдүгээр багц 70.74 хувь,
  • Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх тавдугаар багц 69.86 хувийн гүйцэтгэлтэй, 540 орчим хүн, 250 гаруй техник, машин мехнизмтай ажиллаж байна.

Авто зам нь чанартай баригдсан байхаас гадна аюулгүй байдлыг хангах нь хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, тэмдэг тэмдэглэгээг тавихаас эхлээд хурд сааруулагч зэргийг орхигдуулах хийх нь чухал.  Тиймээс олон хүн тус замд осолдож амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон харамсалтай ослууд олон болсон тул аюул дагуулсан Дархан-Улаанбаатар чиглэлийн замыг стандарт шаардлагын дагуу даруй дуусгаж, хөдөлгөөний урсгалыг хэвийн болгох хэрэгцээ шаардлага их байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗУЛАА 2023-10-24 66.181.188.180

Өнгөрсөн зун хоёр удаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот луу өдөр ч шөнө ч яваад ирсэн! Ашиглалтад орох болоогүй учраас тэмдэг тэмдэглэгээ дутуу, зарим хэсэгт нэг талдаа сөрөг хөдөлгөөнд орж байсан. Ямар ч үед анхаарал болгоомжтой, хурдаа тохируулж явах хэрэгтэй! Тэгж байж л өөрийгөө болоод бусдыг эрсдэлд оруулахгүй зорчих ёстой! Манайхан өөрсдөө л хурдаа хэтрүүлж, гэрлээ шилжүүлэхгүй маш их явж байна! Өөрөө өөрийгөө л хамгаалахгүй бол хэн ч биднийг хамгаалахгүй шүү!!!

Avatar

Нэргүй 2023-10-24 213.87.154.122

))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

И 2023-10-24 202.21.108.12

энгээ, урсгал шилжих тэмдэг дохио үнэхээр муу, гэнэт өөдөөс машин ороод ирнэ, ГАМШИГ

Avatar

Нэргүй 2023-10-24 202.9.47.29

Дуусаагүй юм бол яах гэж нээсийн. Тэмдэг тэмдэглэгээ хийгээгүй замаар хүмүүсийг зорчуулаад, үх гээд байгаа юм уу? Тэнэг “халтар” вэ?

Avatar

Нэргүй 2023-10-24 139.5.216.43

Том том экскаватор ачсан машинууд зам цөмлөж дууслаа

Avatar

Нэргүй 2023-10-24 103.212.119.15

Замын ажил дуусаагүй байлаа ч зорчигчдын аюулгүй байдлыг хангаж түр тэмдэг, тэмдэглэгээ заавал байрлуулах хэрэгтэй шүү. "Дуусаагүй зам" гэж өмгөөлөөд байгаа нөхдөд хүмүүний амь нас түй ч падлийгүй бололтой. Сүлбүүлэх аюул бол үнэхээр байгаа шүү

Avatar

mongolchuud delhiig donsolgoj yawsan gej 2023-10-24 139.5.219.53

unen iom uu hudlaa iomuu? mashin barij chaddag mongol bdiimuu bdguimuu

Avatar

Нэргүй 2023-10-24 124.158.120.30

Бид чинь дуусаагүй замаар явж байгаа шүү дээ

Avatar

Нэргүй 2023-10-24 124.158.120.30

Энхтөр нэг удаа жаргалант орсон байна Улаанбаатараас гарч үзээгүй нөхөр шүү дээ

Avatar

Нэргүй 2023-10-24 66.181.168.8

АЯТАЙХАН БОЛГООМЖТОЙ ЯВЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ЗАМ НЬ ГЭНЭТ ЦӨМРӨӨД ДЭЭРЭЭС ЮМ ДАРААД ҮХСЭН МАЯГТАЙ БИЧИХИЙН ТЭНЭГҮҮД ЧИНЬ, ЗАСВАР ХИЙЖ БАЙГАА ДУУСААГҮЙ ЗАМ ДЭЭР ҮХСЭНЭЭ ХИЙЖ ТЭГЭЖ ХУРДАЛЖ УРСГАЛ СӨРДӨГИЙН

Avatar

Нэргүй 2023-10-24 169.150.218.38

Азийн хөгжлийн банк, ЗТХЯ наас хариуцлага нэхэх хэрэгтэй. Шүүхээд өгөх хэрэгтэй. Олон улсын.

Avatar

Нэргүй 2023-10-24 103.57.92.101

тэнэг Данх нь 200 -хан км замыг 7 жил нүдээд дийлэхгүй байж "ТАВАН ЦАГАРИГ " ч гэнэ үү балайртсан юм ярихын. Хийж чадахгүй гэдэг чинь батлагдчихаад байхад дахиад зам тавина гээд гуцаад байхын зайлуулаачээ

Avatar

Зочин 2023-10-24 103.212.116.70

Ганц зам байгуулж чадахгүй. Том том юм ярина. Яана даа бид. Хичнээн ч хүн алав. Зөвхөн цээжээ балбаж л чадна. Тэнгэр заяатай юу юу ч билээ.
Зөвхөн энэ замаар л өөрсдийгээ нэг дүгнээд үзье.
Оролт гаралт, замын тэмдэглэгээ энэ бүгд замаасаа илүү чухал шүү дээ. Аваар осол тасрахгүйшдээ. Цаг хожих гэж бүү яар. Хурдаа тохируул. Ердөө л энэ

Avatar

Нэргүй 2023-10-24 202.131.233.11

Онигоо цаашаа

Avatar

Нэргүй 2023-10-24 59.153.115.38

Өчнөөн хүн алчихаад юун зам барилгын ажилчдын бүтээлч хөдөлмөр яриад байнаа?! Нүгэл чинь нүдээрээ гарах өдөр ирнээ, энэ замыг удирдсан дарга нарын

Avatar

Нэргүй 2023-10-24 103.57.93.191

Ийм юмаар попордоггүй юм халтар новшоо. Ганц хоёр алхам газар худал хуцаад ийм арчаагүй гөлөгнүүд юун сайд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж