Газын зурвасын дараагийн том аюул

Газын зурвасын дараагийн том аюул

Газын зурвасын дараагийн том аюул

Газын зурвасын хүүхдүүд нөхцөл байдлаас хамаараад хичээлдээ явалгүй хоёр долоо хонов. Хүүхдүүд сургуулийн танхимд математик, газар зүй сурахын оронд усыг хэрхэн зөв зохистой хэрэглэхийг заалгаж байна. Газын зурвасын өмнөд хэсгийн Хан Юнис дахь иргэдэд өдөрт нэг савтай ус өгөөд л аргалаад зохицуулаарай гэдэг аж. Эхэндээ болгох гэж зүдэрдэг байсан ч яваандаа даван туулж сурч байна.

Хан Юнист дүрвэж очсон иргэд гудамж, дэлгүүр, сүм, машин гээд хаа сайгүй унтаж байна. 200 метр квадрат орон сууцанд 100 орчим хүн чихэлдэж амьдардаг нь гудамжинд байгаа хүмүүсийн хажууд азтайд тооцогдох аж. “Oxfam” нэртэй Дэлхийн ус, ариун цэврийн байгууламжийн ажилтан Муштаха хэлэхдээ “Эндээс нийгмийн эрүүл мэндийн сүйрлийн шинж тэмдгүүд харагдаж байна” гэжээ.

Газын зурваст мөргөлдөөн эхэлснээс хойш нарны эрчим хүчээр ажилладаг давсгүйжүүлэх жижиг байгууламж ажиллуулдаг хувийн борлуулагчдын зардаг усны үнэ хоёр дахин нэмэгджээ. Тодруулбал, өмнө нь 30 шекел буюу 7.40 ам.долларын үнэтэй байсан ус одоо 60 шекел буюу 15 ам.доллараар зарагдаж байна. Эрчим хүчний хомсдолын улмаас давсгүйжүүлэх станцууд ажиллахаа больж, хотын захиргаа орон сууцны хорооллууд руу ус шахах боломжгүй болсон.

Дайны бүсэд хүмүүнлэгийн тусламжийг яаралтай хүргэхгүй бол ус, ариун цэврийн байгууламжийн сүйрэл нь холер болон бусад үхлийн аюултай халдварт өвчний тархалтыг өдөөнө гэдгийг мэргэжилтнүүд анхааруулав.

Хамасын довтолгооны дараа Газын зурвас руу чиглэсэн түлш, цахилгааны хангамж тасалдсан. Улмаар бохир ус шахах 65 станц, бохир ус цэвэрлэх таван байгууламжийн ихэнх нь үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүйд хүрчээ. “Oxfam”-ын мэдээлснээр, цэвэршүүлээгүй бохир ус далай руу урсаж, булшилж амжаагүй цогцоснууд хатуу хог хаягдалтай зэрэгцэн хэвтэж байна.

Газын оршин суугчид бохир ус, далайн усаар бохирдсон цорын ганц уст давхаргын давстай усанд найдах болов. Тэр бүү хэл далайн ус, фермийн худгийн усыг ч уухаас буцахгүй болжээ.

НҮБ-аас мэдээлснээр, өдгөө Газын зурвас дахь нэг оршин суугч тутамд гурван литр ус ногдож байна. Энэ усаар тухайн хүн хоол унд, угаалга, ариун цэвэр сахих зэрэг бүхий л хэрэгцээгээ хангана. Гэтэл өдөр тутамдаа бүх хэрэгцээ шаардлагаа хангахад хүнд 50-100 литр ус шаардлагатай байдаг гэж ДЭМБ тооцоолжээ.

Нэрээ нууцалсан нэгэн иргэн ярихдаа “Аав ээжийн маань гэрт 20 орчим хүүхэд, долоон том хүн толгой хоргодож байна. Бид усаа хэмнэхийн тулд өдөрт хоёр удаа өглөө оройдоо л жорлонгоо угаадаг. Бас хамгийн бага ус хэрэглэх хоолыг хийдэг. Залбирахын тулд нэг юм уу хоёр удаа угаал үйлддэг. Уг нь хажуу хөршид маань худаг байдаг ч ус шахах цахилгаангүй байна. Генератор байлаа ч түлшгүй” гэжээ.

Орон гэртэй, хамгаалах байртай хүмүүсийн хувьд нөхцөл байдал ийм. Гэтэл маш олон хүн гудамжинд хоног төөрүүлж байгаа тул тэдний нөхцөл байдал үгээр хэлэмгүй хүнд байгаа нь ойлгомжтой юм.

Усаар дамжин халдварлах боломжтой олон өвчин бий. Холер бол хамгийн наад захын жишээ. Хүмүүнлэгийн тусламжийг цаг алдалгүй авч чадвал үүнээс сэргийлэх боломжтой. Ус, эм тариа хил дээр бөөгнөрөн цаг алдаж байх хооронд өвчин тархаж магадгүй гэсэн айдас хүйдэс байна.

Ямартай ч өнгөрсөн Баасан гаригаас эхлээд Газын зурвас, Египетийн Рафах боомт нээгдэж, эхний ээлжийн ачааны машинууд бүс нутагт нэвтэрч эхэллээ. Тусламжийн машинуудыг хилээр нэвтрүүлэхийн өмнө сайтар шалгах шаардлагыг Израилийн тал тавьж байна. Учир нь эдгээр машинаар дамжин Хамасынханд тусламж хүрч магадгүй гэж болгоомжилж байгаа аж.

Усны хомсдолоос гадна эрүүл мэндийн байгууллагад чиглэсэн халдлага санаа зовоож байна. Тухайлбал, өнгөрсөн Мягмар гаригт Палестины анклав дахь эмнэлэгт дэлбэрэлт болсноор 500 хүн амь үрэгдсэн билээ.

НҮБ-ын Эрүүл мэндийн агентлагийн мэдээлснээр, бүс нутаг дахь 34 эмнэлгийн дөрөв нь ажиллахаа больсон байна. Ажиллаж байгаа эмнэлгүүдэд нь шархадсан өвчтөнүүдээс гадна хоргодох байр шаардлагатай гэр бүлүүд дүүрчээ. Тиймээс эмнэлгүүдэд суулгалт, арьсны өвчин тархах нөхцөл бүрдээд буйг албаны хүн анхааруулав.

Сири, Ливан улсад өнгөрсөн онд холер тархсанаар 100 орчим хүн нас баржээ. Палестины нутаг дэвсгэрт хэдэн арван жилийн турш холер бүртгэгдээгүй ч одоо тархах нөхцөл нь бүрэн бүрдсэн гэж үзэж байна.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2023-10-24 66.181.180.98

Түүх сөхвөл Израйлд өөрийн нутаг гэж байгаагүй. Тэд Палистины элсэн цөлд энэ нутгийг олон улсын дэмжлэгээр бараг хүчээр авсан. гэдгийг ойлгох ёстой. Шашин хоорондын тэмцэл л эвтэй амьдрах нөхцөлийг үгүй хийгээд байХ ШИГ.

Avatar

Нэргүй 2023-10-24 213.87.154.122

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-24 202.21.108.1

PALESTINCHUUD HAmas-aa unuurch.baival tednii hohi l bolno doo

Avatar

Зочин 2023-10-24 59.153.113.179

Зүгээр л энэ израилчууд бүх палестин арабчуудыг хурдхан хядаад устгачихад яадаг байна аа? Асуудал бүрмөсөн эргэж буцалтгүй шийдэгдэнэ ш дээ.
Зовлонгийн хурдан нь жаргалын удаан нь дээр гэдэг дээ.
Нэг удаа том нүгэл үйлдээ л биз израилийн бурхан нь харж үзэж цагаатгана ш дээ.

Avatar

Нэргүй 2023-10-24 202.126.88.87

Ёоо яаанаа раргис пяз вэ

Avatar

Victory 2023-10-24 202.55.188.97

Зүгээр л газын балайр арабуудыг бүгдийг нь цөмдөөл асуудал шийдэгддээ болоо.

Avatar

Зочин 2023-10-24 202.131.230.162

Палестин, Израйль хоёр өнгөрсөн зуунд л байлдаад байсан байлдаад байсан. НҮБ нэг тогтоол гаргадаг байсан санагдана. Тэр тогтоол амьдралд хэрэгжиж байгаа юм байхгүй. Одоо Израйльд АНУ туслаж байгаа юм бна. олон улсын асуудлыг эв зүйгээр зохицуулна гэж уриалдаг ч амьдрал дээр цэрэг дайны аргаар л зохицуулж бна шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-10-24 203.17.23.177

ЛАЛЫН ШАШИНТАН, ОРОС 2-ЫН ГАЙ ДУУСАХГҮЙ НЬ ЭЭ. АНУ, ЕХ БАЙГААГҮЙ БОЛ ДЭЛХИЙН БҮХ УЛС ҮНДЭСТЭН ДАРАНГУЙЛАЛ ДООР АМЬТАН ШИГ АМЬДРАХ БАЙЛАА. АДГИЙН МУУ МОЯА НАР ЭНД ИНГЭЭД ЭЛДЭВ ЮМ ХУЦАЖ Ч ЧАДАХГҮЙ ГӨЛ НААХ БАЙЛАА.

Avatar

Нэргүй 2023-10-24 118.221.209.8

лалын шашинтнуудыг устгах хэрэгтэй. бусад шашинтнуудыг устгаж дэлхийг аллахын газар болгоно гэсэн төлөвлөгөөтэй тэрийгээ хийж өдөж эхэлж байгаан . израйл тэрийг нь мэддэг учраас устгаж байна зөв лалыг үзэн яддаг

Avatar

бид 2023-10-24 118.221.209.8

дайн өөрсдөө эхэлчихээд ингэж гоншигонож болохгүй ичээч палестинчууд аа. дайнд та нар эхэлчихээдд ялагдсан байна. эхэлж зодчихоод зодуулаад уйлж бусдад ховлодог арчаагүй баньд шиг улс байна чадахгүй бол битгий дайн хийж бай дайн бол тэмцээн биш гейм биш 1 эхэлбэл зогсооход хэцүү ялж байж дуусдаг хатуу тоглоом шүү

Avatar

Бадарч тахар 2023-10-24 66.181.186.61

Палёстины арабуудыг бүгдээрээ үхчихээсэй гээд бусад арабууд нь хүсээд байгаа юм ! лал хүн лал хүндээ муу гэж юутай үнэн үг вэ !

Avatar

Нэргүй 2023-10-24 202.126.89.10

10-12 км өргөнтэй 40 км урттай зурвас д 1 сая хүн амьдарч бна

Avatar

Зочин 2023-10-24 59.153.113.179

Тэгээд?

Avatar

гялс 2023-10-24 118.221.209.8

жижиг газрын төлөө хэдэн зуун жил булаацалдаж тулалдаж байхад мангуу монголчууд нутгаа хаяж гадаадад ад үзэгдэж явах гэж ухаанд нь ухна үхсэн тэнэг юмнууд хүнд газар хэрэгтэй бусад улсын хүмүүс хаа явна газар худалдаж авдаг монголчууд подвоол хөлслөөд брэнд өмсөөд шал тэнэг юм үзээгүй мангар

Avatar

Нэргүй 2023-10-24 118.221.209.8

хятдад Mycoplasma гэдэг уушигны үрэвсэл тархаж эм тариа хүрэлцэхгүй хямрал эхэлж байна ямар санаатай мэдээлэхгүй байна бараг 7 хонож байхад монголд л мэдээлэхгүй байна

Avatar

Нэргүй 2023-10-24 59.153.86.200

Эх нутаг газар шороо гэж юугаар ч үнэлж баршгүй зүйл юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж