Ичиг ичиг: Л.Халтар сайд Дарханы замаар…

Хуучирсан мэдээ: 2023.10.23-нд нийтлэгдсэн

Ичиг ичиг: Л.Халтар сайд Дарханы замаар…

Ичиг ичиг: Л.Халтар сайд Дарханы замаар…

Дөрвөн ч сайд хар толгойгоороо хариуцаарах үүрэг хүлээсэн Дарханы зам зургаан жил болоход ашиглалтад орсонгүй. Ердөө 204 км замыг зургаан жилд барьж дуусгаагүйгээр энэ зам дэлхийд рекорд эвдэхэд ойрхон байгаа. Энэ хооронд хэдэн арваар тоологдох эрдэнэт хүний амь сүйдэж, иргэд эрүүл мэнд болоод эд хөрөнгөөрөө хохирсоор байна. Гэтэл ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар замын ажилтай танилцангаа "Дарханы замаар улс төр хийгээд хэрэггүй. Хүний, өөрийнгүй, цэнхэр, улаан гэлтгүй улс төр хийж байна. Энэ ажил явдгаараа явж байгаа. Амласан цагтаа дуусгана" гэж шүүмжилсэн хүмүүст сөрөг тайлбар хийгээд зогсч буй бичлэг олон нийтэд цацагдав. Түүний хэлснээр энэхүү замын ажлыг хамгийн сайн мэддэг хүмүүс нь улс төржүүлээд байгаа гэнэ. Тэр нь  иргэдийн аюулгүй байдлын төлөө замын цагдаад насаараа ажиласан С.Энхтөр хурандаа бололтой. Учир нь тэрбээр "Дарханы замаар Жаргалант хүртэл өдөр яваад шөнө буцаж ирлээ. Бурхан минь жинхэнэ аюул тэнд байна. Өндөр хурд, аль зорчих хэсэгрүү яаж орох нь тодорхойгүй, мэдээллийн байгууламж тэр дотроо тэмдэг тэмдэглэл нь ойлгомжгүй, цөөхөн учир жолооч нар багцаагаар тууж өгч байна. Туузан хашлагууд бол эхлэл төгсгөл дээр ямар ч мэдээлэл анхааруулга алга, сүлбүүлж үхмээр. 2, 3 газар л км орчим гайгүй сайн хийгдсэн хэсэг байна гэж харсан. За тэгээд шөнө бол жолооч нар ар өврөөс гэрлээр зүгээр л сохолж байна. Шөнө явалтгүй. Толигор болохоор гоё зам л гээд байгаа байх, аюулгүй замыг л гоё зам гэнэ шүү дээ. Инженерүүд нь очиж хөдөлгөөний аюулгүй байдлын аудит хийж заавар зөвлөгөө өгөөсэй билээ, карекийн заавар, миний бас эмхэтгэсэн юм байгаа даа, уг нь" гэж өөрийн цахим хуудастаа бичжээ.

Зургаан жилийн хугацаанд 204-хөн км зам тавьж чадахгүй, таван ч сайдын нүүр үзсэн энэхүү зам эрх баригчдын ажлыг хэнээр ч хэлүүлэлтгүй хэлээд өгөх аж. Ийм байтал өөрийгөө өмгөөлөх ухаан Л.Халтар сайдад бас байна аа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж