Аймгууд 200 хүртэлх сая төгрөгөөр хяналтын камер суурилуулна

Хуучирсан мэдээ: 2023.10.23-нд нийтлэгдсэн

Аймгууд 200 хүртэлх сая төгрөгөөр хяналтын камер суурилуулна

Аймгууд 200 хүртэлх сая төгрөгөөр хяналтын камер суурилуулна

Нийтийн эзэмшлийн зам талбайд гарах осол, аваар, дээрмийн хэргүүдийн тохиолдлоос харахад хяналтын камергүй газруудад ихэвчлэн гардаг. Тиймээс жил бүр орон нутаг, нийслэлийн төсөвт нийтийн эзэмшлийн гудамж талбайн камержуулалтын төсвийг суулгадаг аж. Хяналтын камер байхгүйгээс хэрэг, зөрчил гарсан тохиолдолд илрүүлэхэд хугацаа алдаж байгааг ойрын өдрүүдэд гарч буй жишээнээс харж болно.

Энэ сарын байдлаар нийт гурван аймаг, нийслэлийн цагдаагийн удирдах газраас нийтийн эзэмшлийн бүсийг камержуулах, хэрэг зөрчил ихээр бүртгэгддэг эмзэг цэгүүдэд хяналтын төхөөрөмж суурилуулах тендерийг зарлажээ. Тендерийн санал авах хугацаа дууссан бөгөөд шалгарсан аж ахуй нэгжүүд хяналтыг камераар орон нутгийг хангаж эхэлсэн байна.

Тухайлбал, нийслэлийн эмзэг цэг, автобусны буудлыг камержуулж, цагдаагийн байгууллагын сүлжээнд холбох 1,3 тэрбумын тендер зарласан. Харин орон нутагт Төв аймаг 120 сая, Дорнод аймаг 200 сая, Дорноговь аймаг 135 сая төгрөгийн камер худалдан авах сонгон шалгаруулалт зарлаж, хүсэлтийн дагуу худалдан авах ажиллагааны үр дүнгүүд эхнээсээ гарч эхэлжээ. Дорноговь аймгийн хувьд ирэх арваннэгдүгээр сар хүртэл худалдан авах ажлын санал авах аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж