Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх төслийг өргөн мэдүүллээ

Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх төслийг өргөн мэдүүллээ

Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр (2023.10.23) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улс цэргийн шинэчлэлийн гол зорилгоо “мэргэжлийн цэрэгт суурилсан, цэргийн мэргэжлийн өндөр бэлтгэлтэй бие бүрэлдэхүүн, орчин үеийн зэвсэглэл, цэргийн техник бүхий чадварлаг Зэвсэгт хүчнийг байгуулна” хэмээн тодорхойлсон байдаг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2023 оны холбогдох тогтоолууд, Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийг тус тус үндэслэн Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газраас уг тогтоолын төслийг боловсруулжээ.
Олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын орчны өөрчлөлт, дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлын орчинд шинэ сорилтууд бий болсонтой холбогдуулан улс орнууд аюулгүй байдлын үзэл баримтлал, төрийн бодлогодоо батлан хамгаалах төсөв, зардлаа нэмэгдүүлэх болон зэвсэглэл, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогодоо ихээхэн анхаарч байна. “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь бүтцийн хувьд дэлхийн ба бүс нутгийн цэрэг-улс төрийн болон цэрэг-стратегийн нөхцөл байдал, Монгол Улсын Зэвсэгт хүчний зэвсэглэл, цэргийн техникийн өнөөгийн байдал, Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогын чиглэл, Зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг хэрэгжүүлэх тогтолцоо гэсэн 4 бүлгээс бүрдэж байна. Тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын Зэвсэгт хүчний зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэх үйл ажиллагаа сайжирч, цэргийн урлагийн хөгжлийн чиг хандлага, Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үүрэгт нийцсэн, шинжлэх ухааны ололт, инновац, дэвшилтэт технологид суурилсан өндөр бүтээмжтэй зэвсэглэл, цэргийн техникээр нөхөн хангах эрх зүйн таатай орчин бүрдэнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mongol 2023-10-23 66.181.161.142

tsergiin hangamj bair huvtsas hool und surgaltand n handaa zevsegeer yahnuu nuhduu

Avatar

zo 2023-10-23 192.82.65.146

олон улсад дайнтай цагт з****г шинэчлэх төсвийг яаралтай 2 дахин нэмэгдүүлж батлаачээ. Олон жил ярьсан сумны үйлдвэрээ оруулаач

Avatar

dfasdf 2023-10-23 103.168.179.132

Iimerhuu yumaa nuutsaar hii l dee

Avatar

Нэргүй 2023-10-23 66.181.178.131

Манай улсад арми хэрэггүй..швецари улс шиг болох хэрэгтэй харин маш чадварлаг хил хамгаалах хүчинтэй байх хэрэгтэй..тэр нь мэргэжлийн хилийн цэрэг..
бид хэнтэй байлдах гэж ийм их хөрөнгө зарцуулах гээд байгаа. .угийн 2 хөршөө гүйцэхээ байсан …

Avatar

Нэргүй 2023-10-23 213.87.130.231

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-10-23 66.181.161.28

За яах нь вэ? Уламжлал ёсоор Оху-н нэг баахан хуучирч жагсаалаас гарсан з****г техник шахах нь уу?

Avatar

Нэргүй 2023-10-23 66.181.160.52

өмнөд солонгосын баахан актлагдсан з****г авч шинийн үнээр шахах юм хийчээд ирсэн биз энэ МАНьяк

Avatar

Нэргүй 2023-10-23 103.57.94.185

х****л ИДСЭН ОРОСоос л битгий з****г, техник, технологи аваарай даа. Хойшид боловсон хүчнээ ч ОРОZ-д бэлдэх хэрэггүй. Хамгийн хоцрогдсон, бүдүүлэг, дээрэнгүй, хүний эрхийн мэдрэмжгүй новшийн улс болсон.

Avatar

oyun 2023-10-23 202.126.89.140

Швецар лугаа болох хэрэгтэй шүү

Avatar

Нэргүй 2023-10-23 59.153.113.207

Ene heden tsergiin darga naraa haraachee hun l um hoino ulsdug bgaashdee uruvdmuur tsaraig ni harldaa turj uhleeshdeee naad huuliig ni batalj uguu hurdhan

Avatar

Цэрэг татлага гэсэн балай юм аа болиод хэмнэсэн төсвөө мэргэжлийн армитай болоход зарцуул аа. 2023-10-23 66.181.160.97

Зочин

Avatar

зочин 2023-10-23 202.21.108.29

хүүгээ айх айдасгүй цэрэгт явуулж чадахаа болиод байхад энэ нөхөрт ямарч арга хэмжээ авахгүй юм аа. энхийн цагт цэргийн ангид амиа алдсан, амиа хорлосон гэх хэргүүдийн хариуцлагыг хэн үүрэх вэ. гэрээт цэргийн алба хаагч гэгчид яг хэн бэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж