Орост эзлэгдсэн Крымийн нутаг дэвсгэрт өчигдөр /2023.10.22/ орой хэд хэдэн дэлбэрэлт болжээ. Тодруулбал, Севастополийн булан орчимд эх үүсвэр нь тодорхойгүй томоохон хэмжээний дэлбэрэлт болсон.
Севастопольд агаарын дайралтаас сэрэмжлүүлэх дохио дуугарсан. Телеграмд мэдээлснээр, пуужин харвасны улмаас Козача булангийн ойролцоох байгууламж шатсан гэжээ.
Харин Севастополийн захирагч Михаил Развожаев хотод ямар ч дэлбэрэлт болоогүй, агаарын довтолгооноос хамгаалах дохиолол ч идэвхжээгүй гэв. "Агаарын довтолгооноос хамгаалах хүчин бэлэн байдалд байсан ч өнөөдрийн пуужин бидэнд хүрээгүй. Энэ бол шуугиан дэгдээж, хүмүүсийг түгшээх арга юм" гэж тэр бичжээ.
2023 оны зуны улирлаас хойш Крым дэхь Оросын цэргийн объектууд халдлагад өртөх нь ихэссэн. Эндээс хамгийн том халдлага нь есдүгээр сарын 22-нд болжээ. Тухайн үед Севастополь дахь Оросын Хар тэнгисийн флотын байр руу алсын тусгалтай "Storm Shadow" пуужингаар халдсан гэж үзсэн. Халдлагын улмаас Оросын 34 офицер амиа алджээ. Үүнээс хойш Хар тэнгисийн флотын хамгаалалт болон идэвхжүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлснийг Их Британийн Батлан хамгаалах яам мэдэгдлээ.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ