АНУ-аас Ч.Сайханбилэгийг авч ирэхэд дэмжлэг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2023.10.23-нд нийтлэгдсэн

АНУ-аас Ч.Сайханбилэгийг авч ирэхэд дэмжлэг хүсчээ

АНУ-аас Ч.Сайханбилэгийг авч ирэхэд дэмжлэг хүсчээ
Авлигатай тэмцэх газраас "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Монголд авч ирэхэд АНУ-аас дэмжлэг үзүүлэхийг хүссэн нь үнэн" гэв. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг АНУ-тай байгуулахаар ажиллаж байгаа талаар ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатар мэдээлж байв. Тэрбээр БНСУ-ын Сөүл хотноо болсон “Авлигатай тэмцэхэд тулгамдаж буй сорилт, ололт амжилт” сэдвийн хүрээнд Aрдчиллын төлөөх дээд түвшний Энэтхэг-Номхон далайн бүсийн II уулзалтад оролцсон. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консерциум (ICIJ) байгууллагаас 2021 оны аравдугаар сарын 3-нд ил болгосон оффшор хөрөнгийн талаарх мэдээлэлд Монголоос хоёр улстөрчийн нэр дурдагдсан. Тодруулбал, Ерөнхий сайд асан С.Батболд, Ч.Сайханбилэг нар гэгдэж буй.
Тэгвэл тухайн үед Ч.Сайханбилэг өөрийн цахим хуудаснаа /2021.10.08/ “Хамаг хог новшоо чихдэг тампуу гэж андуурлаа юу. Хамгийн хэцүү үед хамгийн хэрэг болсон төслүүдийг шийдсэний шагналд "Овт шар" болгох санаатай. Тэр Оффшорт миний компани, хөрөнгө олчихсон юм бол үнэгүй шууд аваарай” гэж бичиж байв.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгтэй холбоотой хэрэг өнөөг хүртэл эцэслэгдээгүй байгаа юм. Тэрбээр өмгөөлүүлэхээр олон улсад нэр хүндтэй хуулийн фирм "Amsterdam & Partners LLP"-ийг хөлсөлсөн бөгөөд гадаадын иргэншил хүссэн. Харин Монгол Улсын прокурорын байгууллага Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байгаа ба шилжүүлж авах тухай асуудлаар холбогдох байгууллагад хандсан болохоо өнгөрсөн 2020 онд  мэдэгдсэн байдаг. Түүнийг Монголд авч ирэх асуудал гурав дахь жилийн нүүрийг үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХахаХаха
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж