БНСУ: Аймшгийн баяраар 1000 албан хаагчийг дайчилна

БНСУ: Аймшгийн баяраар 1000 албан хаагчийг дайчилна

БНСУ: Аймшгийн баяраар 1000 албан хаагчийг дайчилна

Өмнөд Солонгосын нийслэл дэх Итэвон дүүрэгт өнгөрсөн жил аймшгийн баярын үеэр нарийн гудамжинд олуулаа шахцалдсаны улмаас 159 хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан. Энэ жил энэхүү эмгэнэлт хэргийг дахин давтахгүй байх үүднээс нарийн гудамжнуудаар 1000 алба хаагчийг байршуулах шийдвэрийг эрх баригчид гаргажээ.

Сөүлийн цагдаагийн газраас мэдэгдсэнээр Баасан гаригаас Мягмар гариг хүртэл нийт 16 байршилд алба хаагчдыг байршуулна. Эдгээр нь Итэвон, Хонгдэе, худалдааны Мёндон дүүрэг, Конкук их сургууль орчмын шөнийн гудамж, Ганнам зэрэг газар юм. Харин Баасан, Бямба гаригт онцгойлон олон бужигнана гэж үзэж буй тул 12 цагдаагийн хэсэг, 10 цагдаагийн ангийн 1260 алба хаагчийг байрлуулна.

Түүнчлэн тусгай гэрэлтүүлэг, узелийн тоног төхөөрөмжтэй таван машиныг байршуулна.

Өнгөрсөн жил олон хүн нас барсан Хамилтон зочид буудлын хажуугийн нарийн зайд тусгайлан анхаарал тавьж ажиллахаар төлөвлөж байна. Үймээнээс хойш Өмнөд Солонгосын эрх баригчид зул сар, "BTS" хамтлагийн 10 жилийн ой зэрэг арга хэмжээний үеэр өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллажээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-23 213.87.130.231

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж