Дайныг эсэргүүцэгч идэвхтэн өндрөөс унаж нас барав

Хуучирсан мэдээ: 2023.10.23-нд нийтлэгдсэн

Дайныг эсэргүүцэгч идэвхтэн өндрөөс унаж нас барав

Дайныг эсэргүүцэгч идэвхтэн өндрөөс унаж нас барав

ОХУ-ын Украин дахь дайныг эсэргүүцэгч Олга Назаренко өндрөөс унаж нас баржээ. Түүнийг 14 хоногийн өмнө санамсаргүй өндрөөс унасан гэж хэвлэлд мэдээлсэн байна.

Олга Назаренко дайныг эсэргүүцсэн мэдэгдлүүдээрээ алдартай бөгөөд сөрөг хүчний хэвлэлд хэд хэдэн удаа гарч байжээ. Мөн цагдаа нарын баривчилгааг үл тоон бараг долоо хоног бүр ганцаараа гудамжинд тэмцдэг байсан. Тэрээр анагаахын сургуульд туслах профессороор ажилладаг байсан ч жагсаалуудаасаа болж ажлаасаа халагдсан. Гудамжинд ганцаараа жагсахдаа хадлагад ч өртөж байсан удаатай.

Дайныг эсэргүүцсэн жагсаал цуглааныг Кремлиэс хориглосон тул олон орос иргэн эх орноосоо дүрвэсэн. Гэвч Назаренко дүрвээгүй. Тэрбээр эх орондоо үлдэх нь миний үүрэг гэж хэвлэлд ярьж байв. "Орос бол миний эх орон. Харин тэр эрх баригчид болон дэмжигчид бол биш. Намайг эх орноос минь хөөхийг хэнд ч зөвшөөрөхгүй" гэж тэр хэлжээ.

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж