НӨАТ-ын буцаан олголтыг Баасан гаригаас шилжүүлнэ

НӨАТ-ын буцаан олголтыг Баасан гаригаас шилжүүлнэ

НӨАТ-ын буцаан олголтыг Баасан гаригаас шилжүүлнэ

НӨАТ-ын урамшууллын гуравдугаар улирлын буцаан олголтыг ирэх Баасан гаригаас олгож эхэлнэ. Буцаан олголтод 2023 оны 7-9 дүгээр сард худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримт буюу аравдугаар сарын 8-ны 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн дүн хамаарна.

Иргэд буцаан олголтын урамшууллаар татвараа төлөх боломжтой. Татварын байгууллагаас энэхүү хүсэлтийг аравдугаар сарын 18-23-ныг хүртэл авсан. Хүсэлт гаргаагүй иргэдийн хувьд буцаан олголтоо энэ сарын 27-ноос эхлэн авна.

Нийт 34 мянга 104 иргэн хөрөнгийн татвартаа 422,4 сая төгрөгийг НӨАТ-ын буцаан олголтоороо төлсөн байна. НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөр:

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар
  • Галт зэвсгийн албан татвар
  • Үл хөдлөх хөрөнгийн албан татвар
  • Газрын төлбөр
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  • Малын тоо, толгойн албан татвар
  • Авто зам, замын байгууламжийн албан татвараа төлөх боломжтой юм.

НӨАТ-ын сугалааны тохирлын тухайд өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд тохиролд баримт таарвал:

  • 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
  • 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
  • 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авах боломжтой.

НӨАТ-ын урамшууллын сугалааны өнгөрсөн есдүгээр сарын тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдсан. Шинэчлэн батлагдсан "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшуулын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-23 103.126.107.126

хурдан өгөөчээ

Avatar

Нэргүй 2023-10-23 213.87.130.231

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

ЖДҮ-чин Я.Содбаатар ЯЛТАН ХҮРЭЛСҮХ иргэнд 2023-10-23 146.70.109.46

Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд байна. Ноён зарцын барьцаалсан харьцаатай,“луйврын”сонгуулийн ирөнхулгайч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа даруй зогсоо. Эмэгтэйг буцаад ЗГазарт нь буцааж ажиллуул. Ялтанд үйлчилдэг Тамгын газрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй Хадгаламж банкны 14.2 тэрбумын БАНКНЫ казиночин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж