84 дүгээр сургуулийн захирлын хэргийг шүүхэд шилжүүлжээ

84 дүгээр сургуулийн захирлын хэргийг шүүхэд шилжүүлжээ

84 дүгээр сургуулийн захирлын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн захирал С.Лхагвадулам болон Үндэсний батлан хамгаалах их сургуулийн харъяа “Тэмүүжин өрлөг” ерөнхий боловсролын сургуулийн захирал хурандаа Д.Бат-Эрдэнэ нарыг 2022 онд Эрүүгийн цагдаагийн газраас саатуулж байсан. Уг хэргийг өнөөдөр /2023.10.23/ прокурорын байгууллагаас шүүх рүү шилжүүлжээ.

Тодруулбал, нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Лхагвадулам нь  “Э” компанитай нийт 107 сая 800 мянган төгрөгийн үнийн дүн бүхий самбар худалдах, худалдан авах гэрээг байгуулсаны хариуд, мөн сурагчдыг сургууль хооронд шилжүүлэх, элсүүлэхэд бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Хуулийн байгууллагын шалгалтаар С.Лхагвадулам нь 2022-2023 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлт нэрээр тойргийн бус хүүхдүүдийг хандивын анги гэх нэрийн дор сургуульд оруулж эцэг, эхчүүдээс мөнгө авсан нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас Багануур дүүргийн Улсын бүртгэлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Н нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, иргэн Д.З-д бусдын мэдээлэл бүхий гадаад паспорт гаргаж өгөхийн тулд хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Л нь  “Э” ХХК-тай нийт 107 сая 800 мянган төгрөгийн үнийн дүн бүхий самбар худалдах, худалдан авах гэрээг байгуулсны хариуд, мөн сурагчдыг сургууль хооронд шилжүүлэх, элсүүлэхэд бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Хөвсгөл аймгийн прокурорын газраас “Т” Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн нэр дээрх тээврийн хэрэгслийг тус төрийн өмчит компанид зах зээлийн ханшаас илүү үнээр худалдан борлуулж, өөрт давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тус аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтыг тусгай зөвшөөрөлгүйгээр явуулан, ойн сан, газрын хэвлийд халдаж, байгаль экологид хохирол учруулсан иргэн Т.Г, К.А нарт холбогдох эрүүгийн хэргүүдэд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал олборлох/-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-10-23 139.5.218.203

Зах зээлийн үеийн засаг дарга нарыг ялангуяа АН-н харъяатай засаг дарга нар идэж уухдаа гарамгай сайн байсан шдээ, бүгдийг нь шалгаж чадвал мөн ч их улсын хөрөнгө хураагдана

Avatar

Нэргүй 2023-10-23 111.65.32.54

Иш энэ АТГ ийм л завтай байгаам шд!!! Хэдэн "ИХ НАЯД" "ИХ НАЯДААР" хувааж идсэн хэргүүд хэзээ ч гарахгүй. Нүүрсний том наймаачид хэзээ ч тэднийг шалгаж дийлэхгүй. 100 сая төгрөг самбар шалгадаг ёстой хөх инээд хүрч байна.

Avatar

Нэргүй 2023-10-23 59.153.112.253

Марта гэж авгай тэр том газрыг зүгээр л зарсан.

Avatar

Нэргүй 2023-10-23 66.181.188.214

Марта гэж хүнийг яагаад шалгахгүй бна. Их будилианы эзэн юм шиг байгаан

Avatar

Нэргүй 2023-10-23 202.9.46.169

АТГн жараахай барих сүржин ажлуудын нэг үү
Том хулгайч авилгачдаа харсан ч хараагүй юм шиг мэдсэн ч мэдээгүй юм шиг шаана….п***а

Avatar

Нэргүй 2023-10-23 213.87.130.231

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-23 216.38.195.74

– OC ?

Avatar

Нэргүй 2023-10-23 216.38.195.74

– ####; ?

Avatar

- yygyylc yzyad erdkshEard medee+in ystgal 2023-10-23 216.38.195.74

2015 + aptkp

Avatar

Нэргүй 2023-10-23 216.38.195.74

XXX_

Avatar

Нэргүй 2023-10-23 216.38.195.74

ygmz+ +@# yn ?

Avatar

Нэргүй 2023-10-23 216.38.195.74

#;

Avatar

Зочин 2023-10-23 202.126.94.99

МУИС -сургуулийн барилгыг буулгаж байгаа ажлыг шалгах хэрэгтэй!!! Емнех байрыг нураагаад юу болгов!!! Арай хэтэрч байнаа

Avatar

Зочин 2023-10-23 202.179.27.39

Сургуулийн захирал нар шударга ажилладаг бол замын ачаалал багагүй хувиар буурна.

Avatar

Эцэг эхчүүд 2023-10-23 202.9.40.68

84 -ийн газрыг зарсан Ламбаа болон түүний нуудгай Марта нарыг шалгах ёстой.

Avatar

Нэргүй 2023-10-23 59.153.87.53

84-ийн Мартыг шалгасан бол хамаг хөрөнгөө хураалгаж шорон ш**н*

Avatar

Нэргүй 2023-10-23 139.5.216.43

Март гэж хуучин захирал авгай 84-р сургуулийн бүх газрыг зарсан даа

Avatar

Үнэн үг 2023-10-23 103.212.117.165

84-н захирал бсан Марта гуай үнэхээр муухай юм их хийсэн. Хахууль авсан , газар зарсан гээд үргэлжилнэ дээ. Энэ хүний ааш занг эмэгчин бар ч гүйцэхгүй….

Avatar

Нэргүй 2023-10-23 202.126.90.47

Эд нар иргэдийг буруутгахдаа шударга хандсан эсэхэд итгэхэд бэрх.

Avatar

Нэргүй 2023-10-23 66.181.179.65

Хууль ньчанга бөгөөд үнэнч шудрагаар шийдэж ,хяналт сайтай байвал- Энэ лхамгийн чухал нь шүүдээ!

Avatar

зочин 2023-10-23 59.153.86.212

үнэн хогийн авгай. байр түрээслэсэн гэрээгээ үзүүлээд харъяа сургуульд хүүхэд орж болдог гэж дээд газраас нь хэлээд байхад аваагүй байж, хахууль авсан л байгаа юм даа

Avatar

Зочин 2023-10-23 212.174.130.51

дандаа жараахайнууд

Avatar

Нэргүй 2023-10-23 66.181.188.214

дунд жараахайнуудын хуудуутай үйлдлийг хурдан таслан зогсоож байж дээрхи том луйрууд багасах нөхцөл бий болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж