Т.Бадамжунайн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Лхагва гаригт болно

Т.Бадамжунайн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Лхагва гаригт болно

Т.Бадамжунайн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Лхагва гаригт болно

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунайд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг аравдугаар сарын 25-ны өдөр 10.00 цагт хийхээр товложээ. Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1941000320129 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, тус хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг ийнхүү зарласан юм. Түүнтэй хамт охин Б.Гаваагийнх нь нөхөр, ХХААХҮЯ-нд удирдах албан тушаал хашиж байсан Э.Жаргалсайхан, авлигын хэрэгт ял шийтгүүлсэн “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Бямба-Очир, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Баярсайхан нар шүүгдэгчээр оролцох юм.

“Шувуу” ажиллагааны хүрээнд Филиппин улсаас саатуулагдан, ирсэн Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайг Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас хэд, хэдэн хэрэгт яллагдагчаар татан шалгаж, дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хэргийг нь хүргүүлсэн.

Харин нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунайг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж, хууль бусаар газар эзэмшсэн, бусдад хахууль өгөхийг завдсан, нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Хэргийг тодруулбал, 2000-2004 онд Улаанбаатар хотын менежер, 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байхдаа албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, мөнгө угаасан гэж үзжээ. Тухайлбал, 2018 онд Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийн байгууламжийн менежментийг хэрэгжүүлэх гүйцэтгэгчээр хахууль өгөгч хуулийн этгээдийг шалгаруулах үйл явцад өөрт давуу байдал бий болгох, ашиг сонирхлын үүднээс бусдад хахууль зуучилж, хахуулийн мөнгийг өөртөө ашиглан мөнгө угаасан.

Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал асан,  Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит компанийн захирал асан нарт хууль бусаар нөлөөлж, нэр бүхий компанид техникийн нөхцөл батлуулах, дулаан дамжуулах төвийг аялал жуулчлалын цогцолбор газарт байгулсны хариуд өөрийн хамаарал бүхий нэр дээр амины орон сууц шилжүүлэн авсан байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоосон юм байна. Сануулахад, сайд асан Т.Бадамжунай цагдан хоригдож байсан ч өмгөөлөгчийнх нь зүгээс хүсэлт гаргасныг шүүх өнгөрсөн долдугаар сарын 10-нд хуралдаж, хэлэлцээд суллаж, хилийн хориг тавьсан юм.

Тэрбээр 30 орчим орон сууцтай бөгөөд тэдгээр нь эхнэр, гурван охин, хоёр хүргэнийх нь нэр дээр байдаг талаар эх сурвалжууд мэдээлж байсан юм. Т.Бадамжунай нь 2012 онд Хүнс хөдөө аж ахуйн сайдаас бууснаас хойш төрийн ажлыг хийгээгүй ч МАН-ын санхүүжилт, сонгуулийн мөнгийг байнга зохицуулж ирсэн гэдэг.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-10-23 66.181.190.231

Жүжиг

Avatar

Нэргүй 2023-10-23 213.87.130.231

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

2015 -## 2023-10-23 216.38.195.74

debcej, xoolryy @= ?

Avatar

Нэргүй 2023-10-23 59.153.115.82

80955877SADAR SEKSDI

Avatar

Нэргүй 2023-10-23 59.153.115.82

80855877

Avatar

Нэргүй 2023-10-23 59.153.115.82

DYYDLGN MERGJLN80955876

Avatar

Нэргүй 2023-10-23 59.153.115.82

XUSNEER SEKSY TAICHNA80955877

Avatar

Нэргүй 2023-10-23 192.82.92.249

Энэ хүний үр хүүхэд нь асар их нүгэлийн үүр болсон мөнгөөр амьдарч байгаагаа ойлгохгүй, анхнаасаа л байсан мэт, байх ёстой мэт ойлгож бидэнтэй харьцаж хамт амьдарсаар байгаа нь өрөвдөлтэй бас харамсалтай. Авилагчдын үр хүүхэд нь эцэг эхээсээ ч аюултай байдаг гэдэг үнэн. Тэр хүмүүс авилгаар олсон юмаа шударгаар олсон мэт ойлгож хүмүүжиж өссөн байдаг учираас түүнээсээ салахгүйн төлөө шударга ёсны төлөө тэмцэж буй мэтээр алалдан тэмцэлддэг. Гэсэн ч үр үндсээр нь хайр найргүй устгах ёстой.

Avatar

Нэргүй 2023-10-23 59.153.115.82

80955877ANYSDN

Avatar

Нэргүй 2023-10-23 59.153.115.82

SRSD80955867

Avatar

Нэргүй 2023-10-23 192.82.64.153

Яармагийн дэнжийг зараад л байж байдаг мөнгө бол цаас гэж л олон түмэн ярих юм шүүх яах нь уу харах л үлдэв шив хөөрхий иргэнд

Avatar

Zochin 2023-10-23 212.174.130.51

Ийм луйварчидын бүх хөрөнгийг хураагаад цаазаар авах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-10-23 66.181.181.93

Gol ni ard irged (Ulsiig) hohirolgui bolgo

Avatar

Нэргүй 2023-10-23 202.9.46.9

Олон жил шоронд тарчлах болтугай

Avatar

27 2023-10-23 202.131.227.42

27н биш үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж