Хамасынхан кокайн их хэмжээгээр хэрэглэсэн байжээ

Хамасынхан кокайн их хэмжээгээр хэрэглэсэн байжээ

Хамасынхан кокайн их хэмжээгээр хэрэглэсэн байжээ

Хамас бүлгийнхэн энэ сарын 7-ны өдөр Израильд халдах үедээ "ядуусын кокайн" гэх мансууруулах бодисыг их хэмжээгээр хэрэглэсэн байж болзошгүй. Тодруулбал, тухайн өдөр Израилийн цэргүүдэд баривчлагдсан Хамасынхны халааснаас амфетамин төрлийн синтетик сэргээш болох каптагон үрэл олдсон гэж хэвлэлд мэдээлжээ. Тиймээс Хамасынхан хар тамхины нөлөөн дор алан хядах үйл ажиллагаа явуулсан байж магадгүй гэж таамаглав. 

Нью Йоркер сэтгүүлд мэдээлснээр, тус бүлэглэлийнхэн айлууд руу дайрч, хүмүүсийг хөнөөж, барьцаалж байхдаа нүд нь эрүүл бус, ямар нэг зүйлд умбасан мэт баяр баясгалантай байсан гэжээ.

Каптагон үрлийг 1960-аад онд анхаарал сулрах эмгэг, нарколепси болон бусад өвчнийг эмчлэхэд туслах зорилгоор Германд үйлдвэрлэсэн. Дараа нь үйлдвэрлэлийг зогсоосон боловч зүүн Европ, Арабын ертөнцөд хууль бусаар үйлдвэрлэсээр байжээ. Улмаар 2011 онд дэгдсэн Сирийн иргэний дайны үеэр улам түгээмэл болсон байна.

Цэргүүд дайны фронтод сэргэг байхын тулд каптагон үрлийг хэрэглэдэг гэж үздэг. "Ядуусын кокайн" гэдэг нь каптагон үрэлд фенетилин, кофейн болон бусад дүүргэгчийг хольсон хувилбар юм. Энэ нь анхаарал төвлөрүүлж, нойр сэргээх, өлсгөхгүй байх үүрэгтэй. Өдгөө "ядуусын кокайн"-ыг гол төлөв Сирид үйлдвэрлэж байна. Хар тамхины худалдаа нь Ассадын дэглэмийн санхүүгийн баталгаа болж, жил бүр хэчнээн тэрбум фунт стерлингийн ашиг авчирдаг аж. Сүүлийн жилүүдэд каптагон нь Газын зурваст алдартай болжээ.

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-23 103.10.21.9

ардчилал гарч ирээд л Байгалын баялгаа авилгачдын гарт алдаад оронд нь өрөнд орсон нь тэгээд ариун явдал юм уу .хүний эрх чөлөө гээ шаагаад хүн алаад явах нь ардчиллын ёс юм уу .хэн хүчтэй амьдарна гэж ярьдаг ардчилсан улс тэгээд шударга ёс юм уу .лаларуудаа

Avatar

Нэргүй 2023-10-23 66.181.183.137

өнөөдөртөө ардчиллаас илүү сонголт үгүй билээ, ямар ч муу ардчилал хойд солонгос, хойд хөрш, урд хөршийн дарангуйлагч нийгмээс илүү гэдгийг ойлгохгүй хүн ховор, харин цалин авч дарангуйлагч улсын тролл хийдгүүд нь мэдээж ажлаа хийж л таарах биз.

Avatar

Нэргүй 2023-10-23 202.55.191.130

ardchilal geh ene system olon jiliin hugatsaandaa mash muu nuluutei gaj system gedeg ni medegdeed ehellee shuu dee baruuniig har ANU-g har

Avatar

Нэргүй 2023-10-23 172.58.165.91

baruunii hudal medeelel isreal usa dalimduilan palistinchiudiig ustgah gaziig ezeleh tulubuguutei olon jil bolj ba

Avatar

Нэргүй 2023-10-23 213.87.130.231

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-23 66.181.160.34

ай мэдэхгүй худлаа харлуулж байгаад бидний дайрсан нь зөв гэж ш*** гэж байгаа дөө

Avatar

Иргэн 2023-10-23 202.126.90.14

Монголд оросууд бас архи хэрэглүүлж оруулж ирсэн

Avatar

zochin 2023-10-23 142.114.7.208

Xудлаа доо, зүгээр л олон жилийн өс xонзон, тэгж алуулж газраа дээрэмдүүлчээд яаж зүгээр сууx вэ дээ xэн ч.

Avatar

Нэргүй 2023-10-23 66.181.186.186

Арабууд бvvр уулын евгед Ассасиний vедээ ч хэрэглэж байлддаг байсан юм гэдэг. Анааш зажлах бол юу ч биш дээ арабууд

Avatar

Зочин 2023-10-23 59.153.112.97

ДУРТАЙ ҮЕДЭЭ ДАЙРЧ ГАЗАР НУТГААС НЬ АВЧ СУУРИН ГАЗАР БАЙГУУЛДАГ..ОДОО ХАМАС , ЭНГИЙН ИРГЭДИЙГ ЯЛГАХГҮЙ УСТГАЛ ЯВУУЛЖ БАЙНА .

Avatar

Нэргүй 2023-10-23 66.181.161.122

америк,барууныхан Үргэлж л тэгдэгшдээ : -эсрэг талаа үргэлж "мангас,шулам"-болгодог мэдээллийн давуу байдлаа ашигладаг , хэрвээ Монголтой муудалцвал "хүний мах"-иддэг л гэнэ

Avatar

Нэргүй 2023-10-23 202.9.46.9

Сөнөж яваа ард түмэн байна даа

Avatar

Зочин 2023-10-23 66.181.160.110

Аймхай хулчгар цэргүүдэд ямар нэгэн юм хэрэглүүлэхгүй бол урагшаа явдгүй л дээ… Сталин сто грм өгдөг байсан шиг …

Avatar

Нэргүй 2023-10-23 66.181.161.122

хуцаж байгааншүү ,дэлхийн 2-р дайнд герман цэргүүд хар тамхи нэгдсэн журмаараа хэрэглэдэг, цаанаас нь хүч тамир тэнхээ оруулдаг нэрээр хар тамхийны хольцтой таблетк өгдөг л байсан, америк өөрсдөө Афганистаныг хар тамхиын орон болгосон ,англи цагтаа хятадад хүчээр хар тамхи оруулж дэлгэрүүлсэн

Avatar

Нэргүй 2023-10-23 66.181.174.73

наркомовский обоз гэдэг кино үзсэн үү хүмүүсээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж