Хамасынхан кокайн их хэмжээгээр хэрэглэсэн байжээ

Хуучирсан мэдээ: 2023.10.23-нд нийтлэгдсэн

Хамасынхан кокайн их хэмжээгээр хэрэглэсэн байжээ

Хамасынхан кокайн их хэмжээгээр хэрэглэсэн байжээ

Хамас бүлгийнхэн энэ сарын 7-ны өдөр Израильд халдах үедээ "ядуусын кокайн" гэх мансууруулах бодисыг их хэмжээгээр хэрэглэсэн байж болзошгүй. Тодруулбал, тухайн өдөр Израилийн цэргүүдэд баривчлагдсан Хамасынхны халааснаас амфетамин төрлийн синтетик сэргээш болох каптагон үрэл олдсон гэж хэвлэлд мэдээлжээ. Тиймээс Хамасынхан хар тамхины нөлөөн дор алан хядах үйл ажиллагаа явуулсан байж магадгүй гэж таамаглав. 

Нью Йоркер сэтгүүлд мэдээлснээр, тус бүлэглэлийнхэн айлууд руу дайрч, хүмүүсийг хөнөөж, барьцаалж байхдаа нүд нь эрүүл бус, ямар нэг зүйлд умбасан мэт баяр баясгалантай байсан гэжээ.

Каптагон үрлийг 1960-аад онд анхаарал сулрах эмгэг, нарколепси болон бусад өвчнийг эмчлэхэд туслах зорилгоор Германд үйлдвэрлэсэн. Дараа нь үйлдвэрлэлийг зогсоосон боловч зүүн Европ, Арабын ертөнцөд хууль бусаар үйлдвэрлэсээр байжээ. Улмаар 2011 онд дэгдсэн Сирийн иргэний дайны үеэр улам түгээмэл болсон байна.

Цэргүүд дайны фронтод сэргэг байхын тулд каптагон үрлийг хэрэглэдэг гэж үздэг. "Ядуусын кокайн" гэдэг нь каптагон үрэлд фенетилин, кофейн болон бусад дүүргэгчийг хольсон хувилбар юм. Энэ нь анхаарал төвлөрүүлж, нойр сэргээх, өлсгөхгүй байх үүрэгтэй. Өдгөө "ядуусын кокайн"-ыг гол төлөв Сирид үйлдвэрлэж байна. Хар тамхины худалдаа нь Ассадын дэглэмийн санхүүгийн баталгаа болж, жил бүр хэчнээн тэрбум фунт стерлингийн ашиг авчирдаг аж. Сүүлийн жилүүдэд каптагон нь Газын зурваст алдартай болжээ.

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж