Гэр хорооллыг барилгажуулах компанийг татвараас чөлөөлнө

Гэр хорооллыг барилгажуулах компанийг татвараас чөлөөлнө

Гэр хорооллыг барилгажуулах компанийг татвараас чөлөөлнө

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2023.10.23/ хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.


УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Нийслэл Улаанбаатар хотын түгжрэл, агаар хөрсний бохирдолттой холбоотой асуудлыг шийдэх шаардлага байгаа учраас Засгийн газрын боловсруулсан холбогдох хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн, санал нэгдлээ” гэсэн юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг “Covid-19 цар тахлаас хойш дэд бүтэцжүүлэх ажил хөрөнгө мөнгөнөөс болоод зогссон байсан. Бүлгийн хуралдаанд өнөөдөр орон нутагт орон сууц баривал татвараас хөнгөлөх асуудлыг оруулж ирсэн. Мөн Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах, түгжрэл бууруулахтай холбоотой багц хуулийн төслийг оруулж ирсэн. Ажил явах эхлэл тавигдсан гэж хэлж болно. Тухайлбал, Сэлбэ дэд төвийг түшиглээд Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт таван давхар орон сууцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр гүйцэтгэх. Орон сууц барих аж ахуй нэгж байвал Гааль, НӨАТ-аас чөлөөлөх таатай заалтууд орж ирсэн.  Уг асуудлыг бүлэг агуулгын хувьд нь дэмжсэн. Тэгэхээр нийслэлийн хэмжээнд гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх хөрөнгө мөнгийг суулгах асуудлыг нийслэл өөрөө хариуцаад явна” гэлээ.

-Гэр хорооллыг орон сууцжуулахад газар чөлөөлөлт маш хүндрэлтэй байдаг. Зарим гэр хорооллын иргэдийн хөрөнгө харилцан адилгүй. Мөн иргэд аманд орсон тоогоо хэлдэг. Газрын үнэлгээг яаж шийдэх вэ? 

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг:

-Азийн хөгжлийн банкны шугамаар хэрэгжиж байгаа Сэлбэ төсөл дээр газрын үнэлгээ нийслэлийнхээс ахиу ч гэдэг юм уу, асуудал бий.  Тийм учраас газрын үнэлгээтэй холбоотой асуудлаа Засгийн газар дээрээ шийдээд шийдлээ УИХ-д танилцуул гэсэн. Мөн Газрын багц хуулийн төслөөр зарим зүйлийг зохицуулахаар тусгасан байгаа.

-Аж ахуйн нэгжүүд иргэдтэй гэрээ байгуулахдаа “Газрыг нь байраар солъё” гэж чөлөөлүүлж авчихаад 4-5 жил болоход байр нь ашиглалтад орохгүй, иргэд хохирох үзэгдэл гарсаар байна. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?

-Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Э.Бат-Үүлийн үед аж ахуй нэгж иргэдийн газрыг орон сууцаар солихоор болж, гэрээ байгуулан ажилласан ч газрын үнэлгээнээс болоод, хугацаандаа барилгаа бариагүйгээс  иргэдийг хохироосон. Тийм учраас дахин тендер зарлаад, аж ахуй нэгж шалгараад ажил нь эхлэх гэж байгаа юм билээ.  Ийм асуудал гаргахгүйн тулд төр өөрөө оролцоод гурвалсан гэрээ байгуулаад гэр хорооллын төлөвлөлтийг хийсэн шиг хийе гээд цогц хуулийн төсөл орж ирж байгаа учраас цэгцэрнэ гэж ойлгож байгаа.

-УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт зургаан жилийн хорих ял оноосон. Энэ хүний бүрэн эрхийг хэзээ түдгэлзүүлэх вэ. Бүлгийнхээ хуралд оролцож байгаа юм уу?

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон УИХ-ын тухай хуульд шүүхийн хүчин төгөлдөр тогтоол буюу Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсны дараа бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ гэж заасан.  Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан.  Ё.Баатарбилэг гишүүн өөрөө давж заалдаж байгаа болов уу.  Ёс зүйн хувьд  хууль батлахад оролцох нь тохиромжгүй байдал үүссэн учраас хуралдаа оролцохгүй байгаа болов уу, би тэгж ойлгож байгаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-23 66.181.176.184

Ногоон байгууламж, орчны тохижилтыг нь л сайн хийхгүй бол Хангай хотхон шиг болчихвол маш гунигтай.Хэзээ ч сэргэхээргүй үхмэл хөрс, саарал шороо пургисан гудамжнууд, эмх замбараагүй машины хөдөлгөөн…..Тийм газарт өчүүхэн ч соёлжихгүй ээ

Avatar

Зочин 2023-10-23 66.181.176.234

Хогын новшнуудаа иргэн өөрийнхөө газар дээрээ амьдрах эрхтэй.Газраа битгий өг.Газартайгаа бхад бид байрнаас илүү сайхан амьдарч чадна.

Avatar

Зочин 2023-10-23 143.47.46.221

Гэнэт ухаан орж байгаа юм шиг. Аль эрт энэ шийдвэрээ гаргах ёстой байсан юм

Avatar

Zochin 2023-10-23 120.18.135.153

Grashiig hangalttai ail burt hurteemjtei hiigeerei huulindaa buur oruulah heregtei

Avatar

Нэргүй 2023-10-23 103.168.34.42

tatvaraas choloolohgui bol ene ajil ugaasaa yavahgui. ter hooson gazar avj barij bgaa companiudtai orsoldoh bolomjgui. teheer hench dahin tolovloltond oroltsohgui.

Avatar

Нэргүй 2023-10-23 213.87.130.231

) Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-23 103.57.93.191

Зайл цаашаа новшийн хүн хогнууд өлөн царайлаад юу хусах

Avatar

И 2023-10-23 202.21.108.31

Тогтохсүрээн ! Хөдөөдөө очиж ажилбал яасын. Хотын амьдрал өөр шүү!

Avatar

Нэргүй 2023-10-23 59.153.112.141

Газрыг хямд үнээр авах хуулиа зогсоо

Avatar

Нэргүй 2023-10-23 59.153.115.82

SEKSDI80955877

Avatar

Нэргүй 2023-10-23 153.137.40.188

Новшнууд нэг л их Батүүл… яриад байхын. МАНгасуудын дэргэд хийсэн юмтай, хэлэх үгтэй Хотын дарга бсан шүү!!!

Avatar

Зочин 2023-10-23 202.21.127.162

Гэр хорооллыг барилгажуулах нь зөв. Гэхдээ зөв зохион байгуулалттай, ард иргэдээ бодсон, сайн төлөвлөлттэй хороололуудыг барих компаниудад зөвшөөрөл өгөх хэрэгтэй байна. Дөлгөөн нуурыг одоо хараарай гэж хэлмээр байна. 2хон айлын газар аваад л 16 давхар байшин ямар ч зай завсаргүй барьчихсан. Машин зогсоол байхгүй, ногоон байгууламж байхгүй, хүүхдийн тоглоомын талбай байхгүй. Метро моллоос, Хоймор оффис хүртэл зам дагуу хүний ураманд ганц мод байхгүй, цул улаан шороогоор эргэлдсэн тоос шороон дун

Avatar

Зочин 2023-10-23 66.181.188.80

дөлгөөн нуур хотод хамгийн ойр сайхан болгож болох байсан. гэр хороолол байснаасаа ч дордсон. Ёстой муухай төлөвлөсөн дөө.

Avatar

Нэргүй 2023-10-23 202.21.108.6

хувь айлууд нь ашиг харж тус тусдаа хашаагаа зарсаар ийм бдалтай болгосон. ард иргэдийн ашиг хонжоо хайсан нь буруу. бусадтайгаа нийлээгүй хувиа хичээсэн зангаасаа болсон доо

Avatar

Нэргүй 2023-10-23 202.126.90.47

За бас авилга ашиг сонирхлын салбар үүсэх нь.

Avatar

Нэргүй 2023-10-23 202.9.46.9

Алагчилж ялгаж үзэхээ боль. Наадах чинь манай улсын эдийн засгийг аажмаар сүйрүүлж байна. МАН дараагийн сонгуулиар хусуулахад гарч ирэх нам нь энэ бүх тэнэглэлийг зогсоох хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-10-23 202.126.90.135

Өнгөрсөн долоон жилд МАНгасууд ёстой дураараа дургиж муу болгоныг хойд хар овоохой ардчилсан намруу чихээд өөрсдөө их наядаар хулгай луйвар хүчин муу бүхнийг хийсэн дэа

Avatar

Нэргүй 2023-10-23 103.212.118.208

МАН аас томилогдсон албан тушаалтаны авилгал Хадгаламж банкнаас Ногоон автобус хүртэл тоолж баршгүй болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж