20 их наядын зарцуулалтыг ил болгох сонсгол хойшлов

20 их наядын зарцуулалтыг ил болгох сонсгол хойшлов

20 их наядын зарцуулалтыг ил болгох сонсгол хойшлов

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2023.10.23/ Covid-19 цар тахлын үеэр Засгийн газраас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн санхүүгийн зарцуулалтыг ил болгох ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар товлосон байсан ч хойшлууллаа.

Сонсголыг удирдахаар томилогдсон байсан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Ажлын хэсгийн хэдэн гишүүн суугаад энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй. Хөгжлийн банкны сонсгол зохион байгуулахын тулд эрх баригчид хянан шалгагч томилоод асар их мэдээлэл цуглуулаад түүн дээр шинжээчдийг  бүтэн нэг жил ажиллуулсан. Харин бид нар 14 хоногийн хугацаанд 3 шинжээч томилж өгөөч гэхэд Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны ирц бүрдээгүй гэдэг шалтгаанаар хуралдаагүй. Төрийн албанаас ирүүлж байгаа мэдээлэл хэт ерөнхий. Сонсгол зохион байгуулсан нэр зүүгээд л өнгөрөх төдий мэдээлэл ирүүлсэн.  Эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан иргэд бидэнд хандсан. Хамгаалах хэрэгслийг 63 тэрбумаар худалдаж авсан. 30-аад тэрбумыг нь хэрэгцээ шаардлагагүй болсон байхад шууд худалдан авалт хийсэн. Эдгээр нь агуулахад хадгалагдаж байгаа гэдэг мэдээллийг өгсөн. Санхүү хариуцсан дарга нар хаус авсан мэдээлэл ч байгаа. Covid-19 цар тахлын үеэр тендер зарлалгүйгээр худалдан авалт хийсэн асуудлууд маш их бий.  20 их наяд төгрөгийн зарцуулалтын тайланг ил болгох асуудал яригдаж байна" гэсэн юм.

Харин УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Нэг хүнийг эмчлэхэд 8 сая төгрөг зарцуулсан гэж байгаа. Яг ямар эмчилгээ хийсэн болоод нэг хүнд 8 сая төгрөг зарцуулав гэдгийг олон нийт мэдэх эрхтэй” гэдгийг тодотгож байв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-10-23 111.65.32.54

Хахаха!!! Энэ шдээ! Дунл сургуулийн захирал 107 саяын сургуулийн хэрэглээнд зориулж худалдаж авсан зүйл нь ердөө 8,2 сая төгрөгний зөрүүтэй! Гэтэл АТГ Шүүгч нар нь ямар хурдан ажиллаж хорьж байна! 20 ИХ НАЯД! ИХ НАЯД тоо хэмжээ нь багтахгүй хэргүүд нь хэзээ ч ил болохгүй!!! Худлаа доогуур 4-8 сая төгрөгүүд шийдэж байна нэр цацаад л байдаг

Avatar

Зочин 2023-10-23 66.181.181.92

Тэгээд Монголыг 30 жил тонон дээрэмдэж олон зуун тэрбум долларын хохирол учруулсан. Мафийн бүлэглэл- АНчид дахиж дампууруултал хулгайлахаар МАН руу дайраад байна уу. Яасан цаддаггүй хулигаанууд вэ.

Avatar

Нэргүй 2023-10-23 213.87.130.231

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-10-23 66.181.160.52

ковидын төсөв бол МАНьякуудын хулгайн зүгээр нэг жишээ төдий. хүнд өвчтөнг 30 саяар эмчилсэн гээл МАНьяк сарангичий мөнгө идэж байсан шүүдээ, 500 төгрөгийн маскыг 20000 -р авсан гээл хүүрэнсүг идсэн шүүдээ. 5,1 их наядын хөтөлбөр гэж ирээл МАНьякууд баахан сумын соёлын төв шаасан одоо болтол баригдаагүй зарим нь эхнээсээ нурсан. 10 их наядын зээл гээд хүүрэнсүгийн тойрон хүрээлэгчид зүгээр шаачихсан. зарцуулалтын тайлан юу ч байхгүй.

Avatar

Нэргүй 2023-10-23 202.55.188.43

Үнэн бол арай2. Хэлэх ч үг алга.

Avatar

Зочин 2023-10-23 139.5.217.169

Ер нь СӨХ -ноос эхлээд бүх л олон нийтийн болон төрийн өмч зарцуулдаг бүх газрууд тайлангаа чанартай, ойлгомжтой тавиад сурчих хэрэгтэй. Жижиг мэт боловч тун чухал

Avatar

иргэн 2023-10-23 202.21.126.195

Энэ үед жинхэнэ Хүрэлсүх Оюунэрдэнэ байсан биздээ.Нүүрс,хөгжлийн банк,ЖДҮ,Сургалтын зээлийн сангаар хаах, иргэдийг энэ талруу чиглүүлэх гэж оролдсон Хүрэлсүхийн дүү нарын будилаан өөрсөд дээр нь бууваа хөөрхий.Үнэн ялна гэдэг энэ дээ Оюунэрдэнэ Нямбаатараа. энэ 2 цэвэр хүмүүс мөн үү.Шударга л гаргаарай Цогтгэрэл гишүүнээ.Энхбаяр шиг сайдын наймаа хийж буруу харчихваа.

Avatar

Нэргүй 2023-10-23 103.111.68.3

МИНИЙ САРАН ИЖИЙ МИНИЙ ХАТАН ИЖИЙ ХАРИУЛ Л ДАА

Avatar

Зочин 2023-10-23 66.181.181.92

Хэлэмгий хүн сурамгай гэдэгчлэн а**с шиг ихэнхийг нь хулгайлаачихгүй нь ойлгомжтой. АН ковидийн үед засгийн эрхэнд байсан бол ковидын мөнгөөр барахгүй улсыг далимдуулж сөнөөх байлаа.

Avatar

зочин 2023-10-23 199.87.208.145

тэгсэн бол тэгэх байсан.
сэтгэцийн эмгэгтэй хүний сэтгэгдэл гэж үүнийг л хэлдэг юм.

Avatar

Нэргүй 2023-10-23 66.181.161.100

Ёстой нэг цөм хусах шиг болж байсан. Тухайн үед маш олон хүмүүс бичиж, шаардаж байсан шдээ. Маск 20К-р авлаа, нэг хүний эмчилгээний зардал яагаад 8 сая болов, тендергүй худалдан авалтуудаа ил болго, төсвийн зарцуулалтаа тайлагна гээд. Дөнгөж одоо л сонсгол хийх гэж байгаа нь хачирхалтай. Сайндаа ч биш, улстөржүүлэх цагийг нь хүлээсэн юм шиг харагдаж байна.

Avatar

Нэргүй 2023-10-23 59.153.113.85

МАНгасууд асар их мөнгө идсэн хулгайлсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж