20 их наядын зарцуулалтыг ил болгох сонсгол хойшлов

Хуучирсан мэдээ: 2023.10.23-нд нийтлэгдсэн

20 их наядын зарцуулалтыг ил болгох сонсгол хойшлов

20 их наядын зарцуулалтыг ил болгох сонсгол хойшлов

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2023.10.23/ Covid-19 цар тахлын үеэр Засгийн газраас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн санхүүгийн зарцуулалтыг ил болгох ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар товлосон байсан ч хойшлууллаа.

Сонсголыг удирдахаар томилогдсон байсан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Ажлын хэсгийн хэдэн гишүүн суугаад энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй. Хөгжлийн банкны сонсгол зохион байгуулахын тулд эрх баригчид хянан шалгагч томилоод асар их мэдээлэл цуглуулаад түүн дээр шинжээчдийг  бүтэн нэг жил ажиллуулсан. Харин бид нар 14 хоногийн хугацаанд 3 шинжээч томилж өгөөч гэхэд Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны ирц бүрдээгүй гэдэг шалтгаанаар хуралдаагүй. Төрийн албанаас ирүүлж байгаа мэдээлэл хэт ерөнхий. Сонсгол зохион байгуулсан нэр зүүгээд л өнгөрөх төдий мэдээлэл ирүүлсэн.  Эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан иргэд бидэнд хандсан. Хамгаалах хэрэгслийг 63 тэрбумаар худалдаж авсан. 30-аад тэрбумыг нь хэрэгцээ шаардлагагүй болсон байхад шууд худалдан авалт хийсэн. Эдгээр нь агуулахад хадгалагдаж байгаа гэдэг мэдээллийг өгсөн. Санхүү хариуцсан дарга нар хаус авсан мэдээлэл ч байгаа. Covid-19 цар тахлын үеэр тендер зарлалгүйгээр худалдан авалт хийсэн асуудлууд маш их бий.  20 их наяд төгрөгийн зарцуулалтын тайланг ил болгох асуудал яригдаж байна" гэсэн юм.

Харин УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Нэг хүнийг эмчлэхэд 8 сая төгрөг зарцуулсан гэж байгаа. Яг ямар эмчилгээ хийсэн болоод нэг хүнд 8 сая төгрөг зарцуулав гэдгийг олон нийт мэдэх эрхтэй” гэдгийг тодотгож байв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж