АТГ 15 объектод нэгжлэг хийжээ

Хуучирсан мэдээ: 2023.10.23-нд нийтлэгдсэн

АТГ 15 объектод нэгжлэг хийжээ

АТГ 15 объектод нэгжлэг хийжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны аравдугаар сарын 16-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 98 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 79 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 840 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 815 хэрэг шалгагдаж байна. Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт нийт 15 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Төв аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын албан тушаалтан “Г” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулсан гэх;
  • Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын албан тушаалтан “Г” нь бусдад давуу байдал олгосон гэх;
  • “Б” нь Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хэсгийн байцаагч “М” нь бусдыг залилсан гэх;
  • Улаанбаатар төмөр замын Хууль зүйн албаны удирдах албан тушаалтан “М” нь албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх;
  • Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын (хуучнаар) байгаль орчны хяналтын улсын байцаагч “Д” нь бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын (хуучнаар) удирдах албан тушаалтан “Ц” нь хахууль авсан гэх;
  • Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн албан тушаалтан “Ц” нь эхнэр “Л”-тай бүлэглэн бусдаас хахууль авсан гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж