Хятадын эрх баригчид "Foxconn"-ыг шалгаж эхлэв

Хятадын эрх баригчид "Foxconn"-ыг шалгаж эхлэв

Хятадын эрх баригчид "Foxconn"-ыг шалгаж эхлэв

Хятадын эрх баригчид "iPhone" үйлдвэрлэгч, Тайваньд төвтэй "Foxconn" компанийг мөрдөн шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын Хэнан, Хэбэй мужууд дахь "Foxconn"-ы бизнест татварын шалгалт оруулсан байна. Эдгээр нь Хятад дахь үйлдвэрлэлийн гол хүчин гэхэд болно. "Foxconn" компани мөрдөн байцаалтад хамтарч ажиллаж байгаа гэв.

"Foxconn"-ы албан ёсны нэршил нь "Hon Hai Precision Industry Co Ltd" бөгөөд "iPhone" утасны хамгийн том үйлдвэрлэгч. Цаашилбал, дэлхий дээрх хамгийн томоохон ажил олгогчдын нэг юм.

Дашрамд дурдахад, компанийн үүсгэн байгуулагч Терри Гоу ирэх нэгдүгээр сард болох Тайванийн удирдагчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн. Энэ сонгуулиар хэн сонгогдох нь Хятад, Тайванийн харилцаанд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Терри Гоу Хятадад олон жил ажилласан учир Бээжинтэй дайсагналцдаг Ардчилсан дэвшилт намаас өөр хувилбар гэж өөрийгөө тодорхойлсон. "Foxconn"-ы мөрдөн байцаалтын ажиллагаа сонгуульд нөлөөлж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

Гэхдээ тэр нэр дэвших тухайгаа анх зарлахдаа Хятадаас айхгүй байгаагаа мэдэгдсэн. "Хятадын Коммунист намын дэглэмийг сонсохгүй бол "Foxconn"-ы хөрөнгийг хураана гэх юм бол би тэг л гэнэ. Гуйя, үүнийгээ хий" гэж Терри Гоу хэлжээ.

Тэрбээр сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэнийхээ дараа компанийн ТУЗ-ийн даргын суудлаас огцорсон. Гэхдээ 12.5 хувийн хувьцааг эзэмшсэн хэвээр байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

бид 2023-10-23 118.221.209.8

хятдад Mycoplasma гэдэг уушигны үрэвсэл тархаж эм тариа хүрэлцэхгүй хямрал эхэлж байна ямар санаатай мэдээлэхгүй байна бараг 7 хонож байхад монголд л мэдээлэхгүй байна

Avatar

Нэргүй 2023-10-23 118.221.209.8

хятдад Mycoplasma гэдэг уушигны үрэвсэл тархаж эм тариа хүрэлцэхгүй хямрал эхэлж байна ямар санаатай мэдээлэхгүй байна бараг 7 хонож байхад монголд л мэдээлэхгүй байна

Avatar

Нэргүй 2023-10-23 213.87.130.231

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж