Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.10.23/ 11.00 цагт эхэлнэ. Хуралдааныг наашлуулж буй шалтгаан нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо 2023 оны аравдугаар сарын 24-26-нд болох ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, Бүгд Найрамдах Киргиз Улсад ажлын айлчлал хийхтэй холбоотой юм.
Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсад ажиллах үеэр ОХУ, БНХАУ, Узбекистан Улсын Ерөнхий сайд нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байна.
Хуралдаанаар, Нийслэлийн Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон суужцуулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэл хийсэн талаар, Зөвшөөрлийн зөвлөлийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн дүгнэлтийн талаар зэрэг 10 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг эргэн мэдээлнэ.
Холбоотой мэдээ