558 тэрбумаар хэчнээн айлын янданг буулгаж болох байсан бэ?

558 тэрбумаар хэчнээн айлын янданг буулгаж болох байсан бэ?

558 тэрбумаар хэчнээн айлын янданг буулгаж болох байсан бэ?

Улаанбаатар хотын гэр хорооллыг сайжруулсан түлшээр хангадаг “Тавантолгой түлш” компани өрөнд баригджээ.

Учир нь, нэг тонн сайжруулсан түлшийг 450 мянган төгрөгөөр үйлдвэрлэдэг боловч иргэдэд 150 мянган төгрөгөөр нийлүүлдэг. Нэг ёсны үйлдвэрлэсэн түлшнийхээ тонн тус бүрээс 300 мянган төгрөгийн алдагдал хүлээсээр иржээ.

Таван жилийн хугацаанд тус үйлдвэрийн зөвхөн түлш үйлдвэрлэлээс үүссэн алдагдал 558 тэрбум төгрөгт хүрсэн байна. Цаашдаа үйлдвэр энэ жишгээр ажилласаар байвал алдагдлын хэмжээ улам л өснө гэсэн үг.

Үйлдвэр алдагдал өндөртэй ажиллах болсны шалтгааныг “Тавантолгой түлш” компанийн захирал Ц.Даваацэрэн анхнаасаа үйлдвэрийг барьж байгуулахдаа ТЭЗҮ-д заасны дагуу бариагүй, тоног төхөөрөмжийг буруу сонгосон зэрэг нь алдагдлын үндсэн шалтгаан болж байна” гэж тайлбарлаад буй. Мөн тус үйлдвэр 600 мянган тонн түлш үйлдвэрлэхийн тулд 1.7 сая тонн түүхий эдийг боловсруулах шаардлагатай болдог.  Энэ нь эргээд цахилгаанаас эхлээд хүн хүчний асар өндөр үр ашиггүй зардал шаарддаг байна.

Уг нь Хятад улсад жилдээ  600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэдэг үйлдвэрт нь 300 гаруй хүн ажилладаг бол “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 3000 гаруй хүн ажилладаг.

Өөрөөр хэлбэл, технологийн горим алдсан үйлдвэр байгуулснаас тус үйлдвэрт 10 дахин их хүн хүч ажиллахаас аргагүй болжээ. Цаашдаа үйлдвэрлэлийн алдагдлыг бууруулахын тулд технологийн шинэчлэл хийх шаардлага тулгарч байна.

Нөгөөтэйгүүр, Улаанбаатар хотын гэр хорооллын 240 мянга орчим айл өрхийн зуухыг шинэчлэх шаардлага ч үүссэн. Учир нь, айл өрхүүдийн зуух нь стандартын шаардлага хангадаггүйгээс угаартах эрсдлүүд өндөр байгаа.  Зовлонтой нь, үйлдвэрийн технологийн шинэчлэхэд, мөн айл өрхүүдийн зуухыг шинэчлэхэд хөрөнгө шаардлагатай.  Гэвч агаарын бохирдол буурах найдвар бага. Учир нь, технологийн шинэчлэлээр үйлдвэрлэлийн алдагдлыг л бууруулах болохоос биш түлшний чанарт ахиц гарахгүй. Иймээс агаарын бохирдол дорвитой бууруулж чадахгүй үйлдвэрийг цаашдаа ч ажиллуулсаар л байх нь хэр оновчтой вэ гэдэг асуулт ч тавигдаж буй.

Уг нь Засгийн газар өнгөрсөн хугацаанд гарсан алдаа дутагдлыг засч залруулах арга хэмжээг цаг алдалгүй авч чадсан бол гэр хорооллын янданг тодорхой хэмжээгээр бууруулах боломж бүрэн байжээ гэж үзэж болохоор буй.

Учир нь,  гэр хороололд зургаан ч дэд төвийг байгуулсан. Дэд төвийг түшиглэн гэр хороололд дахин төлөвлөлтийг эрчимжүүлж чадсан бол өнөөдөр 40 мянган өрх халаалт татах бололцоо бүрдэх байсныг үгүйсгэх аргагүй.

Монголбанкны ерөнхийлөгч ипотекийн зээлийг хэвийн үргэлжлүүлэхэд 640 тэрбум төгрөг шаардлагатай тухай мэдэгдсэн.  Харин дээр дурдсан 580 тэрбумын алдагдал бол бараг л ипотекийн зээлийн санхүүжилтийг бүрдүүлэх бүрэн боломжтой мөнгөн дүн.

Нэг  өрхөд  200 сая төгрөгийн зээл олголоо гэж тооцоход 25 мянга орчим айлын орон сууцны ипотекийн зээл олгохтой тэнцэхүйц хэмжээний мөнгийг зөвхөн сайжруулсан түлш үйлдвэрлэхэд зориулж, алдагдал үүрчээ гэж хэлж болохоор байгаа юм.

Дээр нь “Тавантолгой түлш” компани “Эрдэнэс Тавантолгой” ХК-д дараа болсоор буйг ч сануулах эдийн засагчид буй. Шалтгаан нь, “Тавантолгой түлш” компани нь “Эрдэнэс Тавантолгой” ХК- иас түлшний үйлдвэр байгуулах зорилгоор 900 орчим тэрбум төгрөгийн зээл аваад өнөөг хүртэл барагдуулж чадаагүй байгаа аж. Алдагдал ихтэй үйлдвэрлэл явуулж буйгаас авсан зээлээ төлөх боломж байдаггүй, арайхийн ажилчдынхаа цалинг чүү арай тавьж ирсэн.

"Тавантолгой түлш" компанийн захирал Ц.Даваацэрэн "Цаашдаа гэр хороололд дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх шаардлагатай. Түлш бол агаарын бохирдлыг бууруулах шийдэл биш" гэдэг сануулгыг ч өгсөөр байна.  Нөгөөтэйгүүр, гэр хороололд барилгажилтыг эрчимжүүллээ гэхэд цахилгааны эх үүсвэрийг нь дийлэхгүй гэдэг асуудлыг холбогдох албаныхан тавьж буй. Гэвч Covid-19 цар тахлын нэг жилд Засгийн газраас иргэн, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулааны төлбөрийг тэглэх шийдвэр гаргаж, зардлыг нь "Эрдэнэт" үйлдвэр даахад 1.2 их наяд төгрөг зарцуулсан. Хэрвээ энэ мөнгийг цахилгаан станц барихад ашигласан бол өнөөдөр гэр хорооллоо барилгажуулахад эрчим хүчний асуудалгүй суух боломж байсныг ч хэлэх эдийн засагчид бий.

Гэвч сонгуульд зориулж улс төрийн шийдвэрүүд гаргадгаас энэ мэт ирээдүйгээ харсан төслүүдэд хөрөнгө оруулалт хийдэггүй нь асуудалтайгаа үлддэг, түүгээр ч зогсохгүй харьяанд нь байгаа үйлдвэр нь алдагдал хүлээж толгой компанидаа ч ачаа болж буйн тод жишээ болж байна.

Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс Тавантолгой" компани Хятадад нүүрсээ үнэ хүргэн экспортоллоо ч охин компани нь жил бүр 100 гаруй тэрбум төгрөгийн алдагдал үйлдвэрлэж байхад яаж ч иргэдэд хувьцааны ногдол ашиг тараах билээ.

Цаашдаа төр агаарын бохирдлыг бууруулахад нэмэр болж чадахгүй, алдагдал үйлдвэрлэсээр байгаа "Тавантолгой түлш" компанийг хэрхэх вэ гэдэг шийдэл гаргахгүй бол дахиад таван жил болоход 558 тэрбум төгрөгийг "салхинд хийсгэсэн" гэдэг үлгэрээ ярин, мөн олон зуун хүн угаартаж, эрүүл мэнд, амь насаараа хохирсон гашуун түүхээ сонсон, Улаанбаатар хот өмхий хот хэвээр үлдэж мэдэхээр байна.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хотын иргэн 2023-10-23 202.126.93.194

Энэ жил ийм сайхан дулаахан байхад агаарын бохирдол аль хэдийн эхэлсэн. Шахмал түлш бохирдлыг шийдэж чадахгүй, эсрэгээрээ хэдэн ч хүний аминд хүрч, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг тааварлах аргагүй. Нэгэнт гэр хорооллыг барилгажуулж чадахгүй байгаагаас хойш монгол хүнийхээ бүтээсэн утааг дахин шатаах технологи бүхий зуухны хэрэглээг дэмжих нь богино хугацаандаа шийдэл болно гэж харж байна. Даанч энэ авилгад идэгдсэн төр засаг бидний эрүүл мэндээр тоглоод дууслаа даа

Avatar

Нэргүй 2023-10-23 213.87.130.231

>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-10-23 59.153.112.247

алдагдал нэрийн доор мөнгө иддэг байсан байх магадлал асар өндөр бүгдийг нь шоронлуу!!!

Avatar

Нэргүй 2023-10-23 66.181.161.253

ийм тэнэг сдаануудтай улс яаж хөгжинөө хайран мөнгө сайжруулсан түлш гж зүгээр мөнгө идэх ажилшдээ хулгайч нарыг бүгдийг нь цаазлаач хэчнээн жил энэ хулгайч нараар эрүүл мэндээрээ тоглуулж амиа алдаж бхын сдаа гэр хороололыг барилгажуулах хангалттай мөнгө зүгээр шатаасан бнашд төрийн байгууллагууд нь ямар ч уялдаа холбоо судалгаа шинжилгээ бхгүй адгийн улс

Avatar

Зочин 2023-10-23 66.181.181.92

Алдаа байхыг үгүйсгэхгүй, харин энэ хорсогчид бол лавтайяа хагасаас илүүг нь залгина

Avatar

Нэргүй 2023-10-23 66.181.176.117

ene uildver anhnaasaa l barigdahdaa no toi barigdsan,neg ugeer helbel ambasiin ueiin mash hotsrogdson tonog tuhuurumj,tehnologiig ashgilsan gej boddog yag l nogoon avtobusnuud shig,hichneen hun endees terbumtan bolj tursniig medehgui nileed yam garah bh shuu,uund hariutslaga tootsoh ezen bn uu,hariutslaga tootsood tsaash yaah estoigoo shidehgui bol,niislelchuud hortoi agaar amisgalj,hordoj uhseer l bh bolno shuu

Avatar

Зочин 2023-10-23 66.181.161.198

гэр хорооллынхон өөрийнхөө хашаанд амьдарч байж мод зүлэш тарихад яадаг бга. өөрийх нь өмч ш дээ. залхуу юмаа. агаарын бохирдол найгаа алдлаа

Avatar

Нэргүй 2023-10-23 172.59.190.28

hotiin darga ub orchin gal tulehiig horiloh heregtei zahiramjaa garga

Avatar

Нэргүй 2023-10-23 202.131.225.53

гэр хороололыг л маш хурдан оронёууцжуулах хэрэгтэй тэхгүй бол утаанд хордож дууслаа

Avatar

з 2023-10-23 202.126.88.165

Хийн түлшинд шилжих хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-10-23 103.57.93.191

Улс орон ард иргэд энэ төрд байгаа өлөнгүүдэд падлий ч байхгүй. Тэмцэлгүй ард түмэн мөхдөг гэгчээр

Avatar

Нэргүй 2023-10-23 188.162.254.122

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!

Avatar

Зочин 2023-10-23 66.181.161.198

21 -р зуунд яаж ч амьдраад бгаан. Наад ЭЕШ оноогоо сайн нэм л дээ. Сургуульгүй хоцорсон гарууд их сургууль нэртэй оронцог сургуульд сурах гэж хотод ирээд. Сурсан, гийгүүлсэн юмгүй ажлын шаардлага хангахгүй. Араасаа эцэг, эх, ар гэрээ дагуулаад. Хотоор нэг ажилгүй улс автобусанд өмхий үнэртүүлж, галт түлж, нүхэн жорлонд бие засаад. Хөрс, ус, агаарын бохирдол наыгаа алдаад бүгд өвдөөд амьдраад бх юмаа.

Avatar

Хариулт 2023-10-23 202.126.88.64

66.181.161.198 аа чиний хэлсэн үгнээс чинь л ӨМХИЙ ҮНЭРТЭЭД БАЙНА ДАА.Монголчуудаа яаж ингэж доош чихэж чаддаг байнаа.Лав энэ нөхөр монгол биш байх.

Avatar

Зочин 2023-10-23 66.181.161.198

хатуу боловч үнэн хэлжээ.

Avatar

ЖДҮ-чин Я.Содбаатар ЯЛТАН ХҮРЭЛСҮХ иргэнд 2023-10-23 146.70.109.82

Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд байна. Ноён зарцын хэлбэртэй харьцаатай,“луйврын”сонгуулийн ирөнхулгайч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа даруй зогсоо. Эмэгтэйг буцаад ЗГазарт нь буцааж ажиллуул. Ялтанд үйлчилдэг Тамгын газрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй Хадгаламж банкны 14.2 тэрбумын БАНКНЫ казиночин

Avatar

Нэргүй 2023-10-23 202.126.90.33

Тэр ганбаатарыг асуух хэрэгтэй!

Avatar

Нэргүй 2023-10-23 103.57.95.50

идэж уугаагүй байсан бол бүгд байранд байх байсан одоо зүгээр л төрийн хөрөнгөөр байр барьж эдгээр хүмүүсийг оруулж үз

Avatar

Нэргүй 2023-10-23 202.126.89.17

Дээр нь бас агаарын бохирдолтой тэмцэнэ гэж дээвэр туурга утаагүй зуух гээд идэж уусан 700 тэрбумын нэмэх хэрэгтэй

Avatar

Иргэн 2023-10-23 66.181.188.249

Нүүрс түлж байгаа цагт утаа гарахгүй байна гэж юу байхав дээ?! Татвар төлөгчдийн 558 тэрбум төгрөгийг шатаачихаж, энэ эрх баригч нар! Ямар ч тооцоо үндэслэлгүй, зүгээр л нэг аргацаасан юм хийх юм даа! Ямар ч алсын хараа алга!

Avatar

3 2023-10-23 59.153.115.167

Ухаангүй ноёнд ургашгүй албат гэж

Avatar

Нэргүй 2023-10-23 59.153.113.85

По ганбаатар дэд сайд болоод дэвшээд явсан МАНгар псду цавчаа хийсэн лдээ

Avatar

00005 2023-10-23 66.181.191.10

Сайжруулсан түлш гээчийг анх амьдралд нэвтрүүлж эхэлсэн одоогийн ерөнхийлөгч Хүрэлсүх энэ бүх буруу ажлынхаа хариуцлагаа хүлээж ОГЦРООЧЭЭ. Улсад хичнээн төгрөгийн хохирол учруулсан, Дундговийн замыг там болгосон гээд тоочвол хор хохирол нь бараг 2.5 их наядаар хэмжигдэнэ. Хариуцлага хүлээх зарчмын хүрээнд МАН -д ямарч шийтгэл алга. Дэндүү даварч байна.

Avatar

Нэргүй 2023-10-23 66.181.176.211

Hope, karma will do its job

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж